-
“Тэнүүн-Огоо” данснаасаа их хэмжээний бэлэн мөнгө авч байжээ

“Ногоон автобус”-ны гэх нээлттэй сонсголд нийтийн тээврийн автобус нийлүүлэх зорилгоор гүйцэтгэгчид олгосон санхүүжилт, түүний зарцуулалтын талаар шинжээч дараах мэдээллийг өглөө. “Тэнүүн-Огоо” компанид “Голомт” банк 2023 оны 3 дугаар сарын 6-нд 8.2 тэрбум төгрөгийн гүйцэтгэлийн баталгаа гаргаж өгчээ. Тус банк баталгаа гаргахдаа 18.6 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 20 үл хөдлөх хөрөнгийг, эзэмших эрх бүхий газартай нь хамт…
-
Монголын музей үзэгчдийн тоо 23 хувиар нэмэгджээ

Монголд орчин цагийн музей бий болсны 100 жилийн ой өнөө жил тохиож байна. Ойн хүрээнд улсын болон орон нутгийн музейн төлөөллүүд өнгөрсөн түүхээ дүгнэж, ирээдүйн чиг хандлагаа тодорхойлох эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. 2019 онтой харьцуулахад үзэгчийн тоо 23 хувиар, музейн орлого 1.47 дахин, музейн салбар дахь ажилтны тоо 12.5 хувиар нэмэгдлээ. Монгол Улсад музейн салбар XX…
-
Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар нарт холбогдох хэргийн хэлэлцүүлгийг өмгөөлөгч нарын хүсэлтээр хойшлуулжээ

УИХ-ын гишүүн, сайд асан Ж.Сүхбаатар, нийслэлийн засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Түмэнжаргал, Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын хоёр иргэн зэрэг нийт 24 хүнд холбогдох “Ногоон автобусны” гэх эрүүгийн хэргийн шүүх хурлын урьдчилсан…
-
5 км-ийн зайд хамгийн олон хүн гүйхээр бүртгүүлжээ

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл өчигдөр буюу тавдугаар сарын 20-ны 17:00 цагт хаагдлаа. Бүртгэлийг 2 сарын хугацаанд явуулсан юм. Өнгөрсөн жил нийт 12,775 хүн олон улсын гүйлтэд албан ёсоор бүртгүүлсэн бол энэ жил 15,699 хүн бүртгүүллээ. Энэ жил 5 км-ийн зайд гүйхээр хамгийн олон буюу 10,907 хүн бүртгүүлсэн байна. Мөн 21 км-ийн зайд…
-
АН 5 дахь удаа, МАН анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг сонгуульд сойж байна

Намууд амласан ёсоороо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг жагсаалтдаа багтаалаа. АН жагсаалтынхаа 7 дугаарт жүжигчин Ж.Баясгалангийн, МАН 4 дүгээрт “Ахиллис Монгол” ТББ-ын үүсгэн байгуулагч О.Саранчулууны нэрийг бичив. Өнгөрсөн хугацаанд УИХ, орон нутгийн 7 сонгуульд хөгжлийн бэрхшээлтэй 8 иргэн нэр дэвшсэн ч ганц нь ч сонгогдож байгаагүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг нэр дэвшүүлсэн байдал: УИХ-ын сонгуульд 2004 онд АН 63-р тойрогт,…
-
ТАНИЛЦ | МАН-ын жагсаалтад багтсан 48

МАН-ын жагсаалтад багтсан хүмүүсийн нэрс Архитектор Г.ЛУВСАНЖАМЦ Австралийн RMIT их сургуулийн магистр М.ЭНХЦЭЦЭГ “Ондо”-гийн Ч.АНАР “Ахиллис монгол” ТББ-ын үүсгэн байгуулагч О.Саранчулуун Академич Д.РЭГДЭЛ Харвардын Анагаах ухааны их сургууль, Нийгмийн эрүүл мэндийн их сургуулийн багш, дэд профессор Д.ГАНМАА МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат СДМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга М.МАНДХАЙ Шарк, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.ЭНХТҮВШИН Уул уурхайн дэд сайд Б.УЯНГА “Шинэ Монгол” сургуулийн Ж.ГАЛБАДРАХ Нийгмийн хамгааллын сайд асан А.АРИУНЗАЯА МАН-ын…
-
Ж.Сүхбаатар: Автобус шатаад эхэлсэн нь намайг цочирдуулсан

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд автобус худалдан авах ажиллагааг Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр болж байна. Өнөөдрийн сонсголд 67 гэрч дууджээ. Хүмүүсийн хамгийн их хүлээж байсан, гол гэрч Д.Сумъяабазар ирсэнгүй. Түүнийг энэ сонсгол дээр ногоон автобусны асуудалд хамгийн их хамаатай хүмүүсийг илчилнэ гэж олон нийт хүлээж байлаа. Шинжээч: -Төсвийн…
-
“Ногоон автобус”-ны сонсгол өнөөдөр эхэлнэ

Нийслэлийн нийтийн тээврийн паркийг шинэчлэх зорилгоор 2023 онд худалдан авсан том оврын автобусны худалдан авах ажиллагааг хянан шалгах, нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр эхэлнэ. Сонсголд 98 гэрч дуудсан гэдгээ түр хороо мэдээлсэн юм. Тухайлбал: Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны ажлын албаны дарга…

