Category: Menus

  • Зорчигчидтой зүй бус харьцсан жолоочийн цалинг бууруулжээ

    Зорчигчидтой зүй бус харьцсан жолоочийн цалинг бууруулжээ

    “Эрдэм транс” компанийн жолооч Б нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа 7-сарын 30-ны өдөр иргэдтэй зүй бусаар харилцан, ёс зүйгүй үйлдэл гаргасан байна. Түүнди сахилгын шийтгэл оноож, нэг сарын цалинг нь 20 хувиар бууруулжээ. Жолооч нарын сахилга, хариуцлагыг нэмэгдүүлж, ёс зүйтэй ажиллахыг Нийтийн тээврийн бодлогын газар байнга сануулж, олон ажил зохион байгуулдаг юм байна.

  • МУГТ Д.Отгонжаргал Олимпын шагналт 5-р байрт орлоо

    МУГТ Д.Отгонжаргал Олимпын шагналт 5-р байрт орлоо

    “Парис-2024” зуны олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг жинд “Осло 2021” ДАШТ-ий хүрэл, “Белград-2022” ДАШТ-ий мөнгө, “Белград-2023” ДАШТ-ий мөнгөн медальт Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгонжаргал хүрэл медалийн төлөө Хятадын бөх Зычи Фентэй барилдаж 4:6 харьцаагаар ялагдсанаар шагналт 5-р байр эзлэн, олимпын наадмаа дуусгалаа. Анхныхаа олимпын дэвжээнд өрсөлдсөн тэрээр эхний учраандаа Италийн Эмануэла Лиуззитэй таарсан боловч өрсөлдөгч…

  • Монгол эмэгтэй Бельгийн сонгуульд өрсөлдөнө

    Монгол эмэгтэй Бельгийн сонгуульд өрсөлдөнө

    Болдын Оюунтүлхүүр гэх монгол эмэгтэй Бельгийн Вант Улсын дүүргийн сонгуульд өрсөлдөхөөр болжээ. Түүнийг Бельгийн төрийн сонгуульд тэргүүлж яваа намаас дүүргийн сонгуульд орохыг урьсан байна. Тэрээр энэ талаар “Европын төв болсон улсын сонгуульд уригдана гэдэг нь өөрийгөө таниулахын хажуугаар төрж өссөн Монгол Улсаа сурталчлах том боломж юм. Сонгогчдоос хамгийн их санал аван, тэргүүлж яваа намаас сонгуульд оролцохыг…

  • Монголд Шархны төв байгуулна

    Монголд Шархны төв байгуулна

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах тэргүүтэй удирдлагын баг бүрэлдэхүүн энэ сарын 06-ны өдөр БНХАУ-ын “Мебо” группийн захирал Yang Zhibin, дэд захирал Liu Gang, Олон улсын харилцаа болон маркетингийн албаны захирал David Li, Олон улсын харилцаа болон маркетингийн албаны дэд захирал Micheal Wu нарыг хүлээн авч уулзлаа. Уг уулзалтаар эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур…

  • Говийн баруун өмнөд хэсгээр усархаг бороотой

    Говийн баруун өмнөд хэсгээр усархаг бороотой

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр, 09-нд төв болон говийн аймгуудын нутгаар, 10-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул, аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.   2024 оны 08-р сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх…

  • Балбад нисдэг тэрэг осолдож, 5 хүн амиа алджээ

    Балбад нисдэг тэрэг осолдож, 5 хүн амиа алджээ

    Балбын “Династи-Эйрлайнс” компанийн нисдэг тэрэг 8 дугаар сарын 7-нд нийслэл Катманду хотын хойд хэсгийн Нувакотод осолджээ. Тус улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын мэдэгдлээс үзвэл нисдэг тэрэг хөөрөөд, 3 минутын дараа хяналтын цамхгаас холбоо тасарсан байна. Тухайн нисдэг тэрэгний нисгэгч, 4 зорчигч амь үрэгдсэн тухай Балбын Цагдаагийн газрын төлөөлөгч Карки сэтгүүлчдэд мэдээллээ. Аврагчид ослын газраас нийт 5 цогцос олсон байна.…

  • Аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

    Аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

    Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 8-р сарын 8-9-нд шилжих шөнө Өвөрхангайн нутаг, Төв аймгийн баруун өмнөд хэсгээр, 9-ний өдөр Өвөрхангайн зүүн, Төв аймгийн өмнөд, Өмнөговийн зүүн хэсэг, Дундговь, Говьсүмбэр, Дорноговийн нутгаар их бороо орно.  

  • “Нүүдэлчин ззанууд” Энэтхэгт сургуулиллаа

    “Нүүдэлчин ззанууд” Энэтхэгт сургуулиллаа

    Монгол Улс болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд жил бүр уламжлал бол зохион байгууллагддаг “Нүүдэлчин заан-2024” хоёр улсын тусгай хүчний хамтарсан хээрийн сургалт, дадлага 16 дахь удаагаа явагдлаа. Энэ жилийн хувьд уг сургууль БНЭУ-ын Мегхалаяа мужийн Шилун дүүрэгт орших БНЭУ-ын Зэвсэгт хүчний Цэргийн сургалтын нэгдсэн төвд 7 дугаар сарын 3-17-нд…

  • Үерийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхааруулж байна

    Үерийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхааруулж байна

    8 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-15 см нэмэгдсэн байна. Орхон гол Сүхбаатар орчмоор, Хараа гол Дарханд, Туул гол Улаанбаатар-Алтанбулаг орчмоор, Онон, Эг, Улз гол Эрээнцавд, Хэрлэн гол Хонгон-Мөнгөнморьт-Чойбалсанд үерийн түвшинг 5-30 см даван үерлэсэн хэвээр байна. Алтайн нуруунаас эхтэй Ховд, Буянт, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см даван үерлэсэн…

  • Өнөөдөр П.Орхон, М.Лхагвагэрэл нар олимпын дэвжээнд зодоглоно

    Өнөөдөр П.Орхон, М.Лхагвагэрэл нар олимпын дэвжээнд зодоглоно

    Зуны олимпын 33 дугаар наадмын чөлөөт бөхийн тэмцээн “Champ De Mars” ордонд үргэлжилж буй. Өнөөдөр манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 62 кг жинд Дэлхийн болон Ази тивийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхон эхний барилдаанаа хийнэ. Тэрээр “Токио-2020” олимпын наадмын хүрэл, дэлхийн мөнгө, хүрэлтэй Украйны Ирина Колиаденкотой учраа таарсан. Өрсөлдөгчөө ялбал түүний дараагийн учраа Швед, Болгарын бөхчүүдийн…