-
Зүүн Украинд хагас цэрэгжсэн бүлэглэлийг үүсгэн байгуулагч Москва хотноо алагджээ

Даваа гарагт ОХУ-ын нийслэл Москва хотын баруун хойд хэсгийн орон сууцны байрны ойролцоо дэлбэрэлт болж, уг дэлбэрэлтийн улмаас Зүүн Украины бүс нутагт Оросын талыг баримтлагч хагас цэрэгжсэн “Арбат” хэмээх бүлэглэлийг үүсгэн байгуулагч Армен Саркисян амь үрэгдсэн байна. Түүнийг орон нутгийн цагаар даваа гарагийн өглөө тэрхүү орон сууцны барилгын үүдээр орох үед дэлбэрэлт болсон ажээ. Оросын…
-
Ц.Түмэнбаяр нэг гэрийг 3-4 сая төгрөгөөр дулаалдаг уу ?

Улаанбаатар хотын хэмжээнд гэр хорооллын 198 мянган өрхөөс 50 мянга гаруй өрхийг хийн түлшинд шилжүүлэх талаар яригдаж байна. Тэгвэл “Хашаандаа сайхан амьдаръя” бүлгэмийн админ Ц.Түмэнбаяр “Гэр хорооллын өрхүүдэд хийн түлшний туршлага байхгүй. Нэг шугамд гэмтэл гарахад холбогдсон бүх айл хордож, гал гарах эрсдэлтэй. Хамгийн оновчтой шийдэл бол зөвхөн дулаалга” хэмээн олон нийтийн сүлжээнд ярьж байна.…
-
Талийгчийн хувийн нууцад хүндэтгэлтэй хандахыг хүсжээ

Тайваний жүжигчин, Clon хамтлагийн дуучин Ку Жун Юпийн эхнэр Барби Шүгийн гэнэтийн үхэл олон нийтийг уй гашууд автуулаад байна. Тайваний ET Today, болон Төв мэдээллийн агентлаг (CNA) зэрэг орон нутгийн хэвлэлүүд Барби Шүг Японд аялж байхдаа ханиадны улмаас уушгины хатгалгаа өвчнөөр нас барсан гэж мэдээлсэн. Барби нэдүгээр сарын 29-нд гэр бүлийн хамт Япон руу явсан…
-
“Хүрээ” амаржих газар хүчин чадлаа хоёр дахин нэмлээ

Нийслэлийн “Хүрээ” амаржих газрын есөн давхар, 180 ортой, нярай, эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн шинэ байр нээлтээ хийж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үйл ажиллагаатай нь танилцлаа. “Хүрээ” амаржих газар эмнэлгийн тусламж үйлчилгээний нэр төрлөө олшруулан долоон кабинеттай болж, эмэгтэйчүүд, нярай, эх барих болон яаралтай тусламж, амбулаторийн эмчилгээ, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлж эхлээд байна. Өнөөдрийн байдлаар…
-
С.Нямсүх: Ард түмний “MVP” байгаа нь надад маш том шагнал, үнэ цэн

“Сүхжингийн пүүзэнд пүрш байдаг байх. Нэг шалгамаар юм” гэсэн үг байдаг. Тэрхүү “пүрштэй пүүз”-ний эзэн бол волейболын үндэсний дээд лигийн хошой аварга, спортын мастер С.Нямсүх юм. Түүнийг “Нисдэг Сүхжин” ч гэж нэрлэдэг. Тэр бол даруухан атлаа чимээгүй хөдөлмөрлөдөг, харин талбай дээр агаарт дүүлэн нисэж, чадварлаг тоглодог тамирчин. Хөвсгөлийн Их-Уулаас гаралтай. Сурагч байхаасаа л сайн тоглодог…
-
АНУ Канад, Мексикийн эсрэг импортын тарифын нэмэгдлээ нэг сараар хойшлууллаа

Өнөөдрөөс буюу 2-р сарын 4-ний өдрөөс эхлэн Мексик болон Канадын импортод ногдуулахаар болоод байсан нэмэлт 25 хувийн тарифын нэмэгдлийг АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа нэг сараар хойшлуулахаар боллоо. Д.Трамп орон нутгийн цагаар даваа гарагийн өглөө Мексик улсын эсрэг ногдуулахаар болоод байсан 25 хувийн татварын нэмэгдлийг түр зогсоох тохиролцоонд хүрч, зөвшөөрсөн байна. Хариуд нь Мексикийн ерөнхийлөгч…
-
Офицеруудын ордноос Тэрэлж чиглэлд үйлчилдэг автобусыг зогсоожээ

Нийслэлийн иргэдийг цэвэр агаарт гарах эрэлт хэрэгцээнд үндэслэн өнгөрсөн 12 дугаар сараас Тэрэлж болон Скай ресорд чиглэлд нийтийн тээвэр үйлчилж эхэлсэн. Улмаар Офицеруудын ордон -Тэрэлжийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг болсон юм. Гэвч тус чиглэлд үйлчилдэг дунд оврын Х:22 “Офицеруудын ордон – Налайх – Тэрэлж” чиглэл нь зорчигч урсгал багатай, Х:4 чиглэлтэй чиглэлийн давхцал үүсгэж…


