-
Баянхонгор луу онгоц нисгэхэд бэлэн боллоо

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатараас орон нутгийн 8 чиглэлд онгоц нисгэж эхэлсэн бол 9 дэх чиглэл Баянхонгор аймаг руу онгоц нисгэхээр бэлтгэж байна. Үүнтэй холбогдуулан, Баянхонгор нисэх буудлын аэродромын хөөрч, буух хучилттай зурвасыг засан, ашиглалтад оруулахад бэлэн болгожээ. Тус аймаг руу МИАТ компани CRJ-700 загварын агаарын хөлгөөр зорчигч тээвэрлэх боломж ийн бүрдэв. Баянхонгорын 3С ангиллын аэродромын хөөрч, буух хучилттай зурвасын…
-
“Samsung” компанийн ажилчид тодорхойгүй хугацаагаар ажил хаялт зарлахаар болжээ

Өмнөд Солонгосын технологийн аварга “Samsung Electronics” компанийн ажилчдыг төлөөлсөн үйлдвэрчний эвлэл цалин, тэтгэмжийг сайжруулах кампанит ажлынхаа хүрээнд 30,000 орчим гишүүнээ тодорхойгүй хугацаагаар ажил хаяхыг уриаллаа. Энэ тухай Үндэсний Самсунг Электроникийн Холбоо (NSEU) гурван өдөр үргэлжилсэн ажил хаялтынхаа сүүлийн өдөр мэдэгдсэн байна. Удирдлагын зүгээс тавьсан шаардлагын талаар яриа хэлэлцээ хийх бодолгүй байгаагаа илэрхийлсний дараа үйлдвэрчний эвлэл ийм…
-
Киев хотод ОХУ агаарын хүчтэй цохилт өгч, 41 хүн амиа алдлаа

Украины нийслэл Киев хотын орчимд ОХУ сүүлийн саруудад байгаагүй хүчтэй цохилт өглөө. Үүний улмаас 100 гаруй барилга сүйдэж, 41 хүн амиа алдан, 166 хүн шархадлаа. Тэр дундаа Киевийн хамгийн том хүүхдийн эмнэлэг цохилтод өртжээ. Уг халдлагын дараа Украинд нэг өдрийн гашуудал зарлаж байгаа аж. Харин ОХУ эмнэлэг онилсон гэдгээ үгүйсгэж, “Украины агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн хэлтэрхийд оногдсон” гэж…
-
Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааныг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бутаны Хаант Улсын Цог жавхлант хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, хатан Жэцүн Пэма Ванчук нарыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Хоёр улсын Төрийн тэргүүн Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолсны дараа,…
-
“Дээлтэй Монгол” наадам төв талбайд болж байна

Үндэсний их баяр наадмын хүрээнд “Дээлтэй Монгол” наадмыг өнөөдөр төв талбайд зохион байгуулж байна. Монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, угсаатны дээл хувцас, эд хэрэглэл, соёлын биет бус өвийг сурталчлах замаар Нийслэл Улаанбаатар хотыг Олон Улсад сурталчлах, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгоход чиглэсэн уг наадам энэ жил…
-
Соёолон уралдах үеэр замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулж магадгүй

Үндэсний их баяр наадмын үеэр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хийх зохицуулалтын талаар Тээврийн цагдаагийн алба өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир: -Төв цэнгэлдэх орчимд 5 төрлийн 7850 автомашины зөвшөөрөл, Хүйдолоонхудагт 7 төрлийн 11400 автомашины зөвшөөрөл олгоод байна. Төв цэнгэлдэх орчмын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор Гандигийн гудамж, Нийслэлхүрээний замд хязгаарлалтын бүс тогтоосон. Баяр наадмын…
-
Хөвсгөлийн хязаалангуудаас цавьдар түрүү магнай боллоо

Хөвсгөл аймаг байгуулагдсаны 93 жилийн ойн баяр наадмын хязаалан насны морьдын уралдаанд Галт сумын Нацагдоржийн цавьдар түрүүлж, Цэцэрлэг сумын уяач П.Ганзолбоогийн шарга аман хязаалан хүзүүдэв. Тариалан сумын уяач Ц.Зоригтын хээр айргийн гуравт, Баянзүрх сумын уяач Б.Мөнхтөрийн хээр хонгор дөрөвт, Мөрөн сумын уяач Б.Гантөмөрийн хонгор халзан хязаалан айргийн тавд хурдаллаа.


