-
Агаарын бохирдлоо багасгах гэж аргаа барж байна даа

Агаарын бохирдол бууруулах довтолгоо Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, дүүргүүдийн ЗДТГ-ын 9000 гаруй ажилтныг өнгөрсөн амралтын өдрүүдээр (2025.01.18-19) дайчлан, гэр хорооллын 196 мянган айл, аж ахуйн нэгж, байгууллагын пийшин, зуух, утаа мэдрэгчийг шалган, галаа зөв түлж сургах довтолгоо өрнүүлэв. Гэр хорооллын айлууд галаа зөв түлж чадахгүй, угаар мэдрэгчээ хэрэглэхгүй, пийшин, зуух, яндангаа хөөлөхгүй…
-
Вирүсгүй төмсний сүпер элит үр үржүүлж эхэллээ

ХХААХҮЯ-ны харьяа Судалгаа хөгжлийн төвийн дэргэд Вирүсгүй төмсний бичил булцуу үржүүлгийн лаборатори ашиглалтад орууллаа. Эхний сүпер элит үрийн ургамаланцрыг булцуу болгон бойжуулахаар энэ лабораторийн аэропоник орчинд шилжүүлэн суулгав. Судалгаа хөгжлийн төв энэ онд вирүсгүй төмсний бичил булцуу 10 мянга, эх ургамаланцар 2000-ыг үйлдвэрлэхээр зорьж байгаа юм. Энэ нь манай улсад шаардагдах сүпер элит үрийн булцууны…
-
МИАТ 1 онгоцондоо төлөвлөгөөт засвар хийж байна

МИАТ компани 787-9 төрлийн 2 агаарын хөлөгтэй. 1 онгоцоо хуваарийн дагуу засварт оруулсан бол 2 дахь онгоцондоо энэ оны 1-р сарын 16-наас төлөвлөгөөт засвар хийж эхэлжээ. МИАТ ТӨХК-ийн ашиглаж буй BOEING 787-9 Dreamliner агаарын хөлөг 2019 оны 7-р сард үйлдвэрлэгджээ. АНУ-ын “General Electric” компанийн “GenX” хөдөлгүүртэй. Дунджаар 2500 удаа хөөрч, буусны дараа уг хөдөлгүүрт хуваарьт…
-
Хөргөгч яавал цахилгаан бага зарцуулдаг вэ

Мөстсөн хөргөгч, хөлдөөгч 5 хувиар их цахилгаан зарцуулдаг. Тиймээс үргэлж цэвэрхэн байлгах хэрэгтэй. Хөргөгчийг хананаас зайтай тавибал эрчим хүч бага зарцуулдаг байна. Халуун хоол, хүнсний бүтээгдэхүүнийг өрөөний температуртай ижил болтол хөргөсний дараа хөргөгчинд хийвэл хөргөгчний хоногт ажиллах цагийг багасгана.
-
Балба улсын ерөнхий сайд барын тоо толгой өссөнд гомдоллосон байна

Балба улсын ерөнхий сайд КП Шарма Оли тус улсын барын тоо толгой хэтэрхий их өссөн талаар гомдоллосон маягтай мэдэгдэл хийжээ. Хэдийгээр Балба улс цөөрөөд байсан барын тоо толгойг сүүлийн 10 жилийн хугацаанд 3 дахин нэмэгдүүлсэн өндөр амжилтыг үзүүлсэн боловч “манайх шиг жижиг улсын хэмжээнд 350 гаруй бар байгаа нь хэтэрхий их тоо бөгөөд хүн ард…
-
АНУ дах TikTok-ийн үйлчилгээ сэргэлээ

Богино хэмжээний видео бичлэг бүхий нийгмийн сүлжээний платформ болох TikTok-ийн эсрэг АНУ-ын хориг ням гарагт үйлчилж эхэлсэн бол өнөөдрөөс эхлэн тус аппликейшны үйлчилгээ АНУ-д сэргэж эхэлсэн байна. Энэ нь өнөөдөр ерөнхийлөгчийн тангараг өргөж, албандаа орох Д.Трампын TikTok компанийг АНУ-д үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулахад баталгаа өгч, тэдний эсрэг хоригийг хойшлуулах ерөнхийлөгчийн зарлиг гаргахаар болсонтой холбоотой хэмээн…
-
Д.Трамп, түүний эхнэр Меланиа нар криптовалют гаргажээ

Өнөөдөр ерөнхийлөгчийн тангараг өргөж, албандаа орох Д.Трамп өнгөрсөн бямба гарагт криптовалют гаргасан нь маш богино хугацаанд нэлээд хэдэн тэрбум ам.долларын зах зээл болон хувираад байна. Trump Organization байгууллагын харьяа, өмнө нь Трампын нэрийн гутал, сүрчиг борлуулж байсан CIC Digital ХХК-ийн зүгээс $TRUMP хэмээх койныг Д.Трампыг тангараг өргөхийн өмнө гаргасан байна. $TRUMP койн нь “meme coin”…
-
Н.Эрдэнэхүү: Хүний амь аврах үүргээ биелүүлсэн эмч хүнд ял өгч байгаа нь эмгэнэлт үзэгдэл

Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга асан, Хүний Гавьяат эмч П.Батчулуунд хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан гэм буруутайд тооцон шүүхээс 2.6 жилийн ял оноолоо. Түүнд оноосон ялын талаар олон нийт эрүүл мэндийн салбарын төлөөллүүд байр сууриа илэрхийлсээр байна. Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүү…
-
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан тушаалтны хахууль авсан хэргийг шүүхэд шилжүүлэв

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан тушаалтан Г.А тус компанитай нүүрс худалдах, худалдан авах гэрээтэй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулах, гэрээг нь сунгахдаа хахууль авсан хэрэгт холбогджээ. Үүний зэрэгцээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын мэдээллийг бусдад өгч, хахууль авсан байна. Түүний хэргийг АТГ шалган, прокурорт шилжүүлжээ.…
