Category: Menus

  • Төрийн байгууллагын нэр ашиглаж, залилан хийсэн этгээдийг ЦЕГ-аас шалгаж байна

    Төрийн байгууллагын нэр ашиглаж, залилан хийсэн этгээдийг ЦЕГ-аас шалгаж байна

    Сар шинийн баяр дөхсөнтэй холбогдуулан нийслэлийн “Хүнс, хөдөө аж ахуйн газраас ярьж байна” хэмээн 98980205 дугаарын утаснаас иргэн, аж ахуйн нэгжүүд рүү залгаж, залилан мөнгө авах асуудал гарчээ. Тодруулбал, “Танай байгууллагатай холбоотой гомдол, мэдээлэл ирсэн бид хэвлэл мэдээллийн байгууллагатай очиж шалгалт хийнэ. Хэрвээ мөнгө шилжүүлбэл шалгалт хийхгүй байж болно” гэх зэргээр иргэн, аж ахуйн нэгжүүдийг…

  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон улсад айлчилна

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон улсад айлчилна

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Иваяагийн урилгаар 2025 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 05-ны өдрүүдэд Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Иваяатай албан ёсны хэлэлцээ хийж, японы талын албаны бусад төлөөлөгчидтэй уулзаж, хоёр талын “хүн төвтэй” харилцаа,…

  • Энэ долоо хоногт тэнгэрт үзэгдэх нарны аймгийн 7 гараг 2040 он хүртэл ахиж үзэгдэхгүй

    Энэ долоо хоногт тэнгэрт үзэгдэх нарны аймгийн 7 гараг 2040 он хүртэл ахиж үзэгдэхгүй

    Энэ долоо хоногт Буд, Ангараг, Бархасбадь, Сугар, Санчир, Тэнгэрийн ван болон Далайн ван гэсэн нарны аймгийн 7 гараг тэнгэрт харагдах бөгөөд “Оддын чуулган” гэж нэрлэдэг энэхүү сансар огторгуйн үзэгдэл 2040 он хүртэл ахиж үзэгдэхгүй ажээ. Нарны аймгийн 7 гарагийг дурандаж харах хамгийн тохиромжтой үе бол энэ долоо хоногийн мягмар, лхагва, пүрэв, баасан гарагуудад нар жаргасны…

  • ХСҮТ-д бөөр шилжүүлэх суулгах мэс заслыг нутагшуулна

    ХСҮТ-д бөөр шилжүүлэх суулгах мэс заслыг нутагшуулна

    Хавдар судлалын үндэсний төв нь 2018 оноос элэгний хорт хавдартай өвчтөнд амьд донороос элэг шилжүүлэх мэс засал хийснээр Монгол улсад эрхтэн шилжүүлэн суулгадаг 2 дах эмнэлэг болсон бөгөөд эдүгээ 181 удаа элэг амжилттай шилжүүлэн суулгажээ. Хавдартай өвчтний амь насыг аварч байгаа хэдий ч энэхүү өндөр өртөгтэй мэс заслын үр дүнг улам нэмэгдүүлэх, хагалгааны дараах өвчтний…

  • Хоошёорюү гуравдугаар сарын башёг тэргүүлэн барилдана

    Хоошёорюү гуравдугаар сарын башёг тэргүүлэн барилдана

    Японы сүмо бөхийн холбооноос ирэх сарын 9-нд Осакад эхлэх Хаврын тэмцээний банцүкэг зарлалаа. Мэргэжлийн сүмо бөхийн 74 дэх ёкозүна Хоошёорюү зүүн жигүүрийг манлайлан, бүх бөхчүүдээ тэргүүлэн барилдана. Ёкозүна Тэрүнофүжи зодог тайлсан хэдий ч дараагийн аваргын халааг монгол хүн үргэлжлүүлж, мэргэжлийн сүмогийн 74 дэх их аваргаар Сугаррагчаагийн Бямбасүрэн тодорсон билээ. Өдгөө 25 настай Хоошёрюү Бямбасүрэн цолоо…

