-
17 багш сургуулийнхаа газар дээр барилга барьж байжээ

“Боловсролын байгууллагын газраас хумсалж, амины орон сууц барьдаг явдал бидний үеэр дуусгавар болох ёстой. Үүнийг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй. Ховд аймгийн 1-р сургуулийн дотуур байрыг нэр бүхий 17 багш хэдэн жилийн өмнө хувьчилж аваад, газрын зориулалтыг нь засаг даргаараа 2019 оны 4-р сарын 15-ны өдөр орон сууцны гэж өөрчлүүлжээ. Газрын зөвшөөрөл нь 5 жилийн хугацаатай байсан.…
-
Үүр, Бэлтэс голын усны түвшин 60-135 см нэмэгджээ

8 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Бэлтэс голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 60-135 см нэмэгдсэн бол Хангай нурууны өврийн Онги, Заг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-20 см нэмэгджээ. Бэлтэс, Үүр, Балж, Хурх, Улз /Дашбалбар/, Хэрлэн / Багануур-Мөнгөнморьт- Чойбалсан/, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-45 см, Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/,…
-
Булган-Мөрөнгийн замд үер буужээ

А0902 дугаартай Булган-Мөрөн чиглэлийн замын 207-220 дахь км-т 8-12, 13-нд үер бууж, ус зайлуулах төмөрбетон хоолойн орох гарах тал, далангийн хажуу налуу угаагдаж, зорчих хэсэг дээр үерийн шавар шороо тогтсон байна. Одоогоор зам даваа саадгүй байгаа тул анхаарал болгоомжтой зорчоорой гэж “Хөвсгөл АЗЗА” ТӨХК мэдээллээ
-
Элсний баяр эхэллээ

Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг дахь Хонгорын элс, Дуут манхны бэлд өнөөдөр Элсний баяр эхэллээ. 8 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулж буй энэ баярт гадаад, дотоодын олон аялагч зорин иржээ. Энэ баярын үеэр элсний оргил булаалдах тэмцээх, марафон гүйлт, элсний гүйлт, элсний волейбол зэрэг олон сонирхолтой тэмцээн болж байна. Тус аймгийн ЗДТГ, Говьгурвансайхан байгалийн цогцолборт…
-
Хатгал явах зорчигчдын анхааралд

Хөвсгөл аймгийн төвөөс Хатгал явах замд байдаг Бэрхмэшийн сайр үертэй байна. Иймд жолооч нар анхааралтай явна уу!
-
Бусдыг онц их хэмжээгээр хохироосон залилагчийг баривчиллаа

Цагдаагийн ерөнхий газраас Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан Монгол Улсын иргэн М-г БНХАУ-аас баривчиллаа. ЗДХЯ, ГХЯ, УЕПГ, ЦЕГ-ын Интерполын Үндэсний төв товчоо, ЭЦГ хамтран, 8 дугаар сарын 14-нд түүнийг Монгол Улсад шилжүүлэн авчрав. Уг сэжигтэн 2019 онд бусдыг залилан мэхэлж, онц их хэмжээний хохирол учруулсан…
-
87 бог аянганд ниргүүлжээ

Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн Хөөвөрийн гүүрний ойролцоо өчигдөр 07:30-08:00 цагийн орчим аянга бууж. 1 өрхийн 100 гаруй бог мал ниргэжээ. Тус сумын Засаг даргын Тамгын газраас сумын засаг даргын орлогчоор ахлуулсан ажилтнуудыг тэнд очиход, малчин Х-ын 87 хонь аянгад цохиулж хорогдсон байсан аж. Тэдгээр малын сэгийг сумын ЗДТГ устгаж байна.


