-
Хэнтий аймгийн Бэрх хотыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Бэрх хот үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, Бэрх хотыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Монгол Улсын нийгэм, эдийн засаг, уул уурхайн салбар, аймаг, орон нутгийн хөгжил, ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Бэрх хотыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Ерөнхийлөгч…
-
Ноа Лайлс ковидын халдвартай ч олимпын хүрэл медаль хүртэв

“Парис 2024” олимпын наадмын хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн 100 метрийн уралдаанд АНУ-ын спринтер Ноа Лайлс 9,784 секундээр алтан медаль хүртэж дэлхийн хамгийн хурдан гэдгээ харуулсан. Тэгвэл тэрээр “Ковид-19”-ийн халдвар авсан ч эрэгтэйчүүдийн 200 метрийн уралдаанд өрсөлдөж хүрэл медаль хүртлээ. Лайлс Мягмар гарагийн өглөө ковидын халдвар авчээ. Түүнийг халдвар авсан гэдгийг эмнэлгийн ажилтнууд, дасгалжуулагч, ээж нь мэдсэн…
-
Сайншанд-Хангийн зам усанд автлаа

А39 дугаартай Сайншанд-Ханги боомт чиглэлийн авто замын 18-23 дахь км-ийн хооронд 5 цэгт ус давлаа. Уг замаар жолооч нар хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган, анхаарал болгоомжтой зорчино уу! гэж уг замыг хариуцагч “Дорноговь АЗЗА” ТӨХК мэдээллээ.
-
“НБА”-ийн супер одууд олимпын финалд шалгарлаа

Урд шөнө зуны 33 дугаар олимпын наадмын сагсан бөмбөгийн хагас шигшээ тоглолт болж өндөрлөлөө. 5 дахь удаагаа дараалан олимпын алтан медаль авах зорилготой ирсэн Леброн Жеймс тэргүүтэй НБА супер одууд хүчирхэг Сербийн шигшээ багтай ширүүн өрсөлдөж 95:91 харьцаагаар ялж, аваргын төлөө шалгарлаа. Тоглолтын эхнээс Сербийн баг онооны тэргүүллийг авсан. Гуравдугаар үед 76-63 буюу 13 оноогоор…
-
Даланзадгад-Мандалговийн замыг хаалаа

Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Дундговь аймгийн Мандалговь чиглэлийн замд үер буусан тул аюулгүй байдлыг хангах үүднээс тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаанд хаалаа. Тус аймгийн Онцгой Комиссын шийдвэрээр өнөөдрийн 15:00 цагаас маргааш буюу 2024.08.10-ны өглөөний 06:00 цаг хүртэл замын хөдөлгөөнийг хязгаарлаж, аюулгүй байдлыг хангаж ажиллана.
-
Волейболын эмэгтэйчүүдийн шигшээ баг маргааш Хонг Конгийг зорино

Хонг Конг улсад 8 дугаар сарын 13-18-ны хооронд “Зүүн азийн эмэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн” болно. Энэ тэмцээнд оролцох Монгол Улсын эмэгтэй шигшээ баг бэлтгэл, сургуулилтаа хангаж, маргааш Хонг Конгийг зориход бэлэн боллоо. Тус тэмцээнд Зүүн Азийн бүсийн Хятад, Япон, БНСУ, Тайвань, БНАСАУ, Макао, Хонг-Конг улсын баг тамирчид 2 хэсэгт хуваагдан өрсөлдөнө. Манай шигшээ баг БНСУ,…
-
Олимпын мөнгөн медальт Б.Баасанхүүд 2 өрөө байр бэлэглэв

Парисын олимпоос жүдо бөхийн төрөлд мөнгөн медальт хүртсэн Б.Баасанхүү өнөөдөр 17:00 цагт төрөлх нутаг Хөвсгөл аймагтаа хүрэлцэн ирлээ. Түүнийг хөвсгөлчүүд Мөрөн сумын хаалган дээрээ угтан авч, хүндэтгэл үзүүлэв. Тус аймгийн ЗДТГ-ын “Соёмбо” танхимд аймгийн удирдлагууд түүнийг хүлээн авч, “Хүндэт өргөмжлөл” хадгалуулж, “Мөрөн вилла” хотхонд 2 өрөө байр бэлэглэв. Б.Баасанхүүгийн анхны багш дасгалжуулагч Б.Очирбат, А.Даваадорж нарыг тус бүр 10 сая төгрөгөөр урамшуулав. Хөвсгөл аймгийн…
-
Тасарсан хуванцар хоолойг ган хоолойгоор солилоо

Улсын их дэлгүүрийн зүүн талын явган хүний гарцны ус зайлуулах хуванцар хоолой тасарчээ. Үүний улмаас лаг дүүрч, явган хүний гарцан дээр ус тогтон, хүн явахад хүндрэлтэй болсон байна. Геодез, усны барилга, байгууламжийн газар тэрхүү тасарсан хуванцар хоолойг ган хоолойгоор солилоо.
-
Даланзадгадаас Улаанбаатар, Баяндалай явах замыг хаажээ

Өмнөговь аймагт өнөөдөр бороо ихээр орж, тус аймгийн төв болон Даланзадгад-Улаанбаатар чиглэлийн замын 35, 45, 51 дэх км, зарим шороон зам усанд автлаа. Иймд тус аймгийн засаг даргын энэ оны 08 дугаар сарын 09-ны А/1350 дугаар Захирамжаар ДАЛАНЗАДГАД-УЛААНБААТАР, ДАЛАНЗАДГАД-БАЯНДАЛАЙ чиглэлийн хөдөлгөөнийг маргааш өглөөний 06:00 цаг хүртэл түр хязгаарлалаа. Иймд иргэд, жолооч та бүхэн аюулгүй байдлаа ханган,…
-
“Дахүрээ” захын дэргэдэх замыг засаж байна

Улаанбаатарт энэ зун бороо их орсны улмаас 65 дугаар цэргийн ангийн ойролцоох 3 байршилд усны ундарга шинээр үүссэн. Улмаар “Дахүрээ” захын дэргэдэх Эрдэнэтолгой гудамжны уулзвараас “Монбет” авто засварын төв хүртэлх зам дагуу ус байнга тогтож байна. Үүний уршгаар уг зам эвдэрч, том том нүх үүсээд байна. Тиймээс ундарч буй усны голдирлыг өөр тийш залж, уг замыг засаар боллоо.