Category: Menus

  • Их газрын чулуунд хөв цөөрөм байгууллаа

    Их газрын чулуунд хөв цөөрөм байгууллаа

    Дундговь аймгийн Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргаа уулын туруутан амьтдад зориулан, аргаль, янгирын гол байршил Ихрийн хад, Ёрвон хайрхны аманд хөв цөөрөм байгууллаа. Их газрын чулуун дунд задгай устай цэг байдаггүй. Тиймээс хөв цөөрөм байгуулжээ. Ингэхдээ бороо, цасны ус урсдаг судгуудыг түшиглэн, уг цөөрмийг байгуулсан байна. Хамгаалалтын захиргааны ажилтнууд дулааны улиралд уг хөв цөөрөмд ус, хүйтний улиралд мөс…

  • “Супер Яги” хар салхи 21 хүний аминд хүрч, 48 хүнийг хүнд гэмтээжээ

    “Супер Яги” хар салхи 21 хүний аминд хүрч, 48 хүнийг хүнд гэмтээжээ

    Вьетнам улсын хойд хэсгийг энэ сарын 8-нд “Супер Яги” нэртэй хар салхи дайран өнгөрлөө. Энэ үеэр аадар орж, хөрс гулган, 21 хүний аминд хүрч, 48 хүнийг хүнд гэмтээжээ. Уг гамшгийн улмаас олон хүн сураггүй болоод байна. Ханой хотод цахилгаан тасарч, олон барилга, байгууламж нуран, зам тээврийн дэд бүтцэд томоохон хохирол учруулжээ. Онцгой байдлын ажилтнууд гамшгийн дараа…

  • Шинэчилж, зассан авто замуудын чанарт хяналт, шалгалтыг зохион байгуулна

    Шинэчилж, зассан авто замуудын чанарт хяналт, шалгалтыг зохион байгуулна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр нийслэлд хийж байгаа авто замын засвар, шинэчлэлтийн ажлын явц, хүнсний бараа бүтээгдэхүүнд хийж буй хяналт шалгалт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, өнгөрсөн оны 8 дугаар сард болсон үерийн улмаас хохирсон иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын нөхцөл байдал, “Тэнүүн-Огоо” ХХК-иас хохирол барагдуулах асуудал болон өвөлжилтийн бэлтгэл байдлын явцын асуудлаар хэлэлцлээ. Нийслэл энэ…

  • Б.Бадрал гурав дахь удаагаа Дэлхийн аварга боллоо

    Б.Бадрал гурав дахь удаагаа Дэлхийн аварга боллоо

    Польш улсад зохион байгуулагдсан сонирхогчдын сүмо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын тамирчин Б.Бадрал түрүүллээ. Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, аймгийн арслан Б.Бадрал энэ удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 115 кг-ийн жинд барилдав. Тэр Монгол Улсаас Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа түрүүлсэн анхны тамирчин болж байна. Ц.Ананд

  • Хилийн боомтоор хулгайн гар утас гаргах гэж байсныг илрүүллээ​​​​​​​

    Хилийн боомтоор хулгайн гар утас гаргах гэж байсныг илрүүллээ​​​​​​​

    Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор энэ оны есдүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө хулгайн гар утас олныг хилээр гаргах гэж байсныг цагдаагийн байгууллагаас илрүүллээ. Тухайлбал, Иргэн “З” нь Iphone 14, 15 pro, 15 pro max, Samsung маркийн гар утаснуудыг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хүмүүст хувааж өгч, хилээр гараад буцаан авч Улан-Үдэ хотод очиж зардаг болохыг олж…

  • “Капитал” 67.3 тэрбум, “Чингис хаан” 95.6 тэрбум төгрөг төлөөгүй байна

    “Капитал” 67.3 тэрбум, “Чингис хаан” 95.6 тэрбум төгрөг төлөөгүй байна

    Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг энэ сарын 6-нд хуралдуулж, “Капитал” банкны эрх хүлээн авагч болон “Чингис хаан” банкнаас нэхэмжилсэн төлбөрийн асуудлаар мэдээлэл сонсжээ. Үүний дараа Улсын ерөнхий прокурорын газарт Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлд оруулах үр дагавартай шийдвэр гаргасан буруутай этгээдийг тогтоолгох, төрийг төлөөлөх чиг үүрэгтэй прокурор томилон, шүүхэд нэхэмжлэл гаргах хүсэлт…

  • 7 хүн дайрсан жолоочийг 2 жил хорих ялаар шийтгэв

    7 хүн дайрсан жолоочийг 2 жил хорих ялаар шийтгэв

    Тээврийн прокурорын газраас Т.О-д холбогдуулан, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 8 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв. Прокуророос шүүгдэгч Т.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь (Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих) хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг нь…

  • Азийн Оюутны аварга шалгаруулах тэмцээнээс Монголын оюутны шигшээ баг хүрэл медаль хүртлээ

    Азийн Оюутны аварга шалгаруулах тэмцээнээс Монголын оюутны шигшээ баг хүрэл медаль хүртлээ

    БНХАУ-ын Тайванийн Тайбэй хотод энэ сарын 2-7-нд зохион байгуулагдсан Азийн долоо дахь удаагийн Оюутны аварга шалгаруулах тэмцээнд “СИТИ” Их сургуулийн нэр дээр оролцсон Монголын оюутны шигшээ баг хүрэл медаль хүртлээ. Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар “СИТИ” Их сургуулийн “Аянга” багийн ахлах дасгалжуулагч Д.Мөнхтүвшин, дасгалжуулагчаар Б.Анар, фитнесс дасгалжуулагчаар “СИТИ” Их сургуулийн “Аянга” багийн туслах дасгалжуулагч С.Эрхбаяр нар…

  • 100 юанийн хуурамч дэвсгэрт Монголд гүйлгээнд оруулжээ

    100 юанийн хуурамч дэвсгэрт Монголд гүйлгээнд оруулжээ

    ӨНӨӨДРИЙН СЭРЭМЖЛҮҮЛЭГ  АРИЛЖААНЫ БАНК, ИРГЭДИЙН АНХААРАЛД ❗  Нэр бүхий арилжааны банкны Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй салбарт иргэдээс гүйлгээнд оруулсан мөнгөн тэмдэгтээс хуурамч гадаад улсын вальют илэрлээ. Энэ сарын 2, 3-нд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байх Хаан банкны салбараас БНХАУ-ын хуурамч мөнгөн дэвсгэрт илэрлээ” гэх нийт 2 дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Иргэн О, Д нар тус банкаар…

  • Монголын 4 баг Төв Азийн аваргын финалд шалгарлаа

    Монголын 4 баг Төв Азийн аваргын финалд шалгарлаа

    “PUBG Mobile”-ын Төв, Өмнөд Азийн аварга шалгаруулах намрын тэмцээнд Монголын таван баг оролцсоноос дөрөв нь финалд шалгарлаа. 200 мянган ам.долларын шагналын сантай энэ тэмцээн  Балба улсын нийслэл Катманду хотод үргэлжилж байна. Тэмцээнд Монголын таван баг Казахстан, Балба, Бангладеш, Пакистан, Алс Дорнод, Орос, Укбекистаны шилдэг багуудтай өрсөлдсөн байна. Нийт 20 баг таван хэсэгт хуваагдан, гурван долоо…