Category: Menus

  • Тоглоомын талбайд байхдаа осолд өртсөн хүүхдүүдийн гурав нь цээжний хөндийн зөөлөн эдийн гэмтэл авчээ

    Тоглоомын талбайд байхдаа осолд өртсөн хүүхдүүдийн гурав нь  цээжний хөндийн зөөлөн эдийн гэмтэл авчээ

    ХУД-ийн 4-р хороонд байрлах “Шинэ өргөө” хотхоны тоглоомын талбайг  “Приүс”-20 маркийн автомашин мөргөөсний улмаас  4 хүүхэд дайрсан ноцтой осол гарсан талаарх дуудлага өчигдөр 13:12 минутад цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Ослын улмаас 6-9 насны 4 хүүхэд бэртэж ГГСҮТ-д хүргэгдсэн. Тэгвэл тухайн 4 хүүхдийн гурав нь ГССҮТ-ийн хавсарсан гэмтлийн цээжний хөндийн зөөлөн эд болон гар шууны хугаралтай гэх оношоор хэвтэн…

  • Ж.Ганбаатар: Биржээр яагаад нүүрс, зэс зарахгүй байна вэ?

    Ж.Ганбаатар: Биржээр яагаад нүүрс, зэс зарахгүй байна вэ?

    УИХ-ын өчигдрийн чуулганы үеэр Ж.Ганбаатар гишүүн дараах асуудлыг хөндлөө. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: -Биржээр зарсан нүүрсний гүйцэтгэлийг харвал энэ жилийн сүүлийн хагасаас эхлээд, нүүрсээ зарахгүй байна. Зэсийг яагаад биржээр зарахгүй байна вэ? Биржээр 2 удаа зэс зарсан. Зогсчихсон юм уу? 72 сая тонн нүүрс экспортлохоор тодотголоор оруулж ирж байна. Нүүрсний үнэ эрсдэлтэй байна. Төсөв бүрдүүлж байгаа…

  • “Матилда” эмнэлэгт эрүү нүүрний гажигтай хүүдүүдийг үнэ төлбөргүй эмчлүүлэх чиглэлээр ГССҮТ хамтран ажиллана

    “Матилда”  эмнэлэгт эрүү нүүрний гажигтай хүүдүүдийг үнэ төлбөргүй эмчлүүлэх чиглэлээр ГССҮТ хамтран ажиллана

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах, Хонгконгийн “Матилда” олон улсын эмнэлгийн захирал Linda Burgone нар энэ сарын 28-ны өдөр хүүхдийн гэмтэл согогийн тусламж үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд эрүү нүүр болон хүнд хэлбэрийн гэмтлийн шалтгаант бусад төрлийн согогтой хүүхдүүдийг “Матилда” олон улсын эмнэлэгт үнэ төлбөргүй эмчлүүлэх, мөн…

  • Хөвсгөл нуурт живсэн 11 техникийг 33.1-171 метрийн гүнээс татан гаргалаа

    Хөвсгөл нуурт живсэн 11 техникийг 33.1-171 метрийн гүнээс татан гаргалаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачлагаар ОБЕГ, ЗХЖШ-ын холбогдох алба хаагчид, ШУТИС, ҮБХИС-ийн эрдэмтэд, зөвлөх инженерүүд, Геомастер компанийн хайгуул, судалгааны баг хамтран 2021, 2023, 2024 онуудад Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоц болон 11 автомашин, техник хэрэгслийг татан гаргалаа. Улмаар тэдгээрт агуулагдаж байсан 50 орчим тонн шатахуун, тос тосолгооны материал, аюултай хог…

  • Зүрхний цохилтыг тогтмолжуулах пейсмейкер суулгах мэс засал, эмчилгээг нэвтрүүллээ

    Зүрхний цохилтыг тогтмолжуулах пейсмейкер суулгах мэс засал, эмчилгээг нэвтрүүллээ

    Улсын гуравдугаар төв эмнэлэг 2024 оны наймдугаар сарын 28-ны өдөр Зүрхний хэт цөөн цохилтыг тогтмолжуулах бичил суулгац пейсмейкерийг суулгах мэс засал эмчилгээг анх удаа амжилттай нэвтрүүллээ. Олон улсын зүгээс тус мэс заслын хийхэд эмнэлэг ба хүний нөөцөд тавигдах шаардлагыг бүрэн хангасан тул тус мэс засал эмчилгээг эх орондоо үргэлжлүүлэн хийх зөвшөөрлийг Улсын гуравдугаар төв эмнэлэгийн…

  • ЦАГ АГААР: Өдөртөө 20 хэм дулаан байна

    ЦАГ АГААР: Өдөртөө 20 хэм дулаан байна

    Малчид, иргэд, хадланчдын анхааралд: Өдөртөө нутгийн зүүн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр…

  • Төрийн өмчит компаниуд 500-гаад тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ

    Төрийн өмчит компаниуд 500-гаад тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ

    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн (2024.08.28) хуралдаанаар Засгийн газраас 8 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Нийт зарлага болон цэвэр зээлийн дүнгийн 21.9 хувь буюу…

  • Г.Дамдинням: Засгийн газар тун хангалтгүй байна. Сайд нар хариуцлагагүй байна

    Г.Дамдинням: Засгийн газар тун хангалтгүй байна. Сайд нар хариуцлагагүй байна

    УИХ-ын өчигдрийн чуулганаар “Авлига” хороолол, усан парктай холбоотой асуудлыг Г.Дамдинням гишүүн тодрууллаа.   УИХ-ын гишүүн Г.Дамдинням: -“Авлига” хорооллын хүмүүс яагаад даналзаад байгаа юм. Яагаад цуцалж болохгүй байгаа юм. Ард түмний нүдэн дээр газрын наймааны бэлгэ тэмдэг болоод сүндэрлээд байгаа энэ замбараагүй байдал хаа нэг газарт очиж зогсох ёстой байхгүй юу? Усан парк барина гэж төрөөс…

  • ЦАГ АГААР: Өдөртөө 23 хэм дулаан байна

    ЦАГ АГААР: Өдөртөө 23 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Нутгийн төв хэсгээр, маргааш нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр…

  • Гадаад зах зээлээс хөрөнгө босгож, гэр хорооллыг орон сууцжуулна

    Гадаад зах зээлээс хөрөнгө босгож, гэр хорооллыг орон сууцжуулна

    Нийслэл гадаад зах зээлээс хөрөнгө босгох эрх зүйн орчин бүрдсэн. Ингэснээр дэд төвийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг гадаадын хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх боломж бүрдэж байгаа. Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулж, 12 мянган айлын орон сууц, нийгмийн барилга байгууламж, явган зам, дугуйн зам, ногоон байгууламж бүхий цогцолбор хорооллыг байгуулахдаа гадаад зах зээлээс хөрөнгө…