-
Г.Болор-Эрдэнэ гоц мөргөснөөр, шөвгийн наймд тулалдана

“Парис 2024” Паралимпын наадмын хоёр дахь өдөр эхэлж байна. Эхний өдөр Монгол Улс Паралимпын аваргатай болж, медалийн буухиагаа сайхан эхлүүллээ. Тэгвэл өнөөдөр манай улсаас таеквондогийн К-44 ангиллын эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Дэлхийн таван удаагийн аварга, Ази тивийн таван удаагийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ өрсөлдөнө. Тэр эхний тойрогтоо гоц мөргөснөөр шөвгийн наймд шалгарсан. Түүний шөвгийн наймын…
-
Хүүхдүүдэд томуугийн вакцин үнэгүй хийж байна

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан, томуугийн өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлээс авч хэрэгжүүлж буй ажил арга хэмжээний талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулганаас тодрууллаа. -Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг ямар хүмүүст хийж байна вэ? -Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан хүүхдүүдийн дунд томуу томуу төст өвчлөл нэмэгддэг. Энэ жилийн онцлогийн тухайд…
-
“Дүнжингарав”-ын урдах авто замыг гурван эгнээтэй болгож шинэчилнэ

2010 онд ашиглалтад орсон “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар 6.5 метр өргөн, хоёр эгнээтэй авто замтай. Үүнээс хойш ээлжит болон их засвар хийгээгүй. Уг уулзвар орчимд ачаалал их байдаг. Иймээс тус уулзварын авто замыг 10.5 метр өргөн, гурван эгнээтэй болгохоор шинэчилж байна. Мөн дугуйн хоёр метр өргөн зам, явган хүний 1.5 метр өргөн зам хийх юм. Нийслэлийн Замын хөгжлийн…
-
Паралимпын байт харвааны урьдчилсан харваанд манай тамирчид 3 болон 18 дугаар байр эзэллээ

“Парис 2024” Зуны Паралимпын наадмын Байт харвааны тэмцээний урьдчилсан харваа өнөөдөр явагдлаа. Урьдчилсан харваанд 23 эмэгтэй тамирчин өрсөлдөж байгаагаас Монгол Улсын тамирчин, Спортын мастер Дэмбэрэлийн Сэлэнгээ гуравдугаар байр, Спортын мастер Буянжаргалын Оюун-Эрдэнэ 18-р байр эзэлжээ. Ингэснээр Д.Сэлэнгээ Колумб улсын тамирчинтай, Б.Оюун-Эрдэнэ Австрали улсын тамирчинтай харвахаар болсон байна.
-
16-р сургуулийн урд талд борооны ус зайлуулах шугам угсарлаа

“Геодез, усны барилга, байгууламжийн газар” ОНӨААТҮГ нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 16 дугаар сургуулийн урд талын авто замд борооны ус зайлуулах 370 метр шугам хоолой угсарч дууслаа. Одоо зам, талбайг хуучин хэвэнд нь оруулахаар янзалж байна. ус зйалуул.jpg Энэ талаар Геодез, усны барилга байгууламжийн газрын ерөнхий инженер Г.Батсайхан “Борооны ус зайлуулах шугам хоолой хийж дууссаны дараа суулт өгөхөөс сэргийлж, дайрга…
-
Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх сонгон шалгаруулах журам”-д өөрчлөлт орууллаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит 39 дүгээр хуралдаан өчигдөр (2024.08.29) болж, тус зөвлөлийн 2022 оны 57 дугаар тогтоолоор баталсан “Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх сонгон шалгаруулах журам”-д өөрчлөлт оруулав. Журмын өөрчлөлтөөр хяналтын шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тавих болзол, шаардлагыг хангасан бол нэр дэвшигч аль нэг танхимд биш Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлэхээр боллоо. …
-
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад айлчилна

Халх голын байлдааны 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 2024 оны есдүгээр сарын 03-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэ онд Халх голын байлдааны 85 жилийн ой, Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75 жилийн ой, Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай…


