-
Тахиа, гахайны махны импорт нэмэгджээ

Манай улсын 2024 оны эхний 11 сард гадаадаас авдаг өтгөрүүлсэн сүү, өндөг, цагаан будааны хэмжээ өмнөх оны мөн үеэс буурсан байна. Харин хүнсний ногоо, ургамлын тос, тахиа, гахайны мах, өөхний импорт өссөн байна. Энэ нь Шинэ жилийн баяртай холбоотой бололтой.
-
Яндангүй бүстэй болъё

Ийм уриалга, санаачилгыг “Өдрийн сонин”-оос 2023 оны хоёрдугаар сард бичиж байлаа. Тухайн үед нь хүмүүс тоогоогүй өнгөрч , бүтэхгүй санаа гэсэн байх. Гэвч сүүлийн үед үүнийг хүн бүр ярих болж байна. Бодвол үнэ цэнтэй санаа болохыг үнэлээ биз. Хэрэв тухайн үед нь зоригтойхон шийдвэр гаргаад бодлого, төлөвлөлтөө хийгээд төр засгаас дэмжээд хэрэгжүүлсэн бол өнөөдөр бодит…
-
Christmas буюу зулсарын баярыг хуулиар хориглосон улсууд

Жил бүрийн 12 сарын 25-нд тэмдэглэдэг Christmas буюу зулсарын баярын өдрийг Европ, Хойд Америк, Австрали зэрэг бүс нутгийн христийн шашин шүтлэгтэй улс орнуудад өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж ирснээс гадна гацуур мод чимэглэж засах, Санта өвөөгийн бэлэг гэх зэргээр энэ баярын зарим уламжлалууд дэлхийн бусад улс орнуудад түгэн дэлгэрсэн байдаг. Манай улсад ч мөн ЗХУ-ын дагуул,…
-
Их Британийн хаан, хатан хоёр зул сарын ил захидлаа олон нийтэд танилцуулжээ

Их Британийн эзэн хаан III Чарльз, хатан Камилла нарын хамтдаа авахуулсан гэрэл зураг бүхий зул сарын баярт зориулсан ил захидлыг олон нийтэд танилцуулсан байна. Букингэмийн ордны зүгээс жил бүрийн зул сарын баярын өмнө албан ёсны ил захидал гаргадаг уламжлалын дагуу ийнхүү тэдний зурагтай ил захидлыг танилцуулжээ. Хаан, хатан хоёрын өнгөрсөн 4 дүгээр сард хамтдаа авахуулсан…





