Category: Menus

  • Монголд 14 мянга гаруй сувилагч ажиллаж байна

    Монголд 14 мянга гаруй сувилагч ажиллаж байна

    Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) хамтран, 2021-2024 онд “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл” хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд шинэ сувилагчийг ажлын байран дээр нь дадлагажуулан сургах хөтөлбөр боловсруулан батлуулжээ. Уг хөтөлбөрийн дагуу Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв дээр анхны сувилагч нарыг сургаж байна. Эрүүл…

  • ТАНИЛЦ: Хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдааны 15 байршил

    ТАНИЛЦ: Хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдааны 15 байршил

    2024-2025 оны хичээлийн шинэ жилийг угтан, 8 дугаар сарын 1-нээс нийслэлийн дараах 15 байршилд хичээлийн хэрэгслийн худалдаа зохион байгуулж байна. Уг худалдаанаас иргэд сурагчийн дүрэмт хувцас, цүнх, дэвтэр, хичээлийн бусад хэрэгсэл худалдан авах боломжтой. Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгээс бусдыг нь энд борлуулж байна. 

  • Нийтийн тээвэрт нэмж 110 автобус явуулна

    Нийтийн тээвэрт нэмж 110 автобус явуулна

    Улаанбаатар хотын 7 дүүргийн 126 чиглэлд өнөөдрийн байдлаар 1069 автобус нийтийн тээвэрт үйлчилж байна. Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул 8 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн дээрх 126 чиглэлд 110 автобус нэмж үйлчилгээнд явуулахаар Нийтийн тээврийн бодлогын газар төлөвлөжээ. Ингэснээр өдөрт 1200 автобус иргэдэд үйлчилнэ. Мөн томоохон зах, худалдааны төвүүд рүү зорчих…

  • Сэлбэ дэд төвийн орон сууц барих газрын 76 хувийг чөлөөлөөд байна

    Сэлбэ дэд төвийн орон сууц барих газрын 76 хувийг чөлөөлөөд байна

    Нийслэлийн ЗДТГ Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд Сэлбэ дэд төвийг түшиглэн, гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжүүлж буй. Уг төслийн хүрээнд 2.206 нэгж талбарыг нөхөх олговортойгоор чөлөөлж байгаа юм. Энэ ажил өнөөдрийн байдлаар 76 хувьтай үргэлжилж байна. Чингэлтэй дүүргийн 13 га, Сүхбаатар дүүргийн 10 га газрыг чөлөөлсөн айлуудын нүхэн жорлонг ариутган, барилгын…

  • Туул, Хэрлэн, Онон зэрэг гол үерийн аюултай түвшинг 10-90 см давжээ

    Туул, Хэрлэн, Онон зэрэг гол үерийн аюултай түвшинг 10-90 см давжээ

    8 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар Хангайн нурууны араас усжих Идэр, Чулуут, өврийн Богд, Байдраг, Шаргалжуут, Цагаантуруут, Заг, Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Үүр, Шишхэд зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-45 см нэмэгджээ.    Туул /Алтанбулаг/, Балж, Хурх, Улз /Дашбалбар/, Хэрлэн /Багануур-Мөнгөнморьт- Чойбалсан/, Хархираа зэрэг гол үерийн түвшинг 5-30 см, Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Онон, Балж, Хэрлэн…

  • ЦАГ АГААР: Дуу цахилгаантай бороо орно

    ЦАГ АГААР: Дуу цахилгаантай бороо орно

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 14-нд төвийн аймгуудын нутгаар, 15, 16-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын…

  • ТАНИЛЦ: “Нүүдэлчин” фестивалийн эхний өдрийн хөтөлбөр

    ТАНИЛЦ: “Нүүдэлчин” фестивалийн эхний өдрийн хөтөлбөр

    “Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестиваль 8 дугаар сарын 16, 17, 18-нд нийслэлийн Налайх дүүргийн нутагт байрлах Тайж хайрхны бэлд болно. Энэ фестивальд Монгол Улсаас 880 өвлөн уламжлагч, гадаадын 10 гаруй улсын 150 гаруй төлөөлөл оролцох юм. Монгол Улсын 21 аймаг, нийслэл, олон улсын өвлөн уламжлагчдын тоглолт, гэр бүлийн гишүүдэд зориулсан соёлын боловсрол олгох хөтөлбөр зэрэг олон үйл ажиллагаатай.…

  • ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эрч хүч ихэснэ

    ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эрч хүч ихэснэ

    2024.08.14 / Лхагва гараг / Билгийн тооллын 10 НАМРЫН ТЭРГҮҮН ХАР БИЧ САРЫН ЕСӨН УЛААН ЦАГААН НОХОЙ ӨДӨР Үс засуулвал: Эрч хүч ихэснэ. Наран ургах, шингэх: 05.46-20.07 Барилдлага: Идэр Шүтэн барилдлага: Төрөхүй  Суудал: Төмөр Аргын тооллын 8 сарын 14, Буд гараг. Билгийн тооллын 10, Эрхтэний тэнгэрт одтой, цагаан нохой өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 5:46-20:07. Тухайн өдөр…

  • Орон нутгийн машинаар нийслэлд 48 цаг зорчвол 1000 төгрөг төлнө

    Орон нутгийн машинаар нийслэлд 48 цаг зорчвол 1000 төгрөг төлнө

    Улаанбаатар хотод өдөрт дунджаар орон нутгийн дугаартай 16-19 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бол баяр ёслолын үеэр 38 мянга болж өсдөг байна. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн ИТХ 2024 оны 2 дугаар сарын 8-нд тогтоол гаргаж, авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн баталсан юм. Уг тогтоолоор орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цаг буюу хоёр өдөр зорчвол 1000 төгрөг…

  • 87 бог аянганд ниргүүлжээ

    87 бог аянганд ниргүүлжээ

    Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн Хөөвөрийн гүүрний ойролцоо өчигдөр 07:30-08:00 цагийн орчим аянга бууж. 1 өрхийн 100 гаруй бог мал ниргэжээ. Тус сумын Засаг даргын Тамгын газраас сумын засаг даргын орлогчоор ахлуулсан ажилтнуудыг тэнд очиход, малчин Х-ын 87 хонь аянгад цохиулж хорогдсон байсан аж. Тэдгээр малын сэгийг  сумын ЗДТГ устгаж байна.