Category: Menus

  • Д.Трамп АНУ-ын Эрчим хүчний сайдаар Крис Врайтыг нэр дэвшүүллээ

    Д.Трамп АНУ-ын Эрчим хүчний сайдаар Крис Врайтыг нэр дэвшүүллээ

    Дональд Трамп газрын тос, байгалийн хий олборлогч Liberty Energy компанийг үүсгэн байгуулагч, тус компанийн ерөнхий захирал Крис Врайтыг АНУ-ын Эрчим хүчний департаментын нарийн бичгийн дарга буюу эрчим хүчний сайдад нэр дэвшүүлжээ. Хэрвээ түүний энэхүү томилгоо Сенатаар дэмжигдвэл Крис Врайт шинэ төрийн тэргүүний хийнэ гэж амласан малтмал түлшний олборлолтыг нэмэгдүүлэх ажлыг гардан хийж гүйцэтгэх юм. Д.Трамп…

  • Х.Нямбаатар: Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн барилгын ажилд төрийн өмчийн компани оруулахгүй

    Х.Нямбаатар: Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн барилгын ажилд төрийн өмчийн компани оруулахгүй

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлуудынхаа талаар олон нийтэд нээлттэй мэдээлэл өглөө. Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдэд төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг хүртээмжтэй авах боломжтой нэгдсэн төлөвлөлттэй 20 мянган өрхийн цогцолбор хорооллыг байгуулахаар ажиллаж буй.…

  • Трамп 27 настай үзэсгэлэнт бүсгүйг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчөөр томилов

    Трамп 27 настай үзэсгэлэнт бүсгүйг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчөөр томилов

    АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп 27 настай Каролин Левитт гэх эмэгтэйг Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилжээ. Ингэснээр Каролин Левитт хамгийн залуудаа Цагаан ордны хэвлэлийн албаны тэргүүн болж, америкийн түүхэнд нэрээ үлдээв. Доналд Трамп түүнийг “Ухаалаг, тууштай, туйлын хариуцлагатай. “Америкийг дахин агуу болгох” зорилгыг олон…

  • Ховд аймагт мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохыг хоригложээ

    Ховд аймагт мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохыг хоригложээ

    Цаг үe, улирлын байдлаас шалтгаалан Ховд аймгийн хэмжээнд мотоцикл ашиглан замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлалаа.   Хүйтний улиралд авто замын зорчих хэсгийн гадаргуу цасаар хучигдаж, халтиргаа гулгаа үүсдэг.  Цаашид мотоцикл ашиглан замын хөдөлгөөнд оролцох нь иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюултай. Иймээс Ховд аймгийн Засаг дарга захирамж гарган 2025 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл мотоциклын хөдөлгөөнийг…

  • Шөнийн автобус иргэдэд үйлчилж байна

    Шөнийн автобус иргэдэд үйлчилж байна

    Шөнийн автобус иргэдэд үйлчилсээр байна. Тодруулбал:  ШҮ:1 Офицер -5 шар ШҮ:2-Нисэх-Сүхбаатарын талбай ШҮ:3-Сүхбаатарын талбай -Зунжин худалдааны төв чиглэлийн автобус ажлын өдөр 22:15-1:15 цагт, амралтын өдөр 23:00-01:50 цагт иргэдэд үйлчилж байна гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ. 

  • Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг 26-нд тэмдэглэнэ

    Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг 26-нд тэмдэглэнэ

    Монгол Улсын Их Хурал 2023 онд 64 дүгээр тогтоол баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэхээр тусгасан билээ. Уг тогтоолд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр улс орон даяар тэмдэглэж, Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг шинжлэх ухааны…

  • Netflix: Тайсон, Пол нарын тулааны шууд дамжуулалтыг дэлхийн хэмжээнд 60 сая өрх үзсэн

    Netflix: Тайсон, Пол нарын тулааны шууд дамжуулалтыг дэлхийн хэмжээнд 60 сая өрх үзсэн

    Netflix стрийминг үйлчилгээний компанийн зүгээс өнгөрсөн бямба гаригт зохион байгуулагдсан Майк Тайсон, Жейк Пол нарын боксын тулааны шууд дамжуулалтыг дэлхийн хэмжээнд 60 сая өрх хүлээн авч үзсэн хэмээн мэдээлжээ. Харин оргил тулаанд тулалдсан Жейк Пол уг арга хэмжээг дэлхийн хэмжээнд 120 сая хүн үзсэн хэмээн ярьсан байна.   Тус арга хэмжээ нь Netflix компанийн MVP…

  • “Харбин” кино арванхоёрдугаар сарын 25-нд нээлтээ хийнэ

    “Харбин” кино арванхоёрдугаар сарын 25-нд нээлтээ хийнэ

    Жүжигчин Хён Биний гол дүрд нь тоглосон “Харбин” урансайханы кино Зул сарын баяраар буюу 12 дугаар сарын 25-нд нээлтээ хийх гэж байна. ‘The Man Standing Next’ болон ‘Inside Men’ киноны найруулагч Вүү Мин Хогийн найруулсан “Харбин” киноны үйл явдал 1909 онд өрнөдөг байна. Уг киног Торонтогийн олон улсын кино наадамд үзүүлсний дараа кино шүүмжлэгчдийн талархлыг…

  • Согтуу жолооч 2 хүүхэд мөргөж гэмтээжээ

    Согтуу жолооч 2 хүүхэд мөргөж гэмтээжээ

    Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 8 хорооны нутаг дахь Тасганы овооны хажуугийн авто зам дээр энэ сарын 12-нд согтуу жолооч 2 хүүхдийг мөргөж гэмтээсэн осол гарчээ. Энэ хэргийг иргэн Б үйлдсэн байна. Тэр согтуудаа “Мицүбиши” маркийн машин жолоодож яваад, 9, 16 настай 2 хүүхдийг мөргөж, биед нь гэмтэл учруулжээ. Энэ хэргийг Тээврийн цагдаагийн алба шалгаж байна.

  • Дээд лигийн “INUT Yes TLG” баг NBA-д данстай тамирчнаар хүч нэмлээ

    Дээд лигийн “INUT Yes TLG” баг NBA-д данстай тамирчнаар хүч нэмлээ

    Лигийн хамгийн залуу тоглогчидтой INUT YES’TLG баг шинэ легионер тоглогчоо угтан авчээ. Тэд НБА-д тоглож байсан Кенни Вүүтен Жр гэх 26 настай, 206 см өндөртэй тоглогчийг багтаа нэгтгэж, хүчээ зузаатгасан байна.     Тус тоглогчийн хувьд коллежийн эхний жилдээ 6.4 оноо, 4.5 самбар болон 2.6 хаалт дундажласнаар Pac-12 Conference-ийг тэргүүлэн Бүх Хамгаалалтын багт нэрлэгдэж байсан. Мөн…