Category: Menus

  • Улаанбаатарын багачуудыг ингэж баярлуулна

    Улаанбаатарын багачуудыг ингэж баярлуулна

    Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар 6 дугаар сарын 1-нд “Дэлхийн монгол хүүхэд” нэртэй баяр зохион байгуулна. Энэ жил төв талбайд жижиглэн худалдаа, хоол хүнс зэрэг үйлчилгээг хориглож, зөвхөн үзвэр үйлчилгээ, тэмцээн уралдаан явуулах юм байна. Талбайн зүүн тал буюу “Туушин” зочид буудлын урд хэсэгт худалдаа, хоол хүнсний үйлчилгээг төвлөрүүлнэ. Талбайн урд талд байрлах авто машины…

  • “Цаатан” наадам 7 дугаар сарын 6-7-нд болно

    “Цаатан” наадам 7 дугаар сарын 6-7-нд болно

    Дэлхий нийтэд цаатан иргэдийн соёлыг таниулах, сурталчлах зорилгоор Хөвсгөл аймаг жил бүр “Цаатан” наадам зохион байгуулдаг. Өнөө жилийн уг наадам 7 дугаар сарын 6-7-нд “Мон трейвэл” компанийн жуулчны баазад  болно. Энэ бааз Хөвсгөл далайн эрэгт байрладаг. Тус наадмыг цаатан иргэдийн өвөрмөц соёл, ёс заншил, бөөгийн ёс заншлыг таниулах, нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 20 дахь…

  • Туршилтын сонгуульд залуус 7, ахмадууд 15 минут зарцуулжээ

    Туршилтын сонгуульд залуус 7, ахмадууд 15 минут зарцуулжээ

    Өмнөх сонгуулиар нэг сонгогч саналаа өгөхдөө дунджаар 1-3 минут зарцуулж байжээ. Тэгвэл энэ жил санал өгөх дундаж хугацаа уртсаж болзошгүй. Учир нь бид өмнө нь саналын 1 хуудас бөглөдөг байсан бол өнөө жил 2 хуудас бөглөнө.  Туршилтаар иргэдийг санал өгүүлж үзэхэд залуучууд дунджаар 7, ахмадууд 15 минут  зарцуулсан талаар Цогц хөгжлийн үндэсний төвөөс мэдээллээ. Нэг хүний санал өгөх…

  • Гэртээ тарьсан цэцгийнхээ жинхэнэ нэрийг мэдэж аваарай

    Гэртээ тарьсан цэцгийнхээ жинхэнэ нэрийг мэдэж аваарай

    “Ургамал судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурал” өнөөдөр ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн I байранд эхэллээ. Энэ хурлыг БОАЖЯ, ШУА хамтран “Ургамал оршихуй дор амьдрал оршино” уриан дор 2018 оноос зохион байгуулж байгаа юм. Өнөө жилийн хурал ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн 50 жилийн ойн хүрээнд болж байна. Монгол орны уудам газар нутагт 7315 зүйлийн ургамал ургадаг ч…

  • “Хүүхдийн баяр”-аар эдгээр замыг хаана

    “Хүүхдийн баяр”-аар эдгээр замыг хаана

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан, нийслэлийн засаг дарга захирамж гарган, 6 дугаар сарын 1-ний өдөр зарим авто замын хөдөлгөөнийг хязгаарлахаар шийдвэрлэлээ. Иймд жолооч та бүхэн явах чиглэлээ сайтар төлөвлөж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар уриаллаа.

  • Өнөөдрийн сонсголд 114 гэр дууджээ

    Өнөөдрийн сонсголд 114 гэр дууджээ

    УИХ-ын 25 дугаар тогтоолоор байгуулагдсан, ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор нутгийн захиргааны байгууллагаас ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар олгож…

  • Баянхонгорт хууль зөрчиж олгосон хайгуулын зөвшөөрлүүдийг хүчингүй болгожээ

    Баянхонгорт хууль зөрчиж олгосон хайгуулын зөвшөөрлүүдийг хүчингүй болгожээ

    Баянхонгор аймгийн Баацагаан, Баянлиг, Баянговь, Баянцагаан суманд олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо. Эдгээр лицензийг олгохдоо иргэдийн саналыг тусгалгүйгээр, тахилгатай, шүтлэгтэй уул ус, булаг шанд, гол усны эхэнд олгож болохгүй гэж орон нутгийн иргэд, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, сум, аймгийн засаг дарга нь эсэргүүцэж, татгалзсан үндэслэл бүхий санал, хариу өгснийг үл тоож, үндсэндээ хуйвалдааны замаар зөвшөөрөл…

  • Г.Буяндорж нарын хэргийг анхан шатны шүүх рүү буцаалаа

    Г.Буяндорж нарын хэргийг анхан шатны шүүх рүү буцаалаа

    Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хурал өчигдөр Г.Буяндорж, Э.Хурцаа, Ч.Ууганбаяр, Д.Батжаргал нарт холбогдох 28 хавтас хэргийг хянан хэлэлцээд, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалаа. Прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч Г.Буяндоржийн өмгөөлөгч Х.Гантулга, Л.Намнансүрэн, Ч.Ууганбаярын өмгөөлөгч Э.Эрдэнэбулган, хохирогч, иргэний хариуцагч “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн өмгөөлөгч Э.Туул, хохирогч С.Билэгт, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Баттөмөр нарын гаргасан гомдлыг үндэслэж, УДШ…

  • 1.3 сая тонн төмрийн хүдэр арилжаад байна

    1.3 сая тонн төмрийн хүдэр арилжаад байна

    Монголын уул уурхайн бирж 5 дугаар сарын 23-ны байдлаар нийт 546 удаа арилжаа зохион байгуулж, 26.2 сая тонн нүүрс, 1.3 сая тонн төмрийн хүдэр болон баяжмал, 3000 тонн зэсийн баяжмал борлуулжээ. Эдгээрийг нийт 12.5 их наяд төгрөгөөр (3.6 тэрбум ам.доллар) арилжсан байна. Арилжааны үр дүнд худалдагч компаниуд 1.06 их наяд төгрөгийн (312 сая ам.доллар)  нэмэлт орлого олсон байна.

  • Зугаалж явсан 1 дүгээр ангийн сурагчдын 2 нь амиа алджээ

    Зугаалж явсан 1 дүгээр ангийн сурагчдын 2 нь амиа алджээ

    Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар сургуулийн 1 дүгээр ангийн сурагчид зугаалганд явж байгаад осолд орж, хоёр нь амиа алджээ. 7 настай эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд машины арын суудалд сууж явсан аж. Тэдний суусан машины араас ачааны машин мөргөжээ. Уг ачааны машины дугуй явж байхдаа хагарч, жолооч машинаа тэр даруй зогсоож чадалгүй, урдах машинаа мөргөсөн…