-
“Яги” хар салхинаас болж нас барагсдын тоо 547-д хүрчээ

Вьентам, Лаос, Тайланд, Мьянмар зэрэг улсын газар нутгаар дайрсан “Яги” хар салхины улмаас амиа алдсан xүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Мьянмар улсад амиа алдсан хүний тоо 236-д хүрч, 77 хүнийг эрэн хайж байна. Энэтхэг улс тус улсад хуурай хоол хүнс, хувцас, эм зэрэг арван тонн эд материалын тусламж үзүүлээд байна. Харин Веьтнам улсад амиа алдсан хүний…
-
Гэмтлийн эмнэлгийг “Содон” хороололтой холбох авто замын ажлыг 11 сард дуусгаж, нээхийг үүрэгдэв

Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Толгойтын авто замыг Ард аюушийн өргөн чөлөөтэй буюу Гэмтлийн эмнэлгийг “Содон” хороололтой холбох 6 эгнээ бүхий 3.9 км авто замын ажлыг өнгөрсөн 2022 онд эхлүүлсэн. 31 метр урт гүүр, 4 нүхэн гарцтай тус замын гүйцэтгэгчээр “Монгол зам групп” ХХК, “Ганбүрд” ХХК ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд…
-
Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, зохион байгуулах хороодод шагнал гардууллаа

2023-2024 оны хичээлийн жилд Олон улсын долоон төрлийн олимпиадад 31 сурагч оролцсоноос 23 нь медальт байранд шалгарсан байна. Оюун ухаан, хичээл зүтгэлээ дайчлан суралцаж, Олон улсын олимпиадад авьяас билиг, мэдлэг боловсрол, ур чадвараа сорин амжилтын эзэн болж, эх орноо дэлхий дахинаа сурталчлан таниулсан сурагчид болон тэднийг бэлтгэсэн Олимпиадыг зохион байгуулах хороодод Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит…
-
Тамсагбулагт хээрийн түймэр гарчээ

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн Тамсагбулаг гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 270 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 130 км-т/ өчигдөр хээрийн түймэр гарлаа. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги уг түймрийг унтраав. Уг түймэрт 3200 га хээрийн талбай өртөж шатсан байна.
-
Узбекистан анх удаа ФИФА-ийн тэмцээнийг зохион байгуулж байна

Футзалын 10 дахь удаагийн ДАШТ энэ сарын 14-нд Узбекистан улсын Ташкент, Бухара, Андижан хотуудад эхэлсэн билээ. 1989 оноос эхлэн явагдсан энэ тэмцээнийг 1992 оноос хойш дөрвөн жил тутамд зохион байгуулж ирлээ. Энэ удаа 121 орны шигшээ багаас шалгарсан шилдэг 24 баг оролцож байна. Тэдний дунд Дэлхийн 5 удаагийн аварга, мөнгө, хошой хүрэл медальт Бразил, Дэлхийн…
-
Цахим орчин дахь хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр хамтарна

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа өнөөдөр /2024.09.18/ НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч, ноён Эваристе Коуасси-Комланыг хүлээн авч уулзаж, санал солилцлоо. Уулзалтаар НҮБ-ын Хүүхдийн Сангийн төлөөлөл хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн чиглэлээр манай улсад хэрэгжүүлж буй хөтөлбөр, судалгааны үр дүнг танилцуулаад Монгол Улсын хүн амын эрүүл мэнд, боловсрол, хоол тэжээл, хөгжил, хамгаалал, амьдралын нөхцлийн талаарх тоон мэдээлэл, “Цахим…
-
Эрдэмтдийн зөвлөл хуралдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулагдсан “Хүнсний хувьсгал”-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн IV хуралдаан боллоо. Хуралдаанаар пестицидийн асуудал, түүний хэрэглээ, хяналт шалгалт зэргийг хэрхэн шинжлэх ухаанч байдлаар шийдвэрлэх талаар эрдэмтэд, судлаачдын байр суурь, дүгнэлтийг тодрууллаа. Тухайлбал ургамлын гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд пестицидийн үлдэгдлийн хэмжээг тодорхойлох, эрүүл ахуйн болон стандартын шаардлага хангаж байгаа болон…
-
Багшийн цалин хангамжийг нэмэгдүүлэх саналыг дэмжиж, анхаарч ажиллана

Боловсролын сайд П.Наранбаяр Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулгын хамт Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэл, ерөнхий боловсролын сургууль хариуцсан мэргэжилтэн Б.Галбадрах нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар багшийн цалин хангамжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах талаар ярилцав. Боловсролын яам, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо хоорондын 2024-2026 оны хэлэлцээрийн дагуу хоёр байгууллага багш, ажилтны нийгмийн…
-
“Намрын ногоон өдрүүд” Төв цэнгэлдэхэд болно

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх зорилгоор “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл” нэгдсэн арга хэмжээг 2024 оны 9-р сарын 23-29-ний өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна. Ногоочид, үндэсний үйлдвэрлэгчдийн эко бүтээгдэхүүн,…
