-
Р.Базарааг сулласан ч прокурор эсэргүүцэв

“Алтайн хүдэр” ХХК-ийн захирал Р.Базарааг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар суллажээ. Түүнийг хууль бусаар алт олборлож байгаль орчинд онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр өнгөрсөн сарын 15-нд баривчилж байсан юм. Р.Базарын өмгөөлөгчдийн зүгээс түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар суллуулах хүсэлтийг шүүхэд гаргаж байв.Тэгвэл шүүгчийн захирамжийн эсрэг прокурор эсэргүүцэл бичжээ. Прокуророос Р.Базарааг цагдан…
-
Ц.Батболд: Сонгуульд санал өгүүлэх зохион байгуулалттай ажиллагаа явж байна. Аль хүчтэй ажиллаж чадсан нам ялна

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, доктор, профессор Ц.Батболдтой ярилцлаа
-
Ковидын дэгдэлтийг анх сурвалжилсан сэтгүүлчийг суллахыг уриалжээ

Тэрээр 2020 оны тавдугаар сард баривчлагдаж, түүнээс хэдэн сарын дараа үймээн самуун дэгдээсэн хэргээр дөрвөн жилийн хорих ял авсан юм
-
А.Мөнхболд: Сурталчилгаандаа 1.3 тэрбумыг зараад УИХ-ын гишүүн болчихоод тэд цалингаараа амьдрахгүй. Хулгай хийнэ, эсвэл кнопчин болно

Монголын логистикийн холбооны тэргүүн А.Мөнхболдтой ярилцлаа
-
Уулчдыг 8000-8500 метрийн хооронд осолдсон гэж дүгнэжээ

Эверестэд авирсан монгол уулчид сураггүй болоод дөрөв хонож байна. Өчигдрийн байдлаар эрлийн ажиллагаа амжилтгүй байгааг Непалиас мэдээллээ. Хамгийн сүүлд тавдугаар сарын 12-ны 19:30 цагийн орчимд холбоо тогтоосон байдаг. Түүнээс хойш сураггүй болсноор эрэн хайх ажиллагааг шуурхай эхлүүлсэн билээ. Гэвч цаг агаарын хүндрэлийн улмаас эрэн хайх ажиллагааг зогсоожээ
-
Хадан завсар хавчуулагдсан Д.Сумъяабазар хөөрхий

Бүргэдийн дэвэлт сурах гээд бүтэлгүйтсэн Д.Сумъяабазарыг тэнгэрээс эрчээр нь доош унагалгүй, зөөлөн газардуулахын тулд “Ногоон автобусны сонсгол”-ыг мартуулах шаардлагатай байв.
-
Ерөнхий боловсролын 114 сургуулийн захирлууд бодлогоор мэтгэлцэв

Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг, нийслэлийн Боловсролын газар, Бүх нийт боловсролын төлөө үндэсний эвсэл хамтран, нийслэл дэх төрийн өмчит сургуулийн захирлуудын дунд “Бодлогын мэтгэлцээн” зохион байгууллаа. Боловсролын ерөнхий хууль, мэтгэлцээний төлөвлөгөө, асуудал шийдэх нотолгоонд Боловсролын ерөнхий хуулийг дэмжлэг болгон ашиглах талаар уг мэтгэлцээнийг өрнүүлэв. 114 сургуулийн захирал 38 багт хуваагдан, хүүхдийн хөгжил төлөвшлийг сургалтын үйл ажиллагаа ба сургалтын хөтөлбөртэй нягт…
-
“Харуул-Алтай”-гаас Дахүрээ хүртэлх замыг хаана

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 7, 17, 38-р хорооны “Харуул-Алтай” хотхон орчмоос Дахүрээ гудамж хүртэлх авто замыг 5 сарын 18-ны шөнийн 22:00 цагаас 21-ний өглөөний 06:00 цагийн хооронд хааж, засвар хийнэ. Иймд иргэд, жолооч нарыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн алба анхаарууллаа.
-
Хөгжлийн банкны хуучин удирдлагууд ялаа эдлэхээр боллоо

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга асан Ч.Отгочулуу, Б.Шинэбаатар нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцэх шаардлагагүй гэж УДШ-ийн Эрүүгийн хэргийн шүүх танхимын бүрэлдэхүүн үзлээ. Ингэснээр тэд давж заалдах шатны шүүхээс оноосон ялыг эдлэхээр болов. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатад хоёр жил хорих ял, ТУЗ-ийн дарга…
-
Орхон аймаг явган хүний зам засах зардлаа шийдлээ

Орхон аймгийн Засаг даргын зөвлөл өчигдөр хуралдаж, аймгийн төв доторх явган хүний замыг засахад шаардлагатай 21,7 сая төгрөгийг засаг даргын нөөцөөс гаргахаар шийдвэрлэлээ. Тус аймгийн төвд явган хүний 385,000 метр квадрат зам бий. Үүний 591 метр квадрат зам, хашлага хамт эвдэрсэн, үерийн 40 метр урт сувгийн таг цөмөрч, ашиглалтын шаардлага хангахгүй болсон байна. ХТГ-аас өөрийн нөөцөөр 160 метр квадрат замыг нөхөж байгаа аж.…