-
СЕХ: Нэр дэвшүүлэх ажиллагаа өнөөдөр дуусна

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваариар нэр дэвшүүлэх ажиллагаа наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын 2-ыг дуустал үргэлжилнэ. Улмаар нэр дэвшүүлсэн нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчид 9 дүгээр сарын 5-ны өдрийн дотор тухайн шатны сонгуулийн хороонд нэр дэвшигчдийн баримт бичгийг өгнө.…
-
Орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоногт 5000 төгрөг төлөх зохицуулалт хэрэгжиж эхэллээ

Есдүгээр сараас 1-нээс буюу өчигдрөөс орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлнө. Улаанбаатар хотод өдөрт дунджаар хөдөө орон нутгийн дугаартай 16-19 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бол баяр ёслолын үеэр 38 мянга болж өсдөг байна. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотод зорчих тээврийн хэрэгслийн тоог бууруулах зорилгоор…
-
“ДЦС 3”-ыг өргөтгөн шинэчлэх зураг төсөлд 20 орчим сая доллар зарцуулна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 8 дугаар сарын 30-ны хуралдаанаар “Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн үндсэн зураг, төсөл боловсруулах тухай” Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх эсэх асуудлыг яаралтай хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцуулав. Засгийн газрын 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдааны…
-
Улс төрийн намын удирдлагуудад дайх үгс

Монгол Улс олон намын тогтолцоог сонгоод 30 гаруй жилийг үдлээ. Энэ хугацаанд алдсан нь ч бий, оносон ч бий. Ямартай ч энэ бүх хугацаанд та бүхэн ардчиллыг бэхжүүлэхээр бартаат замаар зүтгэсээр ирсэн. Нүүдэлчин соёл, эрх чөлөөт философитой монголчуудыг намын туг доор нэгтгэнэ гэдэг амаргүй байгааг ойлгож байна. Гэхдээ бид зөв зам руугаа алхам, алхам урагшилж…
-
8 сургууль гурван ээлжээр хичээллэж байна

Боловсролын сайдын шуурхай хурал өнөөдөр болж, харьяа байгууллагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Одоогийн байдлаар найман сургууль гурван ээлжээр хичээллэж байгаа бөгөөд эдгээр сургуулийн асуудлыг 9-р сард багтаан шийдвэрлэхээр ажиллаж байгааг Боловсролын ерөнхий газраас мэдээлэв. Боловсролын салбарын 2023 оны төсвийн гүйцэтгэлтэй холбоотойгоор Боловсролын зээлийн сангийн эргэн төлөлт болон зээлд хамрагдагчдын хариуцагын тогтолцоог сайжруулахаар ажиллаж байна.…
-
90 настай Ц.Раднаа гуай ахмадын хөнгөн атлетикийн ДАШТ-ээс 27 дахь алтан медалиа аваад байна

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга өнөөдөр хөнгөн атлетикийн ахмадын ДАШТ-д бахдам амжилт үзүүлсэн Ц.Раднааг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. О.Баттулга “Иргэн бүрийг идэвхтэй амьдралын хэвшилтэй болгох их үйлсэд манлайлан оролцохын сацуу хүүхэд, залуустаа төдийгүй нийт ахмадуудыгаа идэвхтэй хөдөлгөөнд татан оруулахад өөрийн үзүүлсэн амжилт, уйгагүй хөдөлмөр, зүтгэлээ зориулсан Танд талархал илэрхийлье” гэв. Швед улсын…
-
“Парис 2024” Паралимп: Монгол Улс медалийн чанараар 29-р байрт жагсаж байна

Паралимпын 17 дугаар наадам 4 дөх өдрөө үргэлжилж байна. Дөрвөн өдрийн дараах байдлаар Монгол Улс 1 алт, 2 мөнгөн медальтайгаар 29-дүгээр байрт жагсаж байна. Манай урд хөрш БНХАУ-ын баг, тамирчид 33 алт, 27 мөнгө, 11 хүрэл медальтайгаар хүснэгтийг тэргүүлж байгаа бол Их британи, АНУ, Бразил, Франц, Австрали улсын баг, тамирчид удаалж буй. Паралимпын эхний өдөр манай…


