-
Хан-Уулд 2 туслах зам тавина

Нийслэлийн Хан-Уул дүүргийн ХХ хороо, “Мишээл экспо” тавилгын дэлгүүрийн баруун талд болон “Лавай” худалдааны төвийн орчимд шинээр туслах авто зам барина. Өнөөдрийн байдлаар “Лавай” захын хажуугаар өнгөрөх 400 метр авто замын инженерийн шугамыг шилжүүлж байна. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, нийслэлийн засаг даргын орлогч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан тус байршилд ажиллалаа. Энэ үеэр аж ахуйн нэгж, иргэдийн…
-
“Жангар”-т 1100 гаруй залуус иржээ

“Жангар” фестиваль залуучуудын нэгдсэн арга хэмжээг Говь-Алтай аймгийн ЗДТГ 8-р сарын 2, 3, 4-нд Говь-Алтай аймгийн Хөхморьт сум, байгалийн үзэсгэлэнт Дөргөн нуурын эрэг дээр зохион байгууллаа. Нийслэл хотоос 1400 км зайд, нүд алдам үзэсгэлэнт Дөргөн нуурын хөвөө, байгалийн тансаг сайханд Өвөрмонгол, Улаанбаатар хот, Ховд, Увс, Завхан, Архангай аймаг болон Говь-Алтай аймгийн сум бүрээс төлөөлөн ирсэн 1100…
-
Цэвэр усны хоолойг шуудуу ухалгүйгээр цэвэрлэн, доторлож байна

Ялалтын талбайн урд талаас “Гэсэр” сүмийн уулзвар хүртэлх цэвэр усны 400 мм-ийн голчтой 450 метр шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлож, шинэчилж байна. “Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ Австри улсын “Ар Ти Ай” компанитай хамтран, 2018-2023 онд цэвэр усны шугам сүлжээг шуудуу ухалгүйгээр доторлох технологи нэвтрүүлжээ. Ийм технологи нэвтрүүлснээр зам ухах, хэрэглэгчдийн усыг хязгаарлах шаардлагагүй. Богино хугацаанд шугам…
-
Өнөөдөр Д.Отгонжаргал хүрэл медалийн төлөө барилдах бол Б.Хулан эхний барилдаанаа хийнэ

Парисын олимпын чөлөөт бөхийн барилдаанууд 3 дахь өдрөө үргэлжилнэ. Өнөөдөр манай улсаас Д.Отгонжаргал, Б.Хулан нар олимпын дэвжээнд өрсөлдөнө. Эмэгтэйчүүдийн -53 кг-ийн жинд Батхуягийн Хулан эхний барилдаанаа Нигер улсын бөх Кристиана Огусанятай хийнэ. Түүний өрсөлдөгч 22 настай дэлхийн ранкын 8-д эрэмбэтэй. 2024 онд нийт 11 удаа дэвжээнд гарснаас 9 ялж, 2 ялагдсан бол манай тамирчны тухайд…
-
“Нархан” хотхоны орчимд явган хүний зам тавьж байна

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Нархан” хотхоны баруун талд барьж буй барилгын стандарт бус хашааг 2023 оны 11 дүгээр сард татуулж, аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөн, авто зам тавьсан юм. Ингэснээр Гандийн гудамжнаас Нийслэлхүрээ гудамж руу шууд гарах боломж бүрдсэн. Одоо тус замын хоёр талаар явган хүний зам, гэрэлтүүлэг хийж байна.
-
ОХУ-д зорчиж буй монгол иргэд зөрчил гаргах нь багасжээ

Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газраас Буриадын гаалийн газартай 7 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ажлын уулзалт зохион байгуулжээ. Уулзалтад Оросын талаас Буриадын гаалийн газрын дарга И.Ю.Бурлака, Хиагт боомтын дарга В.В.Татевосян, Хиагт боомтын түр горимын асуудал хариуцсан гаалийн ахлах байцаагч А.С.Цаганова, ОХУ-ын Гаалийн байгууллагын төлөөлөгч А.В.Чагдуров, Монголын талаас Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын захиргааны…



