-
Машинд хүн хавчуулагдсан осол гарчээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны Задгайд /Шинэ зуун айл төвийн хажууд/ 2 суудлын автомашин мөргөлдөж, 1 хүн хавчуулагдсан осол өчигдөр 16:07 цагт гарлаа. Нийслэлийн Аврах ангийн албан хаагчид очиж, хавчуулагдсан хүнийг гаргаж авав. Иргэн Т-ийн “Приус-20” загварын суудлын автомашин, иргэн Н-ийн “Ланд крузер-78” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, “Приус-20” загварын суудлын автомашинд зорчиж явсан иргэн 30 настай, эмэгтэй машинд хавчуулагдсан байна. Аврагчид түүнийг эсэн мэнд…
-
5 дахь удаагийнхаа айлчлалаар В.Путин юу шийдэх бол

Х.Болормаа Монгол Улс, Оросын Холбооны Улстай уламжлалт сайн хөршийн харилцаа хөгжүүлдэг. Монгол Ардын Засгийн газар, Зөвлөлт Оросын Засгийн газрын хооронд найрсаг харилцаа тогтоох тухай гэрээг 1921 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр байгуулан, дипломат харилцаа тогтоосон билээ. Хоёр улс 1922 онд ЭСЯ-даа Улаанбаатар, Москвад харилцан нээсэн юм. Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн хамгийн анхны…
-
Хахуулийн хэрэгт холбогдсон шалгагчийг шүүхэд шилжүүлэв

Хил хамгаалах ерөнхий газрын хилийн цэргийн … дугаар ангийн ахлах шалгагч У.Д Монгол Улсын хилээр иргэн Ц.Т-ыг саадгүй нэвтрүүлэх зорилгоор хахууль авсан гэж сэжиглэгджээ. Түүнд Өмнөговь аймгийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 (Нийтийн албан тушаалтан хахууль авах), 22.5 дугаар зүйлийн 1 (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын…
-
Агнасан тарвагаа нуугаад, зугтжээ

Богдхан уулын дархан цаазат газрын Зүүндэлгэр, Өгөөмөрийн амны байгаль хамгаалагчид 2024.08.16-ны өдөр ууланд хяналт шалгалт хийх явцад 2378УАК улсын дугаартай сэжиг бүхий автомашинд шаардлага тавьжээ. Уг машины жолооч шаардлага биелүүлэхгүй зугтсан байна. Уг машин байсан газрын ойр орчимд үзлэг хийхэд, тарвага буудаж хадан завсар нуусан байв. Байгаль хамгаалагчид энэ тухай Төв аймгийн Цагдаагийн газарт мэдэгдэн, хулгайгаар ан хийсэн иргэнийг тогтоон…
-
Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид 27-ноос тодорно

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүд тухайн шатны сонгуулийн хороонд бүртгүүлсэн. Орон нутгийн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчид 8 дугаар сарын 27-ноос 9 дүгээр сарын 2-ныг дуустал нэр дэвшигчдээ тодруулна. Нэр дэвшигчид баримт бичгээ 9 дүгээр сарын 5-ны дотор тухайн шатны сонгуулийн хороонд ирүүлэх…
-
Худал мэдээллээс болгоомжил

Нэр нь тодорхой бус фэйсбүүк хаягаас “Та тэтгэврийн мэдээллээ эндээс харна уу? Наймдугаар сараас тэтгэврийг насаар нь нэмнэ” гэх мэт ташаа мэдээлэл сошиал сүлжээгээр цацагдаад байна. Энэ мэдээлэл үндэслэлгүй, худал бөгөөд нэвтрэн орсноор таны хувийн мэдээллийг авч, өөр зүйлд ашиглах, “хакердах” эрсдэлтэй болохыг Нийгмийн даатгалын ерөнхий газар сэрэмжлүүлж байна.
-
Хануй гол дээр төмөрбетон гүүр тавилаа

Архангай аймгийн Хайрхан сумын нутгаар урсах Хануй гол дээр “Эвт-Уул” ХХК 109.15 метр урт төмөрбетон гүүр тавьж, байнгын ашиглалтад орууллаа. Зам, тээврийн яамны захиалгаар байгуулсан энэ гүүрний техник, технологийн хяналтын зөвлөхөөр “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ ажиллав.
-
Туул, Онон, Орхон гол үерийн аюултай түвшинг 5-80 см давжээ

8 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний дунд болон адаг хэсэг, Хэнтийн нурууны баруун хажуугаас эхтэй Ерөө, Туул, зүүн хажуугийн Балж, Онон, Эг, Хэрлэн зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-35 см нэмэгдлээ. Онги гол Арвайхээрт, Хөгшин-Орхон, Улз гол Дашбалбар орчимд, Хэрлэн гол Багануур-Мөнгөнморьт- Чойбалсанд, Балж гол Дадалд, Хархираа зэрэг гол үерийн түвшинг 5-35 см, Хурх,…
-
50 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо

Боловсролын ерөнхий газартай байгуулсан гэрээний дагуу Увс аймгийн Ховд сумын 50 ортой цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр “Өлке констракшн” ХХК гүйцэтгэж, захиалагчийн хяналтыг Барилгын хөгжлийн төв, Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар хийж, 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр улсын комисс ажиллан байнгын ашиглалтад өглөө.
