Category: Menus

  • 960 сурагч шинэ сургуультай боллоо

    960 сурагч шинэ сургуультай боллоо

    Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дундговь аймгийн Сайнцагаан суманд 960 хүүхдийн хүчин чадалтай ерөнхий боловсролын сургуулийн барилга ашиглалтад орлоо. Энэ барилгыг “Си эйч би жи констракшн” ХХК барьжээ. 12 дугаар сарын 11-ний өдөр Барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах улсын комисс ажиллан, үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад хүлээн авсан байна.

  • Аюултай хог хаягдал үүсгэгчдийг шалгажээ

    Аюултай хог хаягдал үүсгэгчдийг шалгажээ

    БОУАӨЯ улсын хэмжээнд аюултай хог хаягдал үүсгэгч 104, аюултай хог хаягдал дахин боловсруулах 7, нийт 111 объектод хяналт шалгалт хийлээ. Уг шалгалтын явцад 171 зөрчил дутагдал илэрчээ. Үүний 39%-ийг нь арилгуулж, зөрчил дутагдал гаргасан аж ахуйн нэгжүүдийг нийт 128 сая төгрөгөөр торгож, 1 тэрбум 43 сая төгрөгийн нөхөн төлбөр оногдуулжээ. 3 аж ахуйн нэгжийн үйл…

  • Гэрт нь хүргээд буцаарай

    Гэрт нь хүргээд буцаарай

    Шинэ жилийн баяр хэдийнэ эхэлж, хаа сайгүй хүмүүс баяр тэмдэглээд, хөл алдан хөөрцөглөнө. 12 дугаар сард баяр баясал дүүрэн ч гунигт үйл явдлууд цөөнгүй. Хамт олонтойгоо баяраа тэмдэглэж, сэтгэл дүүрэн нэгэн үдшийг өнгөрүүлдэг ч маргааш нь сэрэхгүй байх тохиолдол олон бий. Шинэ жилийн баярын үеэр гэмт хэрэг, осгосон, хөл гараа хөлдөөсөн хүн олширдог. 2024 онд…

  • Өмнөд Солонгосын парламент Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг огцруулах саналыг дэмжлээ

    Өмнөд Солонгосын парламент Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг  огцруулах саналыг дэмжлээ

    Өмнөд Солонгосын Үндэсний Ассамблей Арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Ерөнхийлөгч Юн Сук Елыг огцруулах саналыг баталсан байна. Санал хураалтад 300 гишүүн оролцож, 204 нь дэмжиж, 85 нь эсэргүүцэж, 3 нь түдгэлзэж, 8 нь хүчингүй санал өгчээ. Энэ нь 2016 оны арванхоёрдугаар сард Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ, 2004 оны 3-р сард Ро…

  • 2024 оны Нобелын эзэд хэн байв

    2024 оны Нобелын эзэд хэн байв

    Энэ долоо хоногт 2024 оны Нобелийн шагнал гардуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа. Нобелийн шагнал гардуулах ёслол жил бүрийн 12 сарын 10-ны өдөр буюу уг шагналыг санаачлагч Альфред Нобелийн 1896 онд нас барсан өдөр зохион байгуулагддаг уламжлалынхаа дагуу өнгөрч буй энэ долоо хоногийн мягмар гаригт болсон юм. Жил бүрийн Нобелийн шагналыг уламжлал болон тогтсон хуваарийн…

  • БНСУ-д суралцах хугацаанд цагийн ажил хийх боломжтой

    БНСУ-д суралцах хугацаанд цагийн ажил хийх боломжтой

    БНСУ-ын Төмөр замын их сургуульд суралцах тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ. БНСУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2025-2026 оны хичээлийн жилд “Дуньян их сургууль”-ийн бакалаврын сургалтад нийт 30 оюутныг сонгон шалгаруулж, суралцуулахаар болсон байна. Бүртгэлийн хугацаа: 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 12 дугаар сарын 25-ны өдөр Тэтгэлэг горилогчид бүрдүүлэх материалыг нотариатаар баталгаажуулан анкетын хамт  хэлний бэлтгэл явагдах байранд…

  • Улаанбаатар хот руу нэвтрээд буцаж гараагүй орон нутгийн дугаартай 35.598 тээврийн хэрэгсэл байна

    Улаанбаатар хот руу нэвтрээд буцаж гараагүй орон нутгийн дугаартай 35.598 тээврийн хэрэгсэл байна

    Улаанбаатар хотод өдөрт дунджаар орон нутгийн дугаартай 16-19 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бол баяр ёслолын үеэр энэ тоо 38 мянга болж өсдөг гэсэн судалгаа бий. Өнгөрсөн есдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл орон нутгийн дугаартай 390.739 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу нэвтэрсэн. Харин орон нутгийн дугаартай 355.141 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гарсан байна. Ингэснээр…

  • Гоёж гангалах яах вэ эмэгтэйчүүд ээ! Хувийн ариун цэврээ сахицгаая

    Гоёж гангалах яах вэ эмэгтэйчүүд ээ! Хувийн ариун цэврээ сахицгаая

    Гоёж гангалсан хээнцэр эмэгтэйчүүд их хотын гудмыг чимнэ. Хөөрхөн царай, гоё хувцас, ганган эдлэл, стиль имижээрээ хэн нэгнээс илүү гарна уу гэхээс дутахгүй. Сүүлийн үеийн гар утас, дэгжин хээнцэр хувцсаар гангарсан манай гоё охид, эмэгтэйчүүдэд нэг л дутагдал байна. Тэр нь хувийн ариун цэвэр. “Шангриллагийн 00-д зураг даруулахаар л ордог юм уу” гэсэн шоглосон ч…

  • “Чингис хаан” музейд сэргээн засварлах лаборатори нээгдлээ

    “Чингис хаан” музейд сэргээн засварлах лаборатори нээгдлээ

    Өнөөдөр /2024.12.13/ “Чингис хаан” Үндэсний музейд сэргээн засварлалтын мэргэжлийн лаборатори нээгдлээ.Энэхүү үйл явдал Монголын музейн салбартаа анхдагч бөгөөд “Чингис хаан” музей өөрийн лабораторидаа үзмэрийн хадгалалт хамгаалалтыг уртасгах, олдворийг сэргээн засварлах боломжтой болж байна.Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт соёлын өвийг хамгаалах тогтвортой, үр ашигтай механизмыг бүрдүүлэх, соёлын биет болон биет бус өвийн…

  • Утааны уршгийг эмч, эмнэлгийн ажилтнууд үүрч байна

    Утааны уршгийг эмч, эмнэлгийн ажилтнууд үүрч байна

    “Ачааллаас үүдэн хүүхдээ, ар гэрийнхээ ажлыг орхигдуулахад хүрч байна. Эмнэлгийн ажилчид хэзээ ч хамаагүй дуудагддаг. Ингээд аргагүй эрхэнд хүүхдээ гэрт нь харгалзах хүнгүй үлдээж явах шаардлага гардаг. Хүүхдээ үлдээчхээд элдэв муу зүйл болох вий гэж санаа зовно. Зарим үед эмнэлэгт дагуулж ирэх үе ч бий” гэдгийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн сувилагч Х.Нарантуяа хэлж байгаа юм.…