-
Мандалговь-Даланзадгадын замын 6 хэсэгт эвдэрчээ

А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын 305-301, 295-296, 271-272, 259-260 254-255, 230-231 дэх км үерийн улмаас эвдрээд байна. Энэ хэсэгт хурдаа хасан, анхаарал болгоомжтой зорчихыг “АЗММ” ХХК анхаарууллаа.
-
Дорнодын сурагчид Чух нууранд экологийн боловсрол эзэмшжээ

Монголын шувуу хамгаалах төвийн харьяа Чух шувуу судлалын суурин 7 дугаар сарын 28-наас 8 дугаар сарын 3-ны хооронд “Чух нуур хүүхдийн зуслан” хөтөлбөр хэрэгжүүллээ. “Монгол Дагуур, Чух нуурын ус намгархаг газрыг хамгаалах, тогтвортой ашиглахад орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь – Рамсарын талбай 924” төслийн хүрээнд Рамсарын бүс нутгийн төв-Зүүн Ази (RRC-EA) байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр уг зусланг…
-
Усны мандлаас аврах дадлага анх удаа хийжээ

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрээр хэрэгжиж байгаа “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын агаараас аврах ажиллагааны нэгжийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги агаарын хөлгөөр усны мандлаас болон усан тээврийн хөлгөөс аврах ажиллагааны сургалт, дадлагыг Хөвсгөл аймгийн Хатгал сумын Хөвсгөл нуурт…
-
Аврагч гудамж байгуулжээ

Онцгой байдлын алба хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг олон нийтэд сурталчлан таниулах, үйл хэргийг мөнхжүүлэх зорилгоор Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар Өлгий сумын 13 дугаар багт Аврагч гудамж байгууллаа. 120 метр урт энэ гудамжинд Аврагчийн хөшөө босгож, явган хүний зам дагуу ногоон байгууламж бий болгон, орчныг нь тохижуулжээ.
-
“Асар хүчтэй газар хөдлөхөөс болгоомжил” гэсэн сэрэмжлүүлгийг анх удаа гаргалаа

Японы Засгийн газар, Японы цаг уурын агентлаг “Асар хүчтэй газар хөдлөхөөс болгоомжил” гэсэн сэрэмжлүүлгийг анх удаа гаргалаа. Газар хөдлөх үед “Асар хүчтэй газар хөдлөхөөс болгоомжил”, “Хүчтэй газар хөдлөхөөс сэрэмжил”, “Үнэлгээг дуусгавар болгосон” гэсэн 3 шаталбартай сэрэмжлүүлэг гаргадаг. Үүний хамгийн дээд шаталбар болох “Асар хүчтэй газар хөдлөхөөс болгоомжил” гэсэн сэрэмжлүүлэг гарсан бол хүчтэй доргилтоос болж үүсэх асар өндөр цунамигаас сэргийлэн, иргэдийг нүүлгэн…
-
Баяртай Парис, Сайн уу Лос-Анжелес

Францын нийслэл Парис хотноо Зуны 33 дугаар олимпын наадам 16 хоногийн турш үргэлжилж өчигдөр их хөшгөө хаалаа. Энэ удаагийн олимпын наадамд 5 тивээс 206 орны 10 мянга гаруй тамирчин спортын 32 төрөлд 329 багц медалийн төлөө өрсөлдөж, дэлхий дахинаа спортоор амьсгалсан өдөр хоногууд болж өнгөрлөө. 100 жилийн дараа дахин Парист Парис хот өмнө нь 1900,…
-
Хамтарсан Засгийн газрын “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээнд МАН, АН, ХҮН намын удирдлагууд гарын үсэг зурлаа

Хамтарсан Засгийн газрын “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээнд өнөөдөр Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга, Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр, ХҮН намын дарга, Шадар сайд Т.Доржханд нар гарын үсэг зурлаа. Талууд Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудал, тулгарч байгаа сорилтыг илүү хурдан, үр дүнтэйгээр хамтран шийдвэрлэхээ илэрхийлж, 2024 оны сонгуулиар Улсын Их Хуралд суудал…
-
Азийн ахмад шатарчдын аварга шалгаруулах тэмцээн Монголд болж байна

Монгол Улсад анх удаагаа ахмад шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. 8 дугаар сарын 9-19-ний хооронд “Resort World Terelj” зочид буудалд болж буй энэ тэмцээний нээлтэд УИХ-ын гишүүн П.Батчимэг, А.Ундармаа, УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан, БНЭУ-ын Элчин сайд Атул Малхари Готсурвэ, Казахстан улсын Элчин сайд Габит Койшибаев , Кувейт улсын ЭСЯ-ны дипломат, санхүү захиргаа хариуцсан…

