-
Г.Буяндорж нарын хэргийг анхан шатны шүүх рүү буцаалаа

Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хурал өчигдөр Г.Буяндорж, Э.Хурцаа, Ч.Ууганбаяр, Д.Батжаргал нарт холбогдох 28 хавтас хэргийг хянан хэлэлцээд, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалаа. Прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч Г.Буяндоржийн өмгөөлөгч Х.Гантулга, Л.Намнансүрэн, Ч.Ууганбаярын өмгөөлөгч Э.Эрдэнэбулган, хохирогч, иргэний хариуцагч “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн өмгөөлөгч Э.Туул, хохирогч С.Билэгт, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Баттөмөр нарын гаргасан гомдлыг үндэслэж, УДШ…
-
1.3 сая тонн төмрийн хүдэр арилжаад байна

Монголын уул уурхайн бирж 5 дугаар сарын 23-ны байдлаар нийт 546 удаа арилжаа зохион байгуулж, 26.2 сая тонн нүүрс, 1.3 сая тонн төмрийн хүдэр болон баяжмал, 3000 тонн зэсийн баяжмал борлуулжээ. Эдгээрийг нийт 12.5 их наяд төгрөгөөр (3.6 тэрбум ам.доллар) арилжсан байна. Арилжааны үр дүнд худалдагч компаниуд 1.06 их наяд төгрөгийн (312 сая ам.доллар) нэмэлт орлого олсон байна.
-
Зугаалж явсан 1 дүгээр ангийн сурагчдын 2 нь амиа алджээ

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар сургуулийн 1 дүгээр ангийн сурагчид зугаалганд явж байгаад осолд орж, хоёр нь амиа алджээ. 7 настай эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд машины арын суудалд сууж явсан аж. Тэдний суусан машины араас ачааны машин мөргөжээ. Уг ачааны машины дугуй явж байхдаа хагарч, жолооч машинаа тэр даруй зогсоож чадалгүй, урдах машинаа мөргөсөн…
-
“Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталж, хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.05.30) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 11 цаг 04 минутад эхэлж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг…
-
Энэтхэгт хэт халалт үүсч агаарын температур 52.3 хэмд хүрчээ

Энэтхэгийн хойд болон төв хэсэгт хэт халалт үүсч, нийслэл Дели хотод 52.3С (126.1F) хэмд хүрчээ. Энэ нь одоогоор Энэтхэгт бүртгэгдсэн халууны хамгийн дээд хэмжээ нь болж байгаа бөгөөд тус улсын 37 гаруй хотод энэ долоо хоногт 45 хэмээс дээш температур бүртгэгдсэн байна. Хэт халалттай холбоотой өвчлөлийн талаар удирдлагууд сэрэмжлүүлсээр байгаа бөгөөд одоогийн байдлаар гурван хүн нас баржээ. Хотын…
-
БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г. Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНБУ-ын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенко Монгол Улсад 2024 оны зургаадугаар сарын 01-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийнэ. Айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Бүгд Найрамдах Беларусь Улсын төрийн тэргүүний түвшинд манай улсад хийж буй анхны айлчлал юм. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар албан…
-
Хуульчид ижил хэргийг өөр өөрөөр шийдвэрлэх явдал гарч байна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцөлийг 2022, 2023 оны байдлаар судалжээ. Энэ хугацаанд нийслэлд хууль бусаар ан агнах 44, хууль бусаар мод бэлтгэх 36, байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх 52 хэрэг гарч, байгаль экологид 1.2 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Эдгээр хэрэгт нийт 101 хүн яллагдагчаар татагдсаны…
-
Малын яс, тос, өөх, уураг экспортолж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 10 дугаар сард БНХАУ-д айлчлахтай холбогдуулан Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хооронд “Монгол Улсаас БНХАУ-д үйлдвэрийн зориулалтаар ашиглах мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн экспортлох хорио цээр, мал эмнэлгийн ариун цэврийн шаардлага” протоколыг байгуулсан. Өнөөдрийн байдлаар Монгол Улсаас БНХАУ-д үйлдвэрлэлийн зориулалтаар малын яс, өөх…
-
Бидний сайн мэдэх “Шрек” нь Морис Тиллет хэмээх бодит хүнээс сэдэвлэжээ

Бидний сайн мэдэх “Шрек” нь Морис Тиллет хэмээх бодит хүнээс сэдэвлэжээ. Тэрээр Францын мэргэжлийн бөх бөгөөд “Францын сахиусан тэнгэр” гэдэг нэрээрээ илүү алдартай байв. Бага насандаа шаргал үстэй, сахиусан тэнгэр шиг царайтай байсан тул бага насны найзууд нь “Францын сахиусан тэнгэр” гэж дууддаг байсан ч Тиллет 17 настайдаа акромегали өвчтэй гэж оношлогджээ. Энэ дааврын эмгэг нь ясны…
