-
Нууц бичлэгээр охидыг сүрдүүлсэн хэргийг УДШ-ээр хэлэлцүүлэхээс татгалзав

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын бүх шүүгч өнөөдөр хуралдан, Лох Сиен Чид холбогдох хэргийг түүний өмгөөлөгч Г.Баян-Очир, Г.Бадамханд нарын гомдлын дагуу хянан хэлэлцлээ. Шүүгдэгч Лох Сиен Чи Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 “Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан…”, тус хуулийн 13.11 дүгээр зүйлийн 2.1 “Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг…
-
Барьж буй барилгын гараашт гал гарлаа

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9-р хороонд барьж байгаа барилгын гараашийн дээвэр өнөөдөр шатлаа. Уг галын дуудлага 15:59 цагт онцгой байдлын албанд ирсэн байна. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 1, 2 дугаар тасаг очиж, 16:08 цагт галын тархалтыг зогсоожээ. Одоо бүрэн унтраахаар ажиллаж байна.
-
Эзэмшдэг газрынхаа 20 хувьд мод тарихыг уриалж байна

”Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2024 оны намрын улирлын мод тарих үйл ажиллагааг 10-р сарын 5-26-ны өдрийг дуустал зохион байгуулна. Эдгээр өдрүүдэд төвлөрсөн байршилд мод тарих боломжгүй иргэд хашаа, зусландаа болон бүх шатны сургууль, цэцэрлэг, эмнэлгийн гадна мод тарих боломжтой. Аж ахуйн нэгж, байгууллагууд эзэмшлийнхээ газрын 20 хувьд мод тарьж, ногоон байгууламж бий болгохыг нийслэлийн Байгаль орчны…
-
Б.Одбаяр: Шөнөдөө хасах хэмд хүрч байгаа учраас асфальт хучилтыг өдрийн цагаар хийхээс өөр аргагүй

Их тэнгэрийн уулзвар буюу Маршалын гүүрнээс “И-март” дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг өчигдөр 23:00 цагт хааж, шинэчилж байна. Уг замыг 4 хоног хааж, есдүгээр сарын 26-ны өглөөний 06:00 цагт нээх юм. Улаанбаатар хотоос нийт 87 байршилд 162.3 авто замыг энэ жил шинэчилж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд зөвхөн амралтын өдрүүдээр гол замуудад асфальт хучилт хийж байсан.…
-
I эгнээгээр зорчсон 43.444 зөрчил бүртгэгдсэн байна

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өнгөрсөн долоо хоногийн ажлын өдрүүдэд буюу энэ сарын 16-20-ны хооронд бүртгэгдсэн замын хөдөлгөөний зөрчлийн тоон мэдээг танилцууллаа. Тодруулбал: Хурд хэтрүүлсэн – 1193, Үзлэг, оношилгоонд ороогүй болон тэнцээгүй – 170, Гэрлэн дохио зөрчсөн – 26, Ачилтын торгууль – 1657, “E-Police” аппликэйшнаар ирүүлсэн зөрчил – 3082; Автобусны буюу 1-р эгнээгээр зорчсон – 43.444;…
-
Атлантагийн 4 панда 25 жилийн дараа нутаг буцна

Атланта амьтны хүрээлэн 25 жилийн дараа Лун Лун, Ян Ян болон тэдний зулзага Я Лун, Ши Лун гэсэн 4 пандаг 10-р сарын дундуур Хятад руу буцна гэж зарлалаа. Хүрээлэнд тэжээсэн панда 25-30 насалдаг ажээ. Үүний зэрэгцээ Вашингтон дахь Сан Диегогийн амьтны хүрээлэн энэ зун 2 шинэ панда хүлээж авсан байна. 1999 оноос хойш эдгээр панда…
-
Гадаадаас 3 дахин их машин оруулж иржээ

Гаалийн ерөнхий газрын мэдээллээс үзвэл манай улсын машины наймаачид энэ оны 1 дүгээр сарын 1-нээс 9 дүгээр сарын 22-ны хооронд суудлын 90.287 машин гадаадаас оруулж иржээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад, 75.1 хувиар өссөн байна. Өнгөрсөн жилийн өдийд манай улс гадаадаас суудлын 22.481 машин импортолсон байв. Тэгвэл одоо түүнээс 3 дахин олон буюу 67.805-аар олон машин…
-
Хэвтээ шахалтын Ази тивийн АШТ-ээс 5 алт, 1 мөнгөн медаль аваад байна

Кыргызстан улсын Бишкек хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 9 дүгээр сарын 22-28-ны өдрүүдэд болж байна. Тус тэмцээнд Монголын шигшээ багийн өсвөр, залуу, насанд хүрэгчид, мастер ангиллын 43 тамирчин оролцож байна. OPEN ангилал буюу 76 кг-ын жинд МПНХ, “Стронг” клүбийн тамирчин Б.Шинэчимэг алтан медаль, Өсвөрийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Ж.Мөнхцэцэг алтан медаль,…
-
Ойн түймэрт 18 хүн амиа алдаж, 165 хүн түлэгджээ

Перу улсын ой, хээрийн түймэр дэгдэн, нийт 2000 орчим га тариалангийн талбай өртжээ. Гал түймрийн улмаас 18 хүн амиа алдаж, 165 хүн түлэгдэн, бэртэж гэмтсэн тухай Иргэний хамгаалалтын үндэсний хүрээлэн мэдээллээ. Өргөн тархсан ой, хээрийн түймрийн улмаас Амазонас, Сан Мартин, Укаяли мужид өнгөрсөн лхагва гарагт тус улсын Засгийн газар онц байдал зарласан юм. Перу улсын нийт нутаг…
