-
Говь-Алтайн Дэлгэрт газар хөдөллөө

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт өнөөдөр 09:00 цагт газар 4.3 магнитудын хүчтэй хөдлөв. Газар хөдлөлтийн голомт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын төвөөс баруун урд зүгт 50 км, Хүрээмарал сумын төвөөс урд зүгт 54 км, Чандмань сумын төвөөс хойд зүгт 67 км зайд байсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ.
-
Булганы наадамд айрагдсан морьд

Булган аймаг байгуулагдсаны 86 жилийн ойн баяр наадмын хурданхязаалангийн уралдаанд 84 ажнай уралдав. Айрагдсан хязаалан: Булган аймгийн Дашинчилэн сумын алдарт уяач Д.Эрдэнэбилэгийн Сартай хээр түрүү магнай Булган аймгийн Хутаг-Өндөр сумын залуу уяач Б.Энхбаярын хээр аман хүзүү Булган аймгийн Сэлэнгэ сумын алдарт уяач Э.Энхбаярын хээр айргийн гурав Төв аймгийн Эрдэнэсант сумын залуу уяач Т.Товуудоржийн Сартай халтар…
-
Засгийн газар 16 яам, 22 сайдтай байхаар бүтцээ зуржээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа. Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан зорилт, арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээс гадна Улсын Их Хурлын ээлжит сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх зорилгоор шинээр эмхлэн байгуулах Засгийн газар нь Ерөнхий сайд, 22 сайд,…
-
Роналдогийн сүүлийн бүжиг гунигтай төгслөө

Өнгөрсөн Баасан гарагт Португалын шигшээ баг Францын шигшээд торгуулийн цохилтоор хожигдсоноор “Евро 2024”-г орхилоо. Өдгөө 39 настай Кристиано Роналдо сүүлийн гэгдэж буй Евродоо оролцсон бол, Португалын домог 41 настай Пепе Европын аварга шалгаруулах тэмцээний хамгийн өндөр настай тоглогч болсон нь тус тэмцээний түүхэнд бичигдэн үлдлээ. Португалын баг шөвгийн 16-д Словенийг хожиж, шөвгийн наймд Францын багт хожигдсон…
-
Хамтарсан ЗГ байгуулах намын дарга нар “Хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдэх” тунхагт гарын үсэг зурлаа

Хамтран Засгийн газар байгуулахаар болсон Монгол ардын нам, Ардчилсан нам ХҮН намын дарга нар өнөөдөр Хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шийдэх тунхагт гарын үсэг зурлаа. 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээс бүрдсэн парламент өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдаа томилсон. Наадмаас өмнө ЗГ-аа бүрдүүлэх товтой байна. Л.Оюун-Эрдэнэ: Эрх мэдэл бүхэн хяналт, тэнцэлтэйгээр баланслах ёстой Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:…




