-
5 тарвага агнаад, 5.8 сая төгрөгийн төлбөрт унажээ

Баян-Өлгий аймгийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч, Толбо сумын байгаль хамгаалагч нар Толбо сумын 3-р багийн нутаг дэвсгэрт орших Хонгор-Өлөн гэх газраас Ховд аймгийн 5 иргэн хууль бусаар 5 тарвага агнасныг илрүүлжээ. Тэдэнд зөрчлийн хэрэг нээн, 1.2 сая төгрөгөөр торгон, 4.6 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ. Тарвага агнахад ашигласан 7 галт зэвсгийг нь хураан…
-
“Яги” хар салхи гамшиг дагуулсаар байна

Энэ жилийн хамгийн хүчтэй шуурга гэж хэлж болохуйц “Яги” хар салхи өнгөрсөн долоо хоногт Хятадын өмнөд хэсэг болон Зүүн өмнөд Азийг дайран өнгөрөхдөө ихээхэн гамшиг дагууллаа. Тус хар салхи Филиппинээр дайрахдаа 10 гаруй хүний амийг авч, Хятадын өмнөд хэсэг, Вьетнам, Тайланд, Мьянмар, Лаос руу чиглэсэн байна. Өдгөө Тайландын олон тосгон, ферм усанд автаж, ард иргэд…
-
Монголын эмэгтэй шатарчид АНУ-ын багийг яллаа

45 дахь удаагийн шатрын олимпиад Унгарын Будапешт хотноо үргэлжилж байна. Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг Дэлхийн хүчтэй багуудын нэг Америкийн багийг 2,5/1,5 онооны харьцаатай хожсоноор 5 дараалан яллаа. Ингэснээр гуравдугаарт эрэмбэлэгдэж, Дэлхийн топ багуудтай мөр зэрэгцэн амжилттай урагшилж байна. Одоогоор эмэгтэйчүүдийн шигшээ багаас Энэтхэг, Армени, Монголын баг таван тойргийн дараа 10 оноотой тэргүүлж байгаа бол Польш,…
-
Хар тамхи зардаг бүлэг этгээдийг баривчилжээ

Бусдад мансууруулах бодис, хар тамхи зардаг бүлэг эдгээдийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар 9 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө баривчиллаа. Метафетамины агууламжтай мөс гэх нэртэй бодисыг бусдад байнга зардаг нэр бүхий этгээдүүдийг 6 байршлаас саатуулан баривчилжээ. Тэд биедээ мөс, гашиш, каннабис, тэдгээрийг хэрэглэхэд ашигладаг хэрэгслүүд, бусдад зарахдаа ашигладаг электрон жин, 4 ширхэг хутга, дуу болон…
-
Дональд Трамп дахин халдлагад өртлөө

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трампыг өнгөрсөн ням гарагт буюу 9-р сарын 15-нд Флорида мужид гольф тоглож байхад нь буудах гэж оролдсон байна. Тусгай албаныхан Трампыг аюулд орж болзошгүй үед нь хамгаалсан хэмээн зарлажээ. Энэ нь Трампын амь насанд хүрэх гэсэн хоёр дахь оролдлого болов. Трампын Флорида мужид орших гольфын талбайн хашааны завсраар AK-47…
-
Нүхтийн ам чиглэлд дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай 1.5 км авто зам барина

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Наадамчдын замаас Нүхтийн ам чиглэлд дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай 1.5 км авто замын ажил үргэлжилж байна. Тус байршилд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр газар дээр нь ажиллалаа. Тэрбээр Нүхтийн ам чиглэлийн зам бол тухайн орчмын оршин суугчдын зорчдог ганц…
-
Согтуудаа дахин машин жолоодох зөрчил 90 орчим хувиар буурчээ

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг чангаруулсан хууль энэ оны 1 дүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл өмнө нь согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн уг зөрчлийг дахин гаргавал эрүүгийн…
-
А.Хүслэн дугуйт цанын Монголын анхны Дэлхийн аварга боллоо

Итали улсад дугуйт цанын залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 12-15-ны өдрүүдэд болов. Эрэгтэйчүүдийн U19 насны ангилалд Монгол Улсын тамирчин Ариунжаргалын Хүслэн алтан медаль хүртэж, Төрийн дууллаа эгшиглүүллээ. Түүний өрсөлдсөн 200 метрийн зайд 17 орны 34 тамирчин уралдсан юм. А.Хүслэн энэ төрөлд алтан медаль хүртсэн анхны монгол тамирчин болов. Тэр “Турин-2006”, “Ванкувер-2010” өвлийн олимпын…
-
Б.Баасанхүү нэрэмжит тэмцээнтэй болно

Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл хамтран, олимпын мөнгөн медальт, Гавьяат тамирчин Б.Баасанхүүг нэрэмжит тэмцээнтэй болгох гэж байна. Энэ сарын 19-21-нд Мөрөнд зохион байгуулах энэ тэмцээн өсвөрийн жүдочдод хамаарна. Тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм байна. Б.Баасанхүү 13 наснаасаа жүдо бөхөөр хичээллэж эхлээд, өнөө жил “Парис 2024” олимпын наадмаас мөнгөн…
