-
Н.Эрдэнэхүү: Өглөө ирээд л бөөн стресс. Өвчтөнүүд эмчилгээ, шинжилгээндээ орж, эмчдээ үзүүлэх гээд хэл ам болж байна

ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: “Өглөө ирээд л бөөн стресс. Өвчтөнүүд эмчилгээ, шинжилгээндээ орж, эмчдээ үзүүлэх гээд хэл ам болж байна. “Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлээд л энэ ажилчдыг тамлалаа. Энэ программын өөрчлөлтөө нэгмөсөн хийчихээд ажиллуулж болдоггүй юм уу. Эмчийг нь, сувилагчийг нь, цахимыг нь өвчтөнтэй нь нийлүүлж байгаад “тамлалаа.” Өчнөөн хэллээ, бичиг илгээлээ. Одоо болоогүй юм уу.…
-
Богдын голд машин суужээ

Завхан аймгийн Алдархаан сумын Мандаат багийн Хүрэнтолгой гэдэг газар өчигдөр Богдын голын усанд машин суусан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн албан хаагчдыг очиход, Завхан аймгийн Улиастай сумаас Говь-Алтай аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын “Ланд круйзер 200” загварын суудлын автомашин голын усанд суусан байжээ. Уг машиныг татан гаргаж, Улиастай сумын төвд хүргэсэн байна.
-
Эрдэнэцагааны түймрийг бүрэн унтраалаа

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадынбулан багийн Лагийн нуур гэдэг газар тавдугаар сарын 12-нд хээрийн түймэр дэгдсэн. Уг түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, тус аймгийн Матад сумын Мэргэжлийн ангийнхан, Бичигт боомтын ажилтнууд хамтран бүтэн хоног өдөр, шөнөгүй ажиллаж, 13-ны…






