-
Дуучин Бейонсе “SirDavis” хэмээх өөрийн вискиг худалдаанд гаргалаа

“Bottle in my hand the whiskey up high” гэж Грэммигийн 32 удаагийн ялагч, дуучин Бейонсе энэ оны эхээр гаргасан “Cowboy Carter” цомогтоо дуулсан. Тэгвэл Бейонсе үүнийг бодит болгов. Тэрээр өөрийн элэнц өвөөгөөсөө санаа аван тансаг зэргийн брэндийн “SirDavis” хэмээх вискиг худалдаанд гаргалаа. Уг вискиг Бейонсе болон Моет Хеннесси нарын хамтарсан Veuve Clicquot, Dom Perignon зэрэг олон…
-
Тогтвортой ирээдүйн төлөө Улаанбаатарын тунхаглал баталлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор 8 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Ногоон ирээдүйн төлөө” сэдэвт Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт өнөөдөр өндөрлөлөө. НҮБ-тай хамтран зохион байгуулсан энэхүү чуулга уулзалтаар 19 улсын төр, засгийн тэргүүн, хууль тогтоох байгууллагын дарга, сайд, олон улсын 20 гаруй байгууллага, төрийн бус байгууллага, иргэнийн нийгэм болон бизнес, спорт,…
-
3 их наядаар тодотгохоор зэхэж буй төсвийн цаана

Банкны холбоо, Сангийн яам, сэтгүүлчид хамтран, өнөөдөр төсвийн тодотгол тойрсон асуудлаар хэлэлцүүлэг хийж байна. Энэ хэлэлцүүлгийн үеэр гарсан зарим саналыг тоймлон, уншигчдадаа танилцуулж байна. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Н.Энхбаяр: -“Төсвийн тогтвортой байдлын зөвлөл хараат бусаар ажиллаарай” гээд УИХ дарга 1-р сард бидэнд үүрэг өгч байлаа. Бид хараат бусаар ажиллаж, 2024 оны төсвийн тодотголд саналаа…
-
Оманы султант улсын Гадаад хэргийн сайд айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Оманы Султант Улсын Гадаад хэргийн сайд Сайид Бадр Бин Хамад Бин Хамуд Албусайди Монгол Улсад 2024 оны 8 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь оманы талаас Гадаад хэргийн сайдын түвшинд хэрэгжүүлж буй анхны айлчлал юм. Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийж,…
-
Волейболын баг тамирчид багийн спортыг дэмжих хөтөлбөрт хамрагдлаа

Олон улсын олимпын хорооны Эв санааны нэгдлийн хөтөлбөрийн “Багийн спортыг дэмжих хөтөлбөр” нь олимпын наадмын хөтөлбөрт ордог багийн спортын төрлөөр хичээллэж буй, олон улсын болон тивийн хэмжээнд өрсөлдөөн үзүүлж буй тухайн улсын үндэсний шигшээ эрэгтэй, эмэгтэй багийг тивийн болон Олимпын наадамд эрхээ авч оролцоход дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлдэг хөтөлбөр юм. МҮОХ нь ОУОХ-ны жэндэрийн бодлогын…
-
Монгол, БНСУ-ын жижиг, дунд бизнес эрхлэгчид уулзлаа

Жижиг, дунд үйлдвэрийн газар Солонгосын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн нийгэмлэг, нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв хамтран “Монгол-Солонгосын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн эдийн засгийн хамтын ажиллагаа-2024” уулзалт хэлэлцүүлгийг өнөөдөр /2024.08.23/ зохион байгууллаа. ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай учир бизнес хэлэлцүүлэгт оролцож чадаагүйдээ хүлцэл өчин, хоёр улсын жижиг, дунд үйлдвэрлэгчдэд халуун талархал илэрхийлээд Солонгосын талд…
-
Сүхбаатарын талбайд “UB food 2024” болж байна

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад сурталчлах зорилготой “UB food 2024” фестивал 8 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болж байна. Фестивалд ресторан, зоогийн газар, кофе шоп зэрэг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 40 гаруй байгууллага оролцож, Монгол үндэсний болон Европ, Хятад, Япон, Солонгос, Тайланд, Энэтхэг хоол болон зууш, кофе, амттанаар иргэдэд үйлчилнэ. Мөн шилдэг тогооч нарын…
-
Г.Тэмүүлэн: Монгол Улс хоёр төсөвтэй болох эрсдэл үүсээд байна

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Б.Энхбаяр, Б.Жаргалан, Г.Тэмүүлэн, Д.Цогтбаатар нар Төсвийн тогтвортой байдлын хууль, Төсвийн хууль, Тендерийн хуулийг хууль санаачлагчид нь буцаах саналтай байгаа юм. УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн: -Төсвийн байнгын хороо улсын төсвийн тодотголтой холбоотой чухал асуудлаар өнгөрсөн шөнө 12 цагт хуралдсан. Энэ чинь бидний мэдэх эрхийг хааж байна. Цаг…

