Category: Menus

  • Сонгуульд нэр дэвшсэн 1562 иргэнд 1594 лавлагаа олгов

    Сонгуульд нэр дэвшсэн 1562 иргэнд 1594 лавлагаа олгов

    Улсын дээд шүүхээс УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй иргэдийн лавлагааг 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн, 5 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хүлээн авч, хуульд заасан журмын дагуу олголоо. Энэ сарын 25-ны өдрийн байдлаар сонгуульд нэр дэвших хүсэлтэй 1562 иргэн УДШ-д хүсэлтээ ирүүлснээс давхардсан тоогоор нийт 1594 лавлагаа олгосон байна. Үүнд, Иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоосон өр…

  • 58 шинэс огтолсон хэргийг шүүхэд шилжүүлжээ

    58 шинэс огтолсон хэргийг шүүхэд шилжүүлжээ

    Архангай аймгийн Прокурорын газраас иргэн Б.Х, Б.Б нар нь хууль бусаар 58 ширхэг шинэс модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, тээвэрлэн ойн санд 8.6 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2.2 /Хууль бусаар мод бэлтгэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  шилжүүлжээ.

  • Сүхбаатар дүүргийн зүүн талд Үндэсний номын сангийн шинэ барилга сүндэрлэлээ

    Сүхбаатар дүүргийн зүүн талд Үндэсний номын сангийн шинэ барилга сүндэрлэлээ

    Үндэсний Номын Сан 103 жилийн түүхэндээ 1951 онд анхны үндэсний хэмжээний номын сангийн зориулалт бүхий барилга ашиглалтад орж байснаас 73 жилийн дараа Салбар номын сангийн үйл ажиллагаа явуулах шинэ барилгаа ашиглалтад хүлээн авлаа. 1d5ShZzpYirWtAgMIPVSlcdem5mrDIq03ArZYcnnnGKyaXpmac1ZRB91cc4DNxw7.jpg Үндэсний номын сангийн шинэ барилгыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн монгол түмний өсөн дэвжиж, өргөжин дэлгэрэхийн бэлгэдэл болсон есийн…

  • Канад улс Палестинчуудалд олгох визний тоог тав дахин нэмэгдүүлснээ мэдэгдлээ

    Канад улс Палестинчуудалд олгох визний тоог тав дахин нэмэгдүүлснээ мэдэгдлээ

    Канад улс тус Палестинчуудалд олгох визний тоог тав дахин нэмэгдүүлснээ зарлалаа. Цагаачлалын сайд Марк Миллер Даваа гарагт “Оттава арванхоёрдугаар сард зарласан тусгай хөтөлбөрийн дагуу Газын зурваст оршин суугчдад олгох визний тоог 5000 хүртэл нэмэгдүүлнэ” гэж мэдэгдэв.  “Бид Газад болж буй хүмүүнлэгийн эмгэнэлт явдалд гүнээ санаа зовж байна. Олон хүмүүс тэнд байгаа ойр дотны хүмүүсийнхээ төлөө санаа зовж…

  • Гаалийн цахим системд урьдчилсан мэдүүлгийн системийг холбож байна

    Гаалийн цахим системд урьдчилсан мэдүүлгийн системийг холбож байна

    Олон улсын авто тээвэрчдийн холбоо 5 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд  “Международный центр приграничного сотрудничесва”-д зохион байгуулсан уулзалт, хэлэлцүүлэгт Монгол, Хятад, Узбекистан, Казахстан Улсын  гаалийн байгууллагын төлөөлөгч нар болон тус улсуудын авто тээвэрчдийн холбоо (НАРТАМ, AIRCUZ, CRTA,  GIRCA,  KAZATO)-ны төлөөлөгч нар оролцлоо. Уулзалтаар TIR горимын тээвэрлэлтийг “НОГООН ГАРЦ”-аар нэвтрүүлж байгаа туршлага,  БНХАУ-ын  TIR  горимын тээвэрлэлтэд тавьж буй…

  • Эрдэнэтийн хүүхдийн баярын хөтөлбөр

    Эрдэнэтийн хүүхдийн баярын хөтөлбөр

    Орхон аймаг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг “Эрдэнэт хүүхэд хөгжил” уриан дор тэмдэглэнэ. 6 дугаар сарын 1-нд  Амарын талбай, “Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн”, “Эрдэнэт спорт амралтын хүрээлэн” гэсэн гурван байрлалд хүүхэд бүрийн насны онцлогт тохирсон соёл, урлаг спортын  арга хэмжээнүүд болно. Өнөө жилийн баярт зориулж тусгайлан бэлдсэн урлаг, соёлын арга хэмжээ байхгүй. Сургуулийн сурагчид 2023-2024 оны хичээлийн…

  • Халх голд сураггүй болсон 27 цэргийн шарилыг олов

    Халх голд сураггүй болсон 27 цэргийн шарилыг олов

    Халх голын дайнд ялсны 85 жилийн ойг угтан, “Халх гол-Яруу алдар бадартугай” олон улсын хээрийн судалгааны баг 5 дугаар сарын 15-нд Монголд ирж, Дорнод аймгийн Халхгол сумын Ремизовын толгод зэрэг газарт ажиллажээ. Тэд энэ сарын 23 хүртэл түүхийн судалгаа хийсэн байна. Энэ судалгааныхаа талаар тус багийнхан Улаанбаатар хот дахь Русский дом (РЦНК)-д өчигдөр уулзалт хийлээ.…

  • УИХ, Байнгын хороо, намын бүлгүүд өнөөдөр хуралдана

    УИХ, Байнгын хороо, намын бүлгүүд өнөөдөр хуралдана

    Улсын Их Хурал дахь намын бүлэг, байнгын хороо, ажлын хэсгүүдийн 2024 оны тавдугаар сарын 27-ны өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна. /Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ НЭГ. НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН 1 Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 “Их засаг” ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН 1 Эдийн засгийн байнгын хороо “Монгол…

  • 37 иргэний эрүүл мэнд, амь насыг аварчээ

    37 иргэний эрүүл мэнд, амь насыг аварчээ

    Нийслэлийн Онцгой байдлын газарт өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 4, гал түймрийн 37 дуудлага бүртгэгджээ. Тус албаны аврагчид 37 иргэний эрүүл мэнд, амь нас, 11 тэрбум 231 сая төгрөгийн өмч хөрөнгө авран хамгаалав.  Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол хүлээн авч, гэнэтийн хүчтэй аадар бороо, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

  • 4-р дэлгүүрээс ШУТИС хүртэлх замыг өнөө шөнө хаана

    4-р дэлгүүрээс ШУТИС хүртэлх замыг өнөө шөнө хаана

    Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Бага тойруугийн ( Хүнсний 4-р дэлгүүрийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх) авто замыг 5 дугаар сарын 28-ны өдрийн 04:00 цагаас 30-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ. Энэ ажлын хүрээнд хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн худгийн таг өндөрлөх, тэгшилгээний үе болон асфальтбетон хучилт, хэвтээ тэмдэглэгээ…