Category: Menus

  • Монголын эмэгтэй шатарчид АНУ-ын багийг яллаа

    Монголын  эмэгтэй шатарчид АНУ-ын багийг яллаа

    45 дахь удаагийн шатрын олимпиад Унгарын Будапешт хотноо үргэлжилж байна. Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг Дэлхийн хүчтэй багуудын нэг Америкийн багийг 2,5/1,5 онооны харьцаатай хожсоноор 5 дараалан яллаа. Ингэснээр гуравдугаарт эрэмбэлэгдэж, Дэлхийн топ багуудтай мөр зэрэгцэн амжилттай урагшилж байна. Одоогоор эмэгтэйчүүдийн шигшээ багаас Энэтхэг, Армени, Монголын баг таван тойргийн дараа 10 оноотой тэргүүлж байгаа бол Польш,…

  • Хар тамхи зардаг бүлэг этгээдийг баривчилжээ

    Хар тамхи зардаг бүлэг этгээдийг баривчилжээ

    Бусдад мансууруулах бодис, хар тамхи зардаг бүлэг эдгээдийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар 9 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө баривчиллаа. Метафетамины агууламжтай мөс гэх нэртэй бодисыг бусдад байнга зардаг нэр бүхий этгээдүүдийг 6 байршлаас саатуулан баривчилжээ. Тэд биедээ мөс, гашиш, каннабис, тэдгээрийг хэрэглэхэд ашигладаг хэрэгслүүд, бусдад зарахдаа ашигладаг электрон жин, 4 ширхэг хутга, дуу болон…

  • Дональд Трамп дахин халдлагад өртлөө

    Дональд Трамп дахин халдлагад өртлөө

    АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трампыг өнгөрсөн ням гарагт буюу 9-р сарын 15-нд Флорида мужид гольф тоглож байхад нь буудах гэж оролдсон байна. Тусгай албаныхан Трампыг аюулд орж болзошгүй үед нь хамгаалсан хэмээн зарлажээ. Энэ нь Трампын амь насанд хүрэх гэсэн хоёр дахь оролдлого болов. Трампын Флорида мужид орших гольфын талбайн хашааны завсраар AK-47…

  • 21-р сургуулийн ойролцоох барилгаас краны сум унажээ

    21-р сургуулийн ойролцоох барилгаас краны сум унажээ

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6-р хороо буюу 21-р сургуулийн ойролцоо “Наран трейд” ХХК 16 давхар орон сууц, сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж байна. Барилгын ажил явагдаж байх үед өнөөдөр краны дэгээ унажээ. Энэ талаар тус хорооны иргэн Баатархүү “Тросс нь тасарсны улмаас 14 цаг 45 минутын үед явган хүний замаас ердөө 10 метр хүрэхгүй зайд краны сум…

  • Нүхтийн ам чиглэлд дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай 1.5 км авто зам барина

    Нүхтийн ам чиглэлд дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай 1.5 км авто зам барина

    Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын замаас Нүхтийн ам чиглэлд дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай 1.5 км авто замын ажил үргэлжилж байна. Тус байршилд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр газар дээр нь ажиллалаа. Тэрбээр Нүхтийн ам чиглэлийн зам бол тухайн орчмын оршин суугчдын зорчдог ганц…

  • Согтуудаа дахин машин жолоодох зөрчил 90 орчим хувиар буурчээ

    Согтуудаа дахин машин жолоодох зөрчил 90 орчим хувиар буурчээ

    Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг чангаруулсан хууль энэ оны 1 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл өмнө нь согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн уг зөрчлийг дахин гаргавал эрүүгийн…

  • А.Хүслэн дугуйт цанын Монголын анхны Дэлхийн аварга боллоо

    А.Хүслэн дугуйт цанын  Монголын анхны Дэлхийн аварга боллоо

    Итали улсад дугуйт цанын залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 12-15-ны өдрүүдэд болов. Эрэгтэйчүүдийн U19 насны ангилалд Монгол Улсын тамирчин Ариунжаргалын Хүслэн алтан медаль хүртэж, Төрийн дууллаа эгшиглүүллээ. Түүний өрсөлдсөн 200 метрийн зайд 17 орны 34 тамирчин уралдсан юм. А.Хүслэн энэ төрөлд алтан медаль хүртсэн анхны монгол тамирчин болов. Тэр “Турин-2006”, “Ванкувер-2010” өвлийн олимпын…

  • Б.Баасанхүү нэрэмжит тэмцээнтэй болно

    Б.Баасанхүү нэрэмжит тэмцээнтэй болно

    Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл хамтран, олимпын мөнгөн медальт, Гавьяат тамирчин Б.Баасанхүүг нэрэмжит тэмцээнтэй болгох гэж байна. Энэ сарын 19-21-нд Мөрөнд зохион байгуулах энэ тэмцээн өсвөрийн жүдочдод хамаарна. Тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм байна. Б.Баасанхүү 13 наснаасаа жүдо бөхөөр хичээллэж эхлээд, өнөө жил “Парис 2024” олимпын наадмаас мөнгөн…

  • Цэцэрлэгт хамрагдахаар 7.898 хүүхэд бүртгүүлжээ

    Цэцэрлэгт хамрагдахаар 7.898 хүүхэд бүртгүүлжээ

    Нийслэлд цэцэрлэгт явах хэрэгцээтэй ч хамрагдаж чадаагүй хүүхдүүдийг нийслэлийн Боловсролын газар “И-Монголиа”-гаар дамжуулан бүртгэж дууслаа. Цэцэрлэгт хамрагдахаар 2-5 насны нийт 7.898 хүүхэд бүртгүүлжээ. Хүүхдүүдийг хамран сургах тойргийнх нь дагуу гэр, оршин суугаа газарт нь ойр цэцэрлэгт хуваарилах юм байна. Энэ тухай мэдээллийг 9 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд бүртгүүлсэн утасны дугаарт нь мессежээр мэдээлэх юм. 

  • “Автомашингүй өдөр-2024” энэ сарын 21-нд болно

    “Автомашингүй өдөр-2024” энэ сарын 21-нд болно

    Энэ сарын 21-ний Бямба гарагт “Автомашингүй өдөр-2024″ болно. Зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас татгалзахыг уриалах зорилгоор энэ өдрийг манай улс 12 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ өдрийг 46 улсын 2000 гаруй хот тэмдэглэн өнгөрүүлдэг юм. Автомашингүй өдрөөр зах худалдааны төвүүд ажиллахгүй бөгөөд 07.00-18.00 цагийн хооронд дараах гудамж, авто замуудыг хаана. Үүнд: Д.Сүхбаатарын гудамж,…