-
Үерийн 800 метр далан байгууллаа

Улаанбаатар хотын Жаргалантын амнаас их хэмжээний үер бууж, Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв, Архивын ерөнхий газар, “Буянт-Ухаа 2” хорооллыг үерт автуулах эрсдэл үүсдэг. Иймээс энд өнгөрсөн 7 дугаар сарын 30-наас үерийн хамгаалалтын 1.8 км далан барьж эхэлсэн юм. Тус даланг хоёр сувагтайгаар буюу хоёр байршилд хийж байгаа аж. Хоёр дахь сувгийн 800 метр даланг өнөөдөр бүрэн дуусгалаа. Геодез,…
-
Эрдэнэтолгой орчимд ус зайлуулах 188 метр шугам хоолой угсарч дууслаа

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгой орчимд таван байршилд хөрсний ус гарч, Эрдэнэтолгойн гудамжны уулзвараас Газарчин дээд сургууль хүртэлх авто зам дагуу ус тогтож, эвдрэл үүссэн. Улмаар нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр ус зайлуулах шугам хоолойг хийх, усны урсцыг зогсоох ажлыг ГУББГ-аас эхлүүлсэн. Тэгвэл өнөөдөр ГУББГ-аас 188 метр урт борооны ус зайлуулах шугам, 17 байршилд…
-
Өнөөдөр эхлэх “Парис 2024” Паралимпын наадамд манай улсын 12 тамирчин өрсөлдөнө

Хүн төрөлхтний эрх тэгш байдал, хамтдаа энх тайвнаар зэрэгцэн оршихын бэлгэдэл болсон “Парис-2024” зуны 17-р паралимпын наадам өнөөдөр шөнө Франц улсын Парис хотноо нээлтээ хийнэ. Энэ удаагийн паралимпын наадамд манай улсын 12 тамирчин пара спортын зургаан төрөлд өрсөлдөх юм. Паралимпын наадам наймдугаар сарын 28-аас есдүгээр сарын 8-ыг дуустал үргэлжилнэ. Таван тивийн 4400 тамирчин пара спортын Маргааш…
-
“Парис 2024” Паралимпын наадамд анх удаа трансжендер тамирчин оролцоно

50 настай Итали улсын иргэн Валентина Петрилло Парисын Паралимпын наадамд оролцсон анхны трансжендер тамирчин болно. Тэрээр пара хөнгөн атлетикийн T-12 төрөлд 200 болон 400 метрийн төрөлд уралдана. Петриллогийн хувьд өсвөр насандаа буюу 14 настайдаа Старгардтын хам шинжээр (нүдний доройтлын өвчин) оношлогдсон бөгөөд 2019 онд хүйсээ солиулжээ. Тэрээр 2015-2018 оны хооронд Итали улсын аварга шалгаруулах тэмцээний…
-
Б.Энхбаяр: Гадаадын зээл, тусламж дандаа Сангийн сайдын тойрогт очдог

УИХ өчигдөр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гадаадын зээл, тусламжийн зарцуулалтын тайланг шүүмжиллээ. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: -Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар гадаадаас авч байгаа зээл, тусламжийн зардлыг улсын төсөвт зардал гэж тооцохгүй байх тухай асуудлаар шийдвэр гаргаж байна. Гадаад улсаас авч байгаа…
-
Хөлбөмбөгийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Б.Гарьдмагнай томилогдлоо

Нэгэн цагт Монголын хөлбөмбөгийн ногоон талбайд авьяас чадвараа гайхуулж явсан шилдэг хөлбөмбөгчин Баясгалангийн Гарьдмагнай хөлбөмбөгийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн албанд томилогдлоо. Тэрээр Үндэсний шигшээ багт 2003-2019 оны хооронд нийт 35 удаа “Талын хөх чононууд”-ын өмсгөлтэй талбайд гарч, багийн ахлагчаар тоглохдоо 5 ДАШТ-ний урьдчилсан шатанд оролцож байсан. Улмаар дасгалжуулагчийн замналаа Дэрэн клубээс эхлүүлсэн бөгөөд Атлетик…
-
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төслийг буцаав

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Г.Тэмүүлэн, Д.Цогтбаатар, Б.Энхбаяр нар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл хуулийг санаачлагчид нь буцаах саналтай байна. Байнгын хороо энэ хуулийн төслийг буцаахыг дэмжсэн юм. Үүнтэй холбогдуулан өнөөдөр УИХ-ын чуулганаар санал хураахын өмнө Б.Энхбаяр гишүүн “Кнопондоо гар хүрэхгүй байхад энэ хууль буцна. Эрхэм гишүүдийг кнопондоо…
-
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хятадаас цахимаар бараа захиалаад, хохирч байна

Сүүлийн үед манай улсын иргэд, аж ахуйн нэгжүүд БНХАУ-аас бараа, бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотойгоор цахим залилангийн хэргийн хохирогч болж, сэтгэл санаа болон санхүүгийн хохирол амссан тохиолдол удаа дараа гарсаар байна. Ялангуяа: – Хэлний бэрхшээлээс болж буруу ойлголцох – Тоо хэмжээ, хайрцаг сав дутуу ирэх – Захиалсан бараанаас өөр бараа ирэх – Чанаргүй, баталгаагүй бараа ирэх…

