Category: Menus

  • Түймрийн голомтод усархаг бороо орж эхэлжээ

    Түймрийн голомтод усархаг бороо орж эхэлжээ

    Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын  Арцант гэдэг газарт түймэр гарчээ. Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Зайнаас тандан судлах үндэсний төвийн www.icc.mn веб сайтад ой, хээрийн гал түймрийн 2 цэг илэрсэн байна. Энэ тухай ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газарт 7-ны өдрийн 12:15 цагт мэдээлэл иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь…

  • Нүүрсний машин шатжээ

    Нүүрсний машин шатжээ

    Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутгаар нүүрс тээвэрлэж явсан машин өчигдөр орой 19:00 цагийн орчимд шатжээ. “Тавантолгой” ХК-иас Цагаанхад руу нүүрс тээвэрлэж явсан “Норд бенз ND4242” загварын зүтгүүрийн бүхээгт гал гарсан аж. Тус суман дахь Цагдаагийн тасгийн албан хаагчид, иргэдтэй хамтран 21:20 цагт галыг бүрэн унтраасан байна.   

  • Малын хашаа шатаж, хүн түлэгджээ

    Малын хашаа шатаж, хүн түлэгджээ

    Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн Бригадын жалга гэдэг газар өчигдөр өвөлжөө, гэр шатаж, уг түймэрт хүүхэд өртөн түлэгджээ. Энэ сарын 8-ны өдрийн 12:05 цагт дуудлага хүлээн аваад, тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчдыг 12:27 цагт очиход, иргэн Г-ийн 5 ханатай гэр, 2×3 хэмжээтэй амбаар, малын хашаа шатаж байжээ. Уг гал түймэрт 28 настай,…

  • “Хамжихгүй бол амжихгүй” аянд иргэд оролцов

    “Хамжихгүй бол амжихгүй” аянд иргэд оролцов

    Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Ивэд багийнхан “Хамжихгүй бол амжихгүй”  аянд идэвхтэй оролцож, байгаль хамгаалагчтай хамтран ажиллаж байна. Тэнгис-Шишгэдийн БЦГ-ын байгаль хамгаалагч Т.Баттогтох, О.Цогоо нар уг аяны хүрээнд “Бидний өвөлжөө, хаваржаа хоггүй” уриалга өрнүүлж, ганцаарчлан болон орчны бүсийн Рэнчинлхүмбэ сумын Ивэд багийн иргэд, багийн даргатай хамтран  хог хаягдал цэвэрлэх ажлыг 3 дугаар сараас эхлэн идэвхтэй зохион байгуулж байна.  Ивэд багийн Жаргантын ар,…

  • Шувуудад тооллого, ажиглалт хийв

    Шувуудад тооллого, ажиглалт хийв

    Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв 5 дугаар сарын 3-ны өдөр Баяндалай сумын Хөв цөөрөм, Төхөмийн гол, Балга-Усны нуур, Даланбулаг зэрэг газарт шувууны ажиглалт, тооллого хийлээ. Нүүдлийн шувууд олноор цуглардаг эдгээр 5 цэгт нийт 134  шувуу тоологдсон байна. Шувууны томуугийн сэжиг илрээгүй, үхсэн шувууд тохиолдоогүй байна. Ажиглалтын үеэр голын эрэг орчмоор амьдарч буй иргэдэд шувууны томуу өвчнөөс урьдчилан…

  • Г.Буяндорж нарын 4 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв

    Г.Буяндорж нарын 4 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв

    Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Г.Буяндорж, Э.Хурцаа, Ч.Ууганбаяр, Д.Батжаргал нарт холбогдох хэргийг прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч Г.Буяндоржийн өмгөөлөгч Х.Гантулга, Л.Намнансүрэн, Ч.Ууганбаярын өмгөөлөгч Э.Эрдэнэбулган, хохирогч, иргэний хариуцагч “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн өмгөөлөгч Э.Туул болон хохирогч С.Билэгт нарын гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 5 дугаар сарын 8-ны өдөр хэлэлцлээ. Прокурорын…

  • Хөвсгөл, Булганы түймрийг бүрэн унтраав

    Хөвсгөл, Булганы түймрийг бүрэн унтраав

    Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Төв аймгийн Жаргалант суманд өчигдөр буюу тавдугаар сарын 8-нд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа. Дээрх түймрүүдэд урьдчилсан байдлаар 22 га талбай өртөж шатсан байна. Улсын хэмжээнд он гарсаар тавдугаар сарын 08-ны байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс 10 аймгийн 28 суманд 56 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж, гал түймэрт урьдчилсан…

  • Хоёр шалаанзны дунд хүн хавчуулагдан, цус алдаж байжээ

    Хоёр шалаанзны дунд хүн хавчуулагдан, цус алдаж байжээ

    Төв аймгийн нутаг дэвсгэрт өчигдөр  Хоолтын даваа уруудаж явсан шалаанз автомашинд хүн хавчуулагдан, их хэмжээний цус алдсан байжээ. Энэ тухай дуудлагаар Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА 28-р ангийн 11 албан хаагч очиж, түүнийг аварлаа. Ослын голомтод аврагчдыг очиход 2 шалаанзны голд нэг иргэн хавчуулагдсан, их хэмжээний цус алдсан байжээ. Аврагчид шуурхай ажиллаж, 45 настай, эрэгтэйг гарган авч, яаралтай түргэн…

  • ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал нас ахар болно

    ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал нас ахар болно

    ЗУНЫ ТЭРГҮҮН ШАРАГЧИН МОГОЙ САРЫН ДОЛООН УЛААН ХАРАГЧИН ТАХИА ӨДӨР

  • ЦАГ АГААР: Бороо орно

    ЦАГ АГААР: Бороо орно

    Нутгийн төв хэсгээр, нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж,  нутгийн хойд хэсгээр сэрүүснэ