-
“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестиваль эхэллээ

Монголчуудын соёлын биет бус өвийн 7 ай савын 362 төрөл зүйлийг таниулан сурталчлах “Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестиваль өнөөдөр 14:00 цагт нийслэлийн Налайх дүүрэг дэх Тайж хайрхны бэлд эхэллээ. 3 өдөр болох энэ фестивальд Та бүхэн зочлон саатаж, нүүдэлчдийн соёлын үнэт зүйл, өв уламжлал, ёс заншил, уламжлалт мэдлэг, нүүдлийн соёл иргэншлийн мөн чанартай танилцаарай.
-
Монгол Улсын шатахууны нөөц, хангалт хэвийн байна

“ОХУ шатахууны экспортын хоригоо он дуустал сунгасан” тухай мэдээлэл олон улсад цацагдсан. Хойд хөршийн гаргасан уг шийдвэр манай улсад үйлчлэхгүй, шатахууны нөөц хангалт цаашид ч хэвийн байна гэдгийг эх сурвалжууд онцолж байгаа юм. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин удахгүй Монгол улсад айлчлах гэж буй. Тэрбээр саяхны нэгэн мэдэгдэлдээ “Түлш, шатахууны нийлүүлэлтэд Монгол Улс санаа зовох хэрэггүй. Хэрэв…
-
Эрдэнэтолгой орчимд ус зайлуулах 220 метр шугам угсарч эхэллээ

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгой орчимд ус зайлуулах 220 метр шугам угсарч эхэллээ. Ус зайлуулах шугам хоолойг энэ сарын 26-нд угсарч дуусна. Үүний дараа Эрдэнэтолгой гудамжны уулзвараас Газарчин дээд сургууль хүртэлх авто замыг шинэчилнэ. Тодруулбал, 065 дугаар цэргийн ангийн ойролцоо таван байршилд усны ундарга шинээр үүссэн. Улмаар Эрдэнэтолгой гудамжны уулзвараас Газарчин дээд сургууль хүртэлх…
-
Манай улсад 177 мянган тонн шатахуун байна

Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээллээр манай улсад хэрэгцээт бүх төрлийн шатахуун хангалттай байгаа аж. Энэ онд нийт 1.7 сая тонн шатахуун гадаадаас оруулж иржээ. Үүний: Дизель түлш 1 сая тонн, АИ-95/98 автобензин 13.8 мянган тонн, АИ-92 автобензин 572.9 мянган тонн, А-80 автобензин 3.7 мянган тонн, ТС-1 (онгоцны түлш) 54 мянган тонн байна. Одоо улсын хэмжээнд…
-
Байлдааны буудлагатай хээрийн сургуулилалт эхэллээ

Монгол Улс, Оросын Холбооны Улсын зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ 2024” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулилалт өнөөдөр Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хээрийн байрлалд эхэллээ. 16 дахь удаагаа зохион байгуулж байгаа энэ сургуулилалтад ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 37 дугаар мотобуудлагын бригад оролцож байна. “Сэлэнгэ 2024” энэ жил Халх голын байлдаанд ялсны 85 жилийн ойн хүрээнд болж буйгаараа онцлог.…
-
Тайландын парламент Паетонгтарн Чинаватыг Ерөнхий сайдын албан тушаалд томилохоор болжээ

Тайландын парламент өнгөрсөн баасан гаригт Паетонгтарн Чинаватаг тус улсын дараагийн Ерөнхий сайдаар томилох санал өгч, Вант улсын хамгийн алдартай, улс төрийн нөлөө бүхий гишүүнийг дээд албан тушаалд томиллоо. Тайландын Үндсэн хуулийн шүүх Ерөнхий сайд асан Сретта Тависинийг албан тушаалаас нь огцруулснаас хойш хоёр хоногийн дараа санал хураалт явуулжээ. 37 настай Паетонгтарныг Ерөнхий сайд асан Среттагийн…
-
Төрийн байгууллагуудын машины 50 хувийг хөдөлгөөнд оролцуулахгүй

Улаанбаатар хотод бүртгэлтэй төрийн байгууллагуудын тээврийн хэрэгслийн 50 хувийг 8 дугаар сарын 19-ний өдрөөс 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл замын хөдөлгөөнд оролцуулахгүй, 50 хувийг оролцуулна. Монгол Улсын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчит 1728 байгууллагын 14.717 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Эдгээрийн 8000 нь улсын дугаарын дэвсгэрээ хөх өнгөөр сольжээ. Үүний 2199 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байна.…
-
НИТХ-ын сонгуульд 15 нам, 1 эвсэл оролцоно

Нийслэлийн Сонгуулийн хороо нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн нам, эвслийг бүртгэсэн тогтоолыг нам, эвсэлд өнөөдөр гардууллаа. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу Нийслэлийн сонгуулийн хороонд 15 нам, 1 эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн байна. Үүнд: Монгол Ардын Нам Ардчилсан Нам…

