-
Дональд Трамп дахин халдлагад өртлөө

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трампыг өнгөрсөн ням гарагт буюу 9-р сарын 15-нд Флорида мужид гольф тоглож байхад нь буудах гэж оролдсон байна. Тусгай албаныхан Трампыг аюулд орж болзошгүй үед нь хамгаалсан хэмээн зарлажээ. Энэ нь Трампын амь насанд хүрэх гэсэн хоёр дахь оролдлого болов. Трампын Флорида мужид орших гольфын талбайн хашааны завсраар AK-47…
-
Нүхтийн ам чиглэлд дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай 1.5 км авто зам барина

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын замаас Нүхтийн ам чиглэлд дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай 1.5 км авто замын ажил үргэлжилж байна. Тус байршилд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр газар дээр нь ажиллалаа. Тэрбээр Нүхтийн ам чиглэлийн зам бол тухайн орчмын оршин суугчдын зорчдог ганц…
-
Согтуудаа дахин машин жолоодох зөрчил 90 орчим хувиар буурчээ

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг чангаруулсан хууль энэ оны 1 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл өмнө нь согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн уг зөрчлийг дахин гаргавал эрүүгийн…
-
А.Хүслэн дугуйт цанын Монголын анхны Дэлхийн аварга боллоо

Итали улсад дугуйт цанын залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 12-15-ны өдрүүдэд болов. Эрэгтэйчүүдийн U19 насны ангилалд Монгол Улсын тамирчин Ариунжаргалын Хүслэн алтан медаль хүртэж, Төрийн дууллаа эгшиглүүллээ. Түүний өрсөлдсөн 200 метрийн зайд 17 орны 34 тамирчин уралдсан юм. А.Хүслэн энэ төрөлд алтан медаль хүртсэн анхны монгол тамирчин болов. Тэр “Турин-2006”, “Ванкувер-2010” өвлийн олимпын…
-
Б.Баасанхүү нэрэмжит тэмцээнтэй болно

Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл хамтран, олимпын мөнгөн медальт, Гавьяат тамирчин Б.Баасанхүүг нэрэмжит тэмцээнтэй болгох гэж байна. Энэ сарын 19-21-нд Мөрөнд зохион байгуулах энэ тэмцээн өсвөрийн жүдочдод хамаарна. Тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм байна. Б.Баасанхүү 13 наснаасаа жүдо бөхөөр хичээллэж эхлээд, өнөө жил “Парис 2024” олимпын наадмаас мөнгөн…
-
Цэцэрлэгт хамрагдахаар 7.898 хүүхэд бүртгүүлжээ

Нийслэлд цэцэрлэгт явах хэрэгцээтэй ч хамрагдаж чадаагүй хүүхдүүдийг нийслэлийн Боловсролын газар “И-Монголиа”-гаар дамжуулан бүртгэж дууслаа. Цэцэрлэгт хамрагдахаар 2-5 насны нийт 7.898 хүүхэд бүртгүүлжээ. Хүүхдүүдийг хамран сургах тойргийнх нь дагуу гэр, оршин суугаа газарт нь ойр цэцэрлэгт хуваарилах юм байна. Энэ тухай мэдээллийг 9 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд бүртгүүлсэн утасны дугаарт нь мессежээр мэдээлэх юм.
-
“Автомашингүй өдөр-2024” энэ сарын 21-нд болно

Энэ сарын 21-ний Бямба гарагт “Автомашингүй өдөр-2024″ болно. Зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас татгалзахыг уриалах зорилгоор энэ өдрийг манай улс 12 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ өдрийг 46 улсын 2000 гаруй хот тэмдэглэн өнгөрүүлдэг юм. Автомашингүй өдрөөр зах худалдааны төвүүд ажиллахгүй бөгөөд 07.00-18.00 цагийн хооронд дараах гудамж, авто замуудыг хаана. Үүнд: Д.Сүхбаатарын гудамж,…
-
Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 34 жилийн ойн өдөр тохиож байна

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 34 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Анх удаа олон намын оролцоотойгоор 1990 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Ардын Их Хурлын 430 депутат, Улсын Бага Хурлын 53 гишүүнийг сонгох чөлөөт, ардчилсан сонгуулийг явуулжээ. Уг сонгуулийн үр дүнд байгуулагдсан Ардын Их Хурлаас “БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульд өөрчлөлт…
-
Улаанбуудай, төмсний цөм болон торгон үр үржүүлэх тусгай эрхийг нь баталгаажуулав

Дархан-Уул аймаг дахь Ургамал газар тариалангийн хүрээлэнд таримал ургамлын цөм болон торгон үр үржүүлэх тусгай эрхийг нь баталгаажуулан, ХХААХҮЯ өнөөдөр гэрчилгээ олголоо. Тус хүрээлэнгийн үр үржүүлэх, техник, технологийг сайжруулах, үр үйлдвэрлэх, хадгалах, борлуулах, хуваарилах ажлыг боловсронгуй болгох чиглэлд хамтран ажиллахаар боллоо. УГТХ-гийн захирал Н.Баярсүх “Манай хүрээлэн 70 гаруй жил үйл ажиллагаа явуулахдаа буудайн 100 гаруй сорт…
