Category: Menus

  • Элсний баяр эхэллээ

    Элсний баяр эхэллээ

    Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг дахь Хонгорын элс, Дуут манхны бэлд өнөөдөр Элсний баяр эхэллээ. 8 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулж буй энэ баярт гадаад, дотоодын олон аялагч зорин иржээ.  Энэ баярын үеэр элсний оргил булаалдах тэмцээх, марафон гүйлт, элсний гүйлт, элсний волейбол зэрэг олон сонирхолтой тэмцээн болж байна. Тус аймгийн ЗДТГ, Говьгурвансайхан байгалийн цогцолборт…

  • Хатгал явах зорчигчдын анхааралд

    Хатгал явах зорчигчдын анхааралд

    Хөвсгөл аймгийн төвөөс Хатгал явах замд байдаг Бэрхмэшийн сайр үертэй байна. Иймд жолооч нар анхааралтай явна уу!

  • Бусдыг онц их хэмжээгээр хохироосон залилагчийг баривчиллаа

    Бусдыг онц их хэмжээгээр хохироосон залилагчийг баривчиллаа

    Цагдаагийн ерөнхий газраас Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан Монгол Улсын иргэн М-г БНХАУ-аас баривчиллаа. ЗДХЯ, ГХЯ, УЕПГ, ЦЕГ-ын Интерполын Үндэсний төв товчоо, ЭЦГ хамтран, 8 дугаар сарын 14-нд түүнийг Монгол Улсад шилжүүлэн авчрав.  Уг сэжигтэн 2019 онд бусдыг залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулсан…

  • Цэцэрлэгийн бүртгэл дуусахад 4 хоног үлджээ

    Цэцэрлэгийн бүртгэл дуусахад 4 хоног үлджээ

    Цэцэрлэгийн хүүхдийн бүртгэл дуусахад 4 хоног үлдээд байна.Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 97 мянга 507 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлэх хүсэлт илгээжээ.Эдгээрээс 19 мянга 854 нь хоёр настай бага бүлэгт хамрагдах хүүхдүүд байгаа аж. Бүртгэл наймдугаар сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.Түүнчлэн E-MONGOLIA цахим системээр хүсэлт илгээх боломжгүй бол харьяа дүүргийн цэцэрлэгт ажиллаж байгаа ажлын хэсэгт хандаж зөвлөгөө, дэмжлэг авахыг…

  • Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоолны чанар, хүртээмжийг хэлэлцлээ

    Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоолны чанар, хүртээмжийг хэлэлцлээ

    Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, нийслэлийн Боловсролын газар хамтран өнөөдөр сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоолны шим тэжээл, чанар хүртээмжийг сайжруулах, талуудын хамтын оролцоо, тулгамдаж буй асуудал, шийдэх арга замыг хэлэлцэж, санал шийдэл боловсрууллаа. Тус хэлэлцүүлэг төсөв санхүүжилт, хөрөнгө оруулалт-гал тогоо хүний нөөц, хоол шим тэжээлийн боловсрол, зөв дадал, хүнсний хангамж, эцэг эх олон нийтийн оролцоо, хяналт гэсэн…

  • НИТХ-ын сонгуульд оролцох 15 нам нэг эвсэл хүсэлтээ илгээжээ

    НИТХ-ын сонгуульд оролцох 15 нам нэг эвсэл хүсэлтээ илгээжээ

    Нийслэлийн Сонгуулийн хороо өчигдөр хуралдаж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн нам, эвслийг бүртгэх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу Нийслэлийн сонгуулийн хороонд 15 нам, 1 эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн байна. Үүнд: 1. Монгол Ардын Нам…

  • Парисын паралимпын наадамд Монгол Улсаас 12 тамирчин өрсөлдөнө

    Парисын паралимпын наадамд Монгол Улсаас 12 тамирчин өрсөлдөнө

    Франц улсын Парис хотноо 17 дугаар паралимпын наадам 8 дугаар сарын 28-нд хөшгөө нээнэ. Энэ удаагийн паралимпын наадамд Монгол Улсаас 12 тамирчин оролцохоор эрхээ аваад байна. Тодруулбал пара пауэрлифтинг, хөнгөн атлетик, байт харваа, таеквондо, жүдо бөх, усанд сэлэлтийн төрлүүдээр өрсөлдөнө. Пара хөнгөн атлетик: П.Энхманлай (T-53 ангиллын тэргэнцэртэй гүйлтийн 100 метрийн зайд) Хөнгөн атлетик (бөөрөнцөг түлхэлт): Ц.Баттулга…

  • Хиймэл оюун ухааны олимпиадаас Монголын баг мөнгөн медаль хүртлээ

    Хиймэл оюун ухааны олимпиадаас Монголын баг мөнгөн медаль хүртлээ

    Бүгд Найрамдах Болгар Улсын Бургас хотод анх удаа зохион байгуулагдсан “Хиймэл оюун ухааны олимпиад”-д Монгол Улсаас оролцсон баг мөнгөн медаль хүртжээ. Багийн бүрэлдэхүүнд МУИС-ийн Мэдээлэл технологи, электроникийн З.Цолмон багшаар ахлуулсан Э.Тэнүүн, Ч.Ирмүүн, Н.Батсүх, Т.Энгүүн нарын сурагчид оролцож, амжилт гаргасан байна. 

  • УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ

    УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ

    Улсын Их Хурлын 2024 оны ээлжит бус чуулган өнөөдөр (2024.08.15) нээлтээ хийж, нэгдсэн хуралдаан 10 цаг 04 минутад гишүүдийн 54.8 хувийн ирцтэйгээр эхлэв. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан ээлжит бус чуулганыг нээж, үг хэлэв. Тэрбээр, 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар байгуулагдсан 126 гишүүнтэй манай парламентын өмнө хууль эрх зүйн орчныг шинэ цагийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн төгөлдөржүүлэх…

  • Нийслэлийн гар урлалын өргөөнд зочлоорой

    Нийслэлийн гар урлалын өргөөнд зочлоорой

    “Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн “Нийслэлийн гар урлалын өргөө”-нд соёлын биет бус өвийн 22 төрлөөр үзэсгэлэн, сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлнэ. Үүнд: 1. Монгол уран бичлэг 2. Уламжлалт уран хатгамал, оёдлын урлал 3. Зээгт наамлын урлал 4. Зоос ширээ сүлжих урлал 5. Монгол зургийн урлал 6. Эсгий ширмэл урлал 7. Уран хайчилбар 8. Монгол уламжлалт арьс ширэн…