-
Байлдааны буудлагатай хээрийн сургуулилалт эхэллээ

Монгол Улс, Оросын Холбооны Улсын зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ 2024” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулилалт өнөөдөр Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хээрийн байрлалд эхэллээ. 16 дахь удаагаа зохион байгуулж байгаа энэ сургуулилалтад ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 37 дугаар мотобуудлагын бригад оролцож байна. “Сэлэнгэ 2024” энэ жил Халх голын байлдаанд ялсны 85 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог.…
-
Тайландын парламент Паетонгтарн Чинаватыг Ерөнхий сайдын албан тушаалд томилохоор болжээ

Тайландын парламент өнгөрсөн баасан гаригт Паетонгтарн Чинаватаг тус улсын дараагийн Ерөнхий сайдаар томилох санал өгч, Вант улсын хамгийн алдартай, улс төрийн нөлөө бүхий гишүүнийг дээд албан тушаалд томиллоо. Тайландын Үндсэн хуулийн шүүх Ерөнхий сайд асан Сретта Тависинийг албан тушаалаас нь огцруулснаас хойш хоёр хоногийн дараа санал хураалт явуулжээ. 37 настай Паетонгтарныг Ерөнхий сайд асан Среттагийн…
-
Төрийн байгууллагуудын машины 50 хувийг хөдөлгөөнд оролцуулахгүй

Улаанбаатар хотод бүртгэлтэй төрийн байгууллагуудын тээврийн хэрэгслийн 50 хувийг 8 дугаар сарын 19-ний өдрөөс 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл замын хөдөлгөөнд оролцуулахгүй, 50 хувийг оролцуулна. Монгол Улсын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчит 1728 байгууллагын 14.717 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Эдгээрийн 8000 нь улсын дугаарын дэвсгэрээ хөх өнгөөр сольжээ. Үүний 2199 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байна.…
-
НИТХ-ын сонгуульд 15 нам, 1 эвсэл оролцоно

Нийслэлийн Сонгуулийн хороо нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн нам, эвслийг бүртгэсэн тогтоолыг нам, эвсэлд өнөөдөр гардууллаа. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу Нийслэлийн сонгуулийн хороонд 15 нам, 1 эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн байна. Үүнд: Монгол Ардын Нам Ардчилсан Нам…
-
Богдхан ууланд тарвага агнаад баригджээ

Богдхан уулын дархан цаазат газрын Өвөрзайсангийн аманд хэсэг иргэн 8 дугаар сарын 14-ний өдөр тарвага агнаад, үйлдэл дээрээ баригдлаа. Энэ хэргийг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч илрүүлж, нийслэлийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст шилжүүлэн, шалгуулж байна. Тарвага агнах, Тусгай хамгаалалттай газар нутагт ан хийх хориотой. Зөрчсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн 24.5-д заасны дагуу эрүүгийн…
-
“Монгол, Японы бизнес форум” 19-нд болно

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол, Японы бизнес форум наймдугаар сарын 19-нд 09:00-18:00 цагт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд болно. Уг форумд Япон улсаас 150, Монголоос 400 орчим зочид төлөөлөгч, бизнес эрхлэгчид оролцдог. Энэ удаагийн форумыг “Монгол Улсын Эдийн засаг, аж үйлдвэржилтийн төрөлжилт” сэдвээр зохион байгуулна гэж нийслэлийн Бизнес, инновацын газар мэдээллээ. Уг…



