-
“Тавантолгой төмөр зам”-ын талбайг гаалийн хяналтын бүсэд бүртгэв

Гаалийн ерөнхий газрын даргын А/428 тоот тушаалын дагуу Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Гашуунсухайт боомт орчимд байрлах “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн 74 га талбайг уул уурхайн бүтээгдэхүүн ачиж, буулгах зориулалттай гаалийн хяналтын бүсээр бүртгэлээ. Энэ шилжүүлэн ачих терминал нь Тавантолгойн бүлэг ордоос төмөр замаар тээвэрлэсэн чингэлэгтэй ачааг вагоноос автомашинд, вагоноос вагонд шилжүүлэн ачих боломжтой. Түүнчлэн талбайд хадгалах,…
-
Өнөөдрөөс Улаанбаатар хотод бүртгэлтэй төрийн байгууллагуудын тээврийн хэрэгслийн 50 хувийг замын хөдөлгөөнд оролцуулна

Нийслэлийн Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор богино хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталсан. Энэ хүрээнд өнөөдөр буюу наймдугаар сарын 19-ний өдрөөс есдүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотод бүртгэлтэй төрийн байгууллагуудын тээврийн хэрэгслийн 50 хувийг замын хөдөлгөөнд оролцуулна. Монгол Улсын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчит 1728 байгууллагын 14717 тээврийн хэрэгсэл…
-
Украин улс ОХУ-ын стратегийн ач холбогдол бүхий хоёр дахь гүүрийг дэлбэлжээ

Украин улс ОХУ-ын Курск муж руу довтолгоогоо үргэлжлүүлж долоо хоногийн дотор стратегийн хоёр дахь гүүрийг нь дэлбэллээ. Энэ нь Москва 2022 онд Украин руу довтолж эхэлснээс хойш Оросын нутаг дэвсгэрт хийсэн хамгийн том халдлага юм. Украины арми ням гарагт Званное дахь Сейм голын гүүрийг дэлбэлсний дараа тус улсын агаарын цэргийн хүчний командлагч дэслэгч генерал Микола…
-
Ц.Раднаа гуай мастеруудын дэлхийн аваргаас хос алтан медаль хүртлээ

Өдгөө 90 насыг зооглосон Ц.Раднаа Швед улсын Готенбург хотод болж буй 25 дахь удаагийн Хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-ий 90-95 насны ангилалд 100 болон 800 метрийн зайд түрүүлж, хоёр алтан медаль хүртлээ. Түүний хувьд 85 настайдаа буюу 2019 онд Бүгд Найрамдах Польш Улсад болсон хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван алтан медаль хүртэж, нэг дээд амжилт…
-
“Монкон групп” ХХК-ийн барилгын талбайн хөрсний усны холболтыг салгалаа

“Монкон групп” ХХК барилгын талбайн хөрсний усаа авто замын ус зайлуулах шугам руу шахаж байсан зөрчлийг зогсоолоо. Тодруулбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талд “Монкон групп” ХХК орон сууцны төсөл хэрэгжүүлж буй. Тус төслийн барилгын талбайн хөрсний усыг авто замын борооны ус зайлуулах шугам руу шахах хүсэлтийг ГУББГ-т ирүүлж, өнгөрсөн сарын 23-ны өдөр гэрээ байгуулжээ. Улмаар тухайн хэсэгт авто замын…
-
Химийн хорт, аюултай бодис зөвшөөрөлгүй хадгалж байжээ

Жонш баяжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “У Ж” ХХК лабораторийн байрандаа натрийн сульфид (Na2S), аммони хлорид (NH4CI), хүхрийн хүчил (H2SO4) зэрэг нийт 55 кг химийн бодисыг зохих зөвшөөрөлгүйгээр хадгалж байгаад, баригджээ. Эдгээр нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан А/356/396 тушаалын 3 дугаар хавсралтын Химийн хорт, аюултай бодисын ангилалд багтсан…
-
Талибаны хоригийн улмаас 1.4 сая афган охин сурч боловсрох эрхээ хасуулжээ

НҮБ-ын агентлагийн мэдээлснээр Талибан хөдөлгөөнийхөн 1.4 сая афган охидын сургуульд сурч боловсрох эрхийг зориудаар хорьсон байна. Афганистан улс нь эмэгтэйчүүдийн дунд болон дээд боловсрол эзэмшихийг хориглодог дэлхийн цорын ганц улс юм. Талибууд 2021 оны 8-р сард Афганистаны засгийн эрхийг авснаас хойш охидыг зургаадугаар ангиас дээш суралцах эрхгүй болгож хорьсон. Гэхдээ хөвгүүдийн сурч, боловсрох эрхийг хориогүй. Хориг гарахаас…


