-
27 сургууль, 48 цэцэрлэг шинээр ашиглалтад орно

Нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай зөвлөгөөнөөр 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэлийн талаар хэлэлцлээ. Энэ хичээлийн жилд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 27 сургууль, 48 цэцэрлэг нийслэлд шинээр ашиглалтад оруулна. Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин: -8 дугаар сарын байдлаар нийслэлд 7 цэцэрлэг, 4 сургууль ашиглалтад орсон. Ерөнхий боловсролын сургуульд 403.352 хүүхэд, цэцэрлэгт 142.150 хүүхэд сургуулийн…
-
Буйр нуурын хясаа 5 цагт 190 л ус цэвэршүүлдэг

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн сайн дурын ажилтан Кавазои Шинсүкэ Буйр нуур орчмын жуулчны баазуудад нуурын хясааг түүхгүй байхыг зөвлөж, мэдээлэл хүргэлээ. Буйр нууранд амьдардаг Дагуурын сувдан хясаа (Dahurinaia dahurica), дэлт танан хясаа (Cristaria plicata) нь Монгол орны “Улаан ном”-д орсон, нэгэн төрлийн ховор нялцгай биет амьтан юм. Монгол танан хясаа нь Онон, Балж, Халх, Нөмрөг…
-
Нийт нутгийн 70 хувьд зуншлага сайн байна

Зуншлагын байдал 7 дугаар сарын 31-ны байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд буюу Орхон, Дархан-Уул, Төв, Сүхбаатарын нийт, Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Дорнодын ихэнх, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Хэнтийн зарим нутгаар сайн, 10 орчим хувьд буюу Дорноговийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар муу, бусад нутагт…
-
ТАНИЛЦ: Элсэлтийн шалгалтын 10 хичээлийн даалгавар

Боловсролын үнэлгээний төв 2024 оны элсэлтийн шалгалтын 10 хичээлийн даалгаврыг танилцуулж байна. Дараах холбоосоор хичээл тус бүрийн А, B, C, D хувилбарыг түлхүүртэй нь татаж авах, өөрийгөө сорих боломжтой. 1. Монгол хэл https://eec.mn/post/5343 2. Математик https://eec.mn/post/5336 3. Англи хэл https://eec.mn/post/5309 4. Биологи https://eec.mn/post/5322 5. Хими https://eec.mn/post/5329 6. Монголын түүх https://eec.mn/post/5350 7. Нийгэм судлал https://eec.mn/post/5364 8. Физик https://eec.mn/post/5357…
-
Хуруу зай, утасны зай боловсруулах үйлдвэр Налайхад бий

Зайнд хүний сэтгэхүйн болон дотор эрхтнийг хямруулж, үр удмын санд нөлөөлдөг, хорт хавдар үүсгэдэг хүнд металлууд байдаг. Тийм учраас хар тугалга, никель, кадми, мөнгөн ус агуулсан зай, тэдгээрээс ялгасан хүчил, электролитийн уусмал зэргийг төр засаг “Аюултай хог хаягдлын жагсаалт”-д бүртгэжээ. Бүртгэсэн гэдэг нь хор түгээхийг зогсоосон гэсэн үг огт биш. Монголчууд хуруу зайг шүдээрээ хазаж…
-
Усны мотоциклтэй явж байсан 3 хүн осолджээ

Увс аймгийн Малчин сумын Баянхайрхан багийн Хартэрмис гэдэг газар өчигдөр Хяргас нууранд усны мотоциклтэй явж байсан 3 иргэн эргээс 30 метрийн зайд осолджээ. Тэнд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид уг ослыг харж, аварсан байна. Аврагчдыг очиход, 56 настай, эрэгтэй, 50 настай, эмэгтэй хоёр живж байсан аж. Тэднийг нуураас эсэн мэнд гаргажээ.…
-
Чингис-Чойбалсангийн зам дээр далан байгуулж байна

Чингис-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай авто замын 5-6 дахь км-ийн хооронд үерийн ус авто замын зорчих хэсэг дээгүүр давах эрсдэл нүүрлэлээ. Ус зам дээгүүр давж урсахаас сэргийлэн, “Харгуй” ТӨХК далан байгуулж байна. Дархан-Эрдэнэтийн авто замын 55 дахь км, 60-62 дахь км-ийн хөвөө, шуудуу үерийн усанд угаагдсан. Уг хэсгийг “Дархан АЗЗА” ТӨХК шороогоор дүүргэн, засаж байна. А0101-А0102 дугаартай Улаанбаатар-Чойр…
-
Оюутан-цэргүүд хээрийн сургуулилалт хийж байна

Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн Сургалтын төвийг түшиглэн зохиогдож буй “Оюутан цэрэг-2024” сургалт төлөвлөгөөний дагуу 08 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд хоногийн хээрийн сургуулилалт, тасгийн байлдааны буудлагын дадлага зохион байгууллаа. Хоногийн хээрийн сургуулилалтын үеэр сургалт бэлтгэлийг бататгах үүднээс хичээлийг цэргийн байр зүй, хордсон газар орныг туулах, амьд гарах арга ухаан, отолт зохион байгуулах гэсэн арга хэлбэрээр явуулав. Тасгийн…
-
Гэр нь усанд автсан хүмүүсийг хоргодох байранд хүргэжээ

Нийслэлийн Онцгой байдлын газар өчигдөр үер, устай холбоотой 4 дуудлагаар тусламж үзүүллээ. Үүнд: Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Цагаан-Эргийн гургуул гэдэг газар гэр үерийн усанд автаж, 3 иргэн усанд боогдсон байна. Энэ туха дуудлагыг 10:12 цагт хүлээн авчээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн албан хаагчид 10:50 цагт очиж, Туул голын үерийн усанд боогдсон…
-
Замын-Үүдийн төлбөр авах цэгийг бүрэн цахимжууллаа

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төлбөр авах цэгийн үйл ажиллагааг өнөөдрөөс бүрэн цахимжууллаа. Жолооч, тээвэрчид та бүхэн төлбөрөө www.ezam.mn, Emongolia, Аutobox, Toki, Mostmoney, Gerege аппликэйшнээр цагт нь төлөөрэй. Ачаа тээвэрлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2020 стандартад нийцүүлэн, тээвэрлэлт хийхийг “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ зөвлөж байна. Тус төв улсын хэмжээнд байрлах…