-
Уртын дууны улсын уралдаан Өмнөговьд болж байна

Өмнөговь аймагт өчигдөр эхэлсэн Говь шанхын уртын дууны улсын уралдаан хүүхэд, насанд хүрэгчид гэсэн 2 ангиллаар болж, 34 дуучин оролцож байна. Говь нутгийн уртын дууны өв санг хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, уламжлуулах, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор энэ уралдааныг 4 дэх жилдээ зохион байгуулж байгаа юм. Тус аймгийн “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулдаг энэ уралдааны үеэр уртын дуу судлалаар…
-
Телеграммаар 20 даалгавар биелүүлэн, 32 сая төгрөгөө залилуулжээ

Олон нийтийн сүлжээн дэх гадаад хүний нэртэй хаягнаас танд онлайнаар цагийн ажил хийж, мөнгөө өсгөх санал ирвэл бүү тоогоорой. Хэрвээ ирсэн холбоос, зар дээр дарвал танд ямар нэг банкны данс өгч, мөнгө хийхийг санал болгон, хийсэн мөнгөө 1.5-100 дахин үржүүлж авахыг ятгадаг. Энэ бол луйвар юм. Эхлээд мөнгө байршуулдаг ажил хаана ч байдаггүйг сануулъя. Хүн эхэлж ажлаа…
-
Хувийн нууцаар нь сүрдүүлэн, мөнгө нэхжээ

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэн Ц.Э цахим хэрэгсэл ашиглан, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авчээ. Түүнийгээ олон нийтийн сүлжээнд тараахаар уг хүнийг сүрдүүлж, мөнгө нэхсэн байна. Уг хүн түүнд мөнгөний оронд эд хөрөнгө шилжүүлэн өгчээ. Ингээд тэрээр цагдаагийн байгууллагад хандсан аж. Тус хэрэгт Сум дундын Прокурорын газар Эрүүгийн хуулийн 13.10 дугаар зүйлийн 2.1 /Хувь хүний нууцад халдах/,…
-
Аянганаас гарсан түймрийг унтраалаа

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн Саргэрийн гол гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 260 км-т, сумын төвөөс баруун зүгт 130 км-т/ ойн түймэр гарсныг 8 дугаар сарын 26-ны өдрийн 16:20 цагт сансрын зургаар илрүүлсэн юм. Тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн харьяа Улаан-Уул сум дахь 0298 дугаар салбар, Улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч нар тийшээ…
-
Алдарт хөлбөмбөгчин Дэвид Бэкхэм фермерчин болжээ

Алдарт хөлбөмбөгчин Дэвид Бэкхэм хувийн фермдээ хэрхэн ажиллаж байгаа талаараа богино хэмжээний бичлэг хийж, инстаграм хуудсандаа оруулсан нь олны анхаарал татлаа. Амьдралынхаа хамгийн тайван хэсгийг фермдээ өнгөрүүлж буй талаараа тэр фенүүдтэйгээ хуваалцсан байна. Түүнд энэ амьдралын хэв маяг нь таалагдаж байгаа аж. Тэрээр фермдээ хэд хэдэн үүлдрийн тахиа үржүүлж, олон төрлийн жимс, ногоо буюу ногоон…
-
Чөлөөт бөхийн ДАШТ-д оролцох баг бүрэлдэхүүн тодорлоо

Олимпын бус жингийн чөлөөт бөхийн ДАШТ Албани улсын Тирана хотод 10 сарын 28-31ний хооронд зохион байгуулагдана. Тус тэмцээнд оролцох шигшээ баг, тамирчдыг тодруулах сорил тэмцээн өчигдөр Спортын төв ордонд болж өндөрлөлөө. Тэмцээн олимпын бус эрэгтэй 4 (61кг, 70кг, 79кг, 92кг), эмэгтэй 4 (55кг, 59кг, 65кг ,72кг) жинд болж, эх орноо төлөөлөн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдаа…
-
Хятад улс тэтгэвэрт гарах насыг өөрчиллөө

Хятад ажилчид харьцангуй эрт буюу эрэгтэй хүн 60, эмэгтэй хүн 50 насандаа тэтгэвэрт гардаг. Тэгвэл Хятадын Засгийн газар 2025 оны 1-р сарын 1-нээс эхлэн, тэтгэвэрт гарах насыг 15 жилээр хойшлуулах төлөвлөгөө бүхий хууль баталсан байна. Үүний дагуу эрэгтэй хүн 63, эмэгтэй хүн 55, 58 насандаа тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх юм. Тус улсын эдийн засгийн өсөлт…
-
Хүүхдийн паркийнхаа тоглоомыг засаж, шинэчиллээ

Өмнөговь аймгийн Соёл амралтын хүрээлэн “Dino’s land” хүүхдийн паркийнхаа зарим тоглоомыг шинэчлэн, заримыг нь заслаа. Үүний зардлыг “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд шийдэж, “Эйч Ди Эс Юу” ХХК-иар хийлгэжээ. Тус аймгийн Өмчийн газрын дарга Ш.Отгонбаяраар ахлуулсан 16 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өчигдөр шинэ тоглоомтой танилцаж, заримыг нь нэмэлт засах шаардлагатай гэж үзсэн байна.

