-
Б.Сэр-Од, М. Анхцэцэг нарын гавьяатуудтай 3 тамирчин олимпын дэвжээнд гарна

“Парис 2024” зуны 33 дугаар олимпын наадам шувтрахад нэг хоног үлдлээ. Өнөөдөр олимпын дэвжээнээ манай 5 тамирчин өрсөлдөнө. Өдгөө 42 настай Монголын марафон гүйлтийн домог тамирчин Б.Сэр-Од зургаа дахь олимпын наадамдаа уралдана. Тэрээр анх 2004 оны Афины олимпод эх орноо төлөөлөн өрсөлдөж, үүнээс хойш тасралтгүй 6 дахь удаагаа олимпод өрсөлдөх гэж байна. Түүний хувьд 13:50 минутаас…
-
1013 оюутан цэргийн тангараг өргөв

Монгол Улсын Үндсэн хууль, Цэргийн албаны тухай хуулийн дагуу иргэний цэргийн үүргээ биелүүлэхээр нийслэлийн 7 дүүрэг, 17 аймгийн 73 их, дээд сургууль, Политехникийн коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвөөс сурлага, сахилга, эрүүл мэнд, сэтгэл зүй, бие бялдраараа шалгаран ирсэн оюутан цэргүүд өнөөдөр эх орноо батлан хамгаалах эрхэм үүргээ биелүүлэх баталгаа болсон “Монгол Улсын цэргийн тангараг”-аа эх орон,…
-
Голын саваар нутаглаж буй малчид, аялагчдын анхааралд

8 дугаар сарын 9-ний өдрийн байдлаар Хангайн нурууны өврөөс эхтэй Түй, Шаргалжуут, Онги, Цагаантуруут, арын Орхон гол Сэлэнгэ аймгийн Орхон сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-30 см нэмэгдлээ. Орхон гол Сэлэнгийн төвд, Хараа гол Дарханд, Туул гол Улаанбаатар-Алтанбулаг орчимд, Онон, Эг, Улз гол Дашбалбар-Эрээнцав хавьд, Хэрлэн гол Хонгон- Чойбалсанд үерийн түвшинг 5-30 см даван үерлэж байна. Увс нуурын савын…
-
Хашаагаа зориулалтын бусаар ашиглаж буй иргэдэд шаардлага хүргүүлэв

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд орон сууцны хороолол дунд болон өрхийн хэрэглээний 0,07 га газраа зориулалтын бусаар ашиглаж, хоёрдогч түүхий эд цуглуулан, машины сэлбэг борлуулж буй иргэдэд шаардлага хүргүүлэн, зөрчлийг арилгуулахаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох албаныхантай хамт тухайн байршилд ажиллалаа. орон сууцны хороолол дунд иргэн Д.Батсайхан худалдаа, нийтийн үйлчилгээний…
-
Б.Хулан хүрэл медалийн төлөө ялагдаж, 5-р байрт орлоо

ДАШТ-ий мөнгөн медальт, ОБЕГ-ын Аврагч спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Батхуягийн Хулан чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг жинд “Парис 2024” олимпын хүрэл медалийн төлөө БНХАУ-ын бөх “Токио-2020” олимпын мөнгөн медальт, дэлхийн АШТ-ий хошой хүрэл медальт Пань Цяньютай барилдаж ялагдсанаар олимпын наадмын 5 дугаар байрт орлоо. Түүний хувьд хэсгийн эхний тойрогтоо Нигерийн Кристиана Огунсаньяг цэвэр…
-
162-р сургуулийн багш, ажилчдын орон сууцыг 2025 оноос барина

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Монгол-Оросын хамтарсан 162 дугаар сургуулийн баруун талд багш, ажилчдын орон сууц, орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай цэцэрлэг, усан бассейн барихаар төлөвлөж буй. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох албаныхантай хамт тус байршилд ажиллалаа. Тэрбээр “Багш, ажилчид сургуультайгаа ойр байранд байснаар түгжрэлээс ангид байж цагийн менежмент, ажил төлөвлөлт нь илүү…
-
НОК-ын Шуурхай штаб 24 цагаар ажиллаж байна

Нийслэлийн хэмжээнд 2024.08.08-ны өдрийн 21:00 цагийн байдлаар Сүхбаатар дүүрэгт байшин, хашаа усанд автсан гэх 2 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдэж алба хаагчид шалгаж, заавар, зөвлөмж өгч, нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас үер усны аюулаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлэл: 2024 оны 08-р сарын 09-ний өдрийн 02:00 цагаас 08-р…


