Category: Menus

  • Засгийн газар: Улсын төсөвт тодотгол хийнэ

    Засгийн газар: Улсын төсөвт тодотгол хийнэ

    Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа доорх хууль тогтоомжийн төслийг хэлэлцэж, нэн яаралтай горимоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Үүнд: Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт…

  • Онгоцоор зорчигчдын тоо 26 хувиар нэмэгджээ

    Онгоцоор зорчигчдын тоо 26 хувиар нэмэгджээ

    2024 оны 7 дугаар сард агаарын тээврээр нийт 270,626 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеэс 26 хувиар өсчээ. Үүнээс олон улсад 230,185 мянган зорчигч зорчиж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 33.8 хувиар өссөн байна. Он гарсаар нийт 1.2 сая зорчигч зорчсон байна. Агаарын тээврээр үйлчлүүлэх иргэд өмнөх оны мөн үеэс 30 хувиар нэмэгджээ.…

  • “Ривер гарден” орчмын замыг 4 эгнээ болгоно

    “Ривер гарден” орчмын замыг 4 эгнээ болгоно

    Нийслэлийн Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Хан хилсс”, “Эрдэнийн төгөл”, ”Ривер гарден” хотхон орчимд стандартын явган хүний зам, хоёр урсгалтай дөрвөн эгнээ зам тавих хүсэлтийг тухайн бүсийн барилгын удирдлагуудад удаа дараа тавьжээ. Уг асуудалтай холбогдуулан нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар, хотхоны удирдлагууд болон холбогдох албаныхантай хамт өнөөдөр газар дээр нь ажиллалаа. “Хан хилсс”, “Эрдэнийн төгөл”, ”Ривер гарден”…

  • Ж.Отгонцагаан Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны дээд шагнал хүртлээ

    Ж.Отгонцагаан Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны дээд шагнал хүртлээ

    Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо(AIPS)~ны 100 жилийн ой энэ онд тохиож буй. Түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Франц Улсын Парис хотноо байрлах Юнескогийн төв штабт ёслолын арга хэмжээ болж байна. Энэ үеэр 10 ба түүнээс дээш олимпын наадмыг сурвалжилсан сэтгүүлчдэд Олон улсын спортын сэтгүүлдчийн холбооны нэрэмжит дээд шагналыг олголоо. Тус шагналыг Монгол Улсаас Олимп овогт…

  • Батлан хамгаалах салбар дрон ашиглахад анхаарна

    Батлан хамгаалах салбар дрон ашиглахад анхаарна

    Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт өчигдөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзлаа. Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт Монгол, Солонгосын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшинд сэтгэл хангалуун байна гэдгээ уулзалтын эхэнд онцлоод, цаашид энэхүү харилцааг агаарын цэргийн салбар тэр дундаа дрон хөгжүүлэлт, кибер…

  • Б.Баасанхүү Дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

    Б.Баасанхүү Дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

    Олон Улсын жүдо бөхийн холбооноос зуны 33 дугаар “Парисын олимпын наадам”-ын жүдо бөхийн тэмцээн дууссаны дараа жүдочдын чансааг шинэчлэн гаргажээ. Шинэчилсан чансаагаар олимпын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд Олимпын мөнгөн медаль хүртсэн, Абу-Дабугийн Дэлхийн аварга, Душанбэ Гранд Сламын аварга, Азийн аварга Бавуудоржийн Баасанхүү 48 кг ийн жинд Дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ. Харин -57…

  • Хүн дайраад, зугтсан жолоочийг илрүүлжээ

    Хүн дайраад, зугтсан жолоочийг илрүүлжээ

    “Машинд дайруулсан хүн ГССҮТ-д ирж, эмчлүүлж байгаад нас барлаа” гэх дуудлага 8 дугаар сарын 6-ны шөнө 2 цаг 20 минутад цагдаагийн байгууллагад иржээ. Энэ мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шалгахад, иргэн “Б” 8 дугаар сарын 5-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Prius-20” маркийн машиныг жолоодож явахдаа зам, тээврийн осол гаргасан аж.  Тэр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас биеэ авч явах…

  • Дэлхийн Гаалийн Байгууллагын зөвлөх баг Монголд ажиллаж байна

    Дэлхийн Гаалийн Байгууллагын зөвлөх баг Монголд ажиллаж байна

    Улс хоорондын шуудан илгээмжээр хар тамхи, синтетик бодисыг хууль бусаар нэвтрүүлэхтэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх зорилго бүхий Дэлхийн Гаалийн Байгууллагын зөвлөх баг Монгол Улсад 8 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд ажиллаж байна. ДГБ-ын зөвлөх баг Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын дэд даргатай уулзаж, ДГБ-ын Хар тамхи, синтетик бодисын хөтөлбөрийн үйл ажиллагаа, Гишүүн орнуудын чадавхыг бэхжүүлэхээр хэрэгжүүлж буй санаачилга…

  • Бага ангийнханд поло цамц санал болгохын тулд стандарт өөрчилнө

    Бага ангийнханд поло цамц санал болгохын тулд стандарт өөрчилнө

    Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр Оёдлын холбооны төлөөлөлтэй уулзаж, тус салбарын нөхцөл байдал, сурагчийн дүрэмт хувцас, цэцэрлэгийн биеийн тамирын хувцасны асуудлаар санал солилцов. Боловсролын яам дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, сурагчийн дүрэмт хувцсыг хүүхдийн хөдөлгөөнд нийцтэй, эцэг эхэд санхүүгийн хүндрэл бага учруулдаг болгохын тулд поло цамцны сонголт нэмэхээр зорьж байна.  Сурагчийн дүрэмт хувцсыг поло цамцны сонголттой болгохын тулд…

  • АНУ-ын гимнастикийн багийн сэтгэл зүйчээр “Бикон” нэрт нохой ажиллажээ

    АНУ-ын гимнастикийн багийн сэтгэл зүйчээр “Бикон” нэрт нохой ажиллажээ

    Нохой сэтгэл зүйчийн үүргийг гүйцэтгэсэн гэхээр танд сонин санагдаж байна уу. Магадгүй тийм байх. Гэхдээ үнэхээр тийм. Тодруулбал “Парис 2024” олимпын наадмын гимнастикийн багийн төрөлд алтан медаль хүртэж, Олимпын аварга болсон АНУ-ын багт “Бикон” нэрт нохой тэдний стрессийг даван туулахад нь тусалж ихээхэн чухал үүрэг гүйцэтгэжээ. 4 настай голден ретривер “Бикон” АНУ-ын гимнастикийн “Анхны эмчилгээний нохой” бөгөөд…