Category: Menus

  • I-II ангийн сурагчид энэ долоо хоног хичээллээд амарна

    I-II ангийн сурагчид энэ долоо хоног хичээллээд амарна

    Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 23-наас эхэлнэ. Тодруулбал,  2024-2025 оны хичээлийн жилд нэг хоёр анги 34 долоо хоног, III-IV анги 35 долоо хоног, VI-IX анги 36 долоо хоног, X-XII анги 37 долоо хоног хичээллэнэ гэж тусгасан. Нийслэлийн нэг хоёрдугаар ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 23-наас эхлэн нэгдүгээр сарын 24-нийг дуустал амарна. Харин…

  • Иран улс шүүмжлэл дагуулсан хувцаслалтын дэг журмын тухай хуулийн хэрэгжилтийг түр зогсоожээ

    Иран улс шүүмжлэл дагуулсан хувцаслалтын дэг журмын тухай хуулийн хэрэгжилтийг түр зогсоожээ

    Иран улс олон улсад шүүмжлэл дагуулсан хувцаслалтын дэг журмын тухай хуулийн хэрэгжилтийг түр зогсоогоод байна. Тодруулбал энэ баасан гарагаас эхлэн хэрэгжиж эхлэхээр болоод байсан, эмэгтэйчүүдийг “битүү хувцас өмсөж, нүүрээ битүүлэх”-ийг зааж өгсөн хуулийн хэрэгжилтийг Иран улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс түр зогсоох шийдвэрийг гаргажээ. Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан энэхүү хуулийг “хоёрдмал утгатай, шинэчлэх шаардлагатай” хэмээн…

  • Хяналт шалгалтын 2025 оны нэгдсэн төлөвлөгөөг танилцууллаа

    Хяналт шалгалтын 2025 оны нэгдсэн төлөвлөгөөг танилцууллаа

    Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр Засгийн газрын ээлжит хуралдаанд салбарын хяналт, шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд учирч буй хүндрэл, чирэгдлийг арилгах, давхардлыг бууруулах ажлыг удирдан зохион байгуулах чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлан болон Салбарын хяналт, шалгалтын 2025 оны нэгдсэн төлөвлөгөөг танилцууллаа. Мөн тус хуралдаанаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн…

  • Алдарт жүжигчин Том Круиз АНУ-ын Тэнгисийн явган цэргийн хүндэт шагнал хүртжээ

    Алдарт жүжигчин Том Круиз АНУ-ын Тэнгисийн явган цэргийн хүндэт шагнал хүртжээ

    Холливудын алдарт жүжигчин Том Круз өөрийн бүтээсэн дүрүүдээрээ өндөр хувь нэмэр оруулсан хэмээн үнэлэгдэж, АНУ-ын Тэнгисийн явган цэргийн энгийн иргэдэд олгодог хүндэт шагналыг хүртсэн байна. Том Круизын гол дүрд нь тоглосон 1986 оны “Top Gun” кино асар өндөр амжилт үзүүлсний нөлөөгөөр АНУ-ын зэвсэгт хүчинд, ялангуяа тэнгисийн явган цэрэгт элсэх залуусын тоо хэмжээ огцом өсөж байсан…

  • Нүүрсэн яндангүй машинууд замын хөдөлгөөнд оролцсоор байна

    Нүүрсэн яндангүй машинууд замын хөдөлгөөнд оролцсоор байна

    Улаанбаатар хотын утаа гамшгийн хэмжээнд хүрсэн. Утааны дийлэнх хувийг гэр хорооллын яндангаас гарч буй утаа эзэлдэг. 20 гаруй хувийг автомашинаас гарах утаа эзэлдэг гэсэн судалгаа бий.  Тэгвэл Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор авто тээврийн хэрэгслийн нүүрсэн яндан, оношилгоо, алба журмын даатгал, татвараа төлөөгүй зэрэг зөрчлийг арилгахын тулд Тээврийн цагдаагийн…

  • “Нийтийн ахуйн үйлчилгээний төв” төслийн бүтээн байгуулалт 90 хувьтай байна

    “Нийтийн ахуйн үйлчилгээний төв” төслийн бүтээн байгуулалт 90 хувьтай байна

    Петровис ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-тай хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Нийтийн ахуйн үйлчилгээний төв төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд баригдаж буй “Нийтийн ахуйн үйлчилгээний төв” нь Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороонд байрлах бөгөөд халуун усны газар, үсчин, автомат хувцас угаалга, ая тухтай дэлгүүр, номын сан зэрэг үйлчилгээг олон нийтэд…

  • 2021 онд Ромын Пап Францисын амь насанд халдах гэж байжээ

    2021 онд Ромын Пап Францисын амь насанд халдах гэж байжээ

    Ромын Пап Францис удахгүй хэвлэгдэн гарах гэж байгаа намтар номдоо 2021 онд Иракт хийсэн айлчлалынхаа үеэр дэлбэрэлтийн бай болох гэж байсан талаараа өгүүлсэн байна. Түүний өгүүлснээр Ромын Папын биедээ тэсрэх бөмбөг зүүсэн хоёр амиа золиослогч этгээд түүний амь насанд халдахыг оролдсон ч Иракийн цагдаа нар тэднийг амжиж зогсоосон гэжээ. Амиа золиослогчдыг Их Британийн тагнуулын албаныхны…

  • Тэтгэвэр 6 хувиар нэмэгдэнэ

    Тэтгэвэр 6 хувиар нэмэгдэнэ

    Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр болон цэргийн алба хаагчийн тэтгэврийг нэмэх шийдвэр гаргалаа. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулж жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ” гэж заасан. Хуулийн дагуу 2025…

  • “Хүний эрх ба Төсөв-Тэгш байдал” сэдэвт хүний эрхийн сайн бүтээлийн шилдгүүд тодорлоо

    “Хүний эрх ба Төсөв-Тэгш байдал” сэдэвт хүний эрхийн сайн бүтээлийн шилдгүүд тодорлоо

    Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Эмнести Интернэшнл, “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клубтэй хамтран “Хүний эрх ба Төсөв-Тэгш байдал” хүний эрхийн сайн бүтээлийн уралдааны шилдгүүд өнөөдөр тодорлоо. Хоёр дахь жилдээ зохион байгуулсан тус уралдаан нь Тогтвортой хөгжлийн 10 дахь зорилгын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэхэд чиглэсэн төсвийн хуваарилалтыг хийх, цаашлаад эрүүл,…

  • СХД-ийн нутаг дэвсгэрт халиа тошин үүсжээ

    СХД-ийн нутаг дэвсгэрт халиа тошин үүсжээ

    СХД-ийн 24-р хорооны “Хар шороотын ам” зуслангийн гудамжны айлын худгаас гүний ус гарсны улмаас халиа дошин үүсэж 66 айлын зорчих хөдөлгөөн хязгаарлагдсан байна. Үүнтэй холбогдуулан тухайн байршлын гүний усны ундаргыг зогсоож, халиа дошинг арилгах ажил арга хэмжээг зохион байгуулжээ. Тодруулбал нийтийн эзэмшлийн гудамж талбайд тогтсон мөсийг “Дэд бүтэц, хөгжлийн алба” ОНӨААТҮГ-аас 1 ковш, 1 экскаватор,…