-
Аюултай хог хаягдлыг зориулалтын бус газарт хаясан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага 9 дүгээр сарын 2-6-ны хооронд хэрэг бүртгэлтийн 40925, мөрдөн байцаалтын 2833 хэрэгт хяналт тавьж, мөрдөгчид тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр нийт 407 даалгавар бичгээр өгч, эрүүгийн 238 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүллээ. Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал: Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 109, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 57, Өмчлөх эрхийн…
-
Чух нуур орчмын гардалавчтаныг судалж эхэлжээ

Монголын гардалавчтан судлах төв, Монголын шувуу хамгаалах төв хамтран, Монгол Дагуурын дархан цаазат газрын орчны бүсэд орших Чух нуур, түүний орчмын гардалавчтаныг судалж байна. Судлаачид Чух нуур орчмын гардалавчтаныг энэ жилээс судалж эхэлжээ. Хээрийн судалгааг Монголын гар далавчтан судлах төвийн судлаач Н.Нандин-Эрдэнэ, МУБИС-ийн Биологийн тэнхимийн оюутан Б.Дэлгэрмөрөн нар зохион байгуулсан байна. Судалгаагаар Дорнын сармаахай (Vespertilio sinensis), Буурал…
-
МСҮТ-д сураагүй 18 хүнд тэтгэлэг олгожээ

Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирал И.Жанболат, Е.А, Е.К нар эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаагүй нэр бүхий 18 иргэнд тэтгэлэг олгожээ. Энэ хэрэгт тус аймгийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Тус…
-
Хачганд хазуулсан хүмүүсээс аюултай вирүс илрүүлжээ

БНХАУ-ын ӨМӨЗО, Хар мөрөн, Жилин, Ляонин мужийн 17 хүнээс эмч нар WELV (wetland virus) буюу намгархаг газрын вирүс гэж нэрлэсэн цочмог халдвар илрүүлсэн байна. Эдгээр өвчтөнд халуурах, толгой эргэх, толгой өвдөх, бие сулрах, үе мөч үрэвсэх, нуруу өвдөх гэх мэт шинж тэмдэг илэрчээ. Нэг өвчтөнд мэдрэлийн өвчний шинж тэмдэг илэрсэн бол 8 өвчтөнийг эдгэх үед…
-
Дэд бүтэц, Эрчим хүчний төслүүдээ эрчимжүүлж, Буйр нуурыг түшиглэн усан боомт байгуулах саналыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дэд дарга Хань Жөнтэй 2024 оны есдүгээр сарын 7-нд Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийв. Талууд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа амжилттай өргөжин хөгжиж буйд баяртай байгааг илэрхийлж, хоёр талын өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, хоёр улсын хөгжлийн бодлогын зорилтуудыг уялдуулан хэрэгжүүлж, хоёр улсын…
-
Иргэдийг хясан боогдуулах замаар хахууль авсан байж болзошгүй

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 9 дүгээр сарын 2-8-нд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлэн, одоо 44 гомдол, мэдээллийг шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 947 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 6 хэргийг шүүхэд…
-
Эрүүл мэндийн шинжлэх ухааны төв номын сантай боллоо

Манай улс Эрүүл мэндийн шинжлэх ухааны төв номын сантай боллоо. АШУҮИС энэ номын сангаа Монгол-Японы эмнэлгийг түшиглэн, Ботаникийн цэцэрлэгийн хажууд байгуулжээ. 3000 ам метр талбайтай, уншлагын 2 танхимтай энэ номын санг 4 давхар, орчин үеийн загвараар барьсан байна. Үүгээр нэг дор 480 уншигч үйлчлүүлэх боломжтой. Уншигч амрах хэсэг, цайны өрөө, ариун цэврийн өрөөтэй учир 24 цагаар ажиллах боломжтой…