  • Индонезийн засгийн газар шинэ үндэсний баялгийн санг эхлүүллээ

    Индонезийн засгийн газар шинэ үндэсний баялгийн санг эхлүүллээ

    Даваа гарагт Индонезийн засгийн газар шинэ үндэсний баялгийн санг эхлүүлж байгаагаа зарлан мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч Прабово Субиантогийн засаг захиргаа дотоодын эдийн засгийн өсөлтийг огцом өсгөн нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү шинэ үндэсний баялгийн сангийн нийт хөрөнгийн хэмжээ нь 900 тэрбум гаруй ам.доллар ажээ. Тангараг өргөж, албандаа ороод удаагүй байгаа Индонезийн ерөнхийлөгч Прабово Субианто Сингапурын…

  • Л.Энх-Амгалан: Иргэдийг бухимдуулж, тулгаж шийдвэр гаргасандаа уучлал хүсье

    Л.Энх-Амгалан: Иргэдийг бухимдуулж, тулгаж шийдвэр гаргасандаа уучлал хүсье

    Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Сар шинийн баярын амралттай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. Тэрээр “Энэ жил шинийн 1-гүй Цагаан сар тохиож байгаа. Хөдөлмөрийн тухай хууль, Нийтээр тэмдэглэх баярын тухай хуульд шинийн 1, 2, 3 амралтын өдөр байна гэж заасан байдаг. Тиймээс энэ жил хагас, бүтэн сайнд амраад даваа гарагт ажилдаа орох нөхцөл байдал үүссэн. Иргэдээс…

  • Д.Нямхүү нарыг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ

    Д.Нямхүү нарыг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ

    ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийг шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 6-нд болж, шүүх тэднийг цагаатгасан. Харин прокурор анхан шатны шүүхийн энэ шийдвэрийг эсэргүүцсэн тул давж заалдах шатны шүүх уг хэргийг өнөөдөр хэлэлцэв.  Шүүх “ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нар бүлэглэж, гэмт хэрэг үйлдсэн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзээд цагаатгасан анхан шатны…

  • Боловсролын байгууллагууд цахимаар эсвэл тэмцээн уралдаан зохион байгуулах зэргээр хичээлээ нөхнө

    Боловсролын байгууллагууд цахимаар эсвэл тэмцээн уралдаан зохион байгуулах зэргээр хичээлээ нөхнө

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар гуравдугаар сарын 3, 4, 5-ны өдрүүдэд бүх нийтээр амрах шийдвэр гаргасан. Ингэснээр амралтын өдрүүдэд шилжсэн гурав хоногийн ажлыг энэ ондоо багтаан нөхөхийг бүх шатны төрийн байгууллагад даалгажээ. Уг шийдвэртэй холбогдуулан боловсролын байгууллагууд хэрхэн хичээллэх тухай Боловсролын сайд П.Наранбаяраас тодруулахад “Гуравдугаар сарын 3, 4, 5-н буюу Даваа, Мягмар, Лхагва гарагийг амралтын өдөр…

  • Хилийн боомтуудын амрах хуваарьт өөрчлөлт орохгүй

    Хилийн боомтуудын амрах хуваарьт өөрчлөлт орохгүй

    Хил хамгаалах байгууллагаас хилийн боомтуудын 2025 оны гуравдугаар сард ажиллах цагийн хуваарийг хоёрдугаар сарын 20-нд танилцуулсан. Энэхүү хуваарийн дагуу Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Тэс, Ханх, Ульхан зэрэг ОХУ-тай хиллэдэг автозамын боомтууд шинийн 1-3-ны өдрүүдэд амрахаар зохицуулсан. Харин Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Замын-Үүд, Бичигт, Сүмбэр зэрэг БНХАУ-тай хиллэдэг авто замын боомтууд гуравдугаар сарын 1-2-ны өдрүүдэд амрах хуваарьтай…