-
Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд 8 дугаар 2-4-нд анх удаа төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхердыг Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа. Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Ерөнхийлөгч нар Төрийн ёслолын цэргийн цагаан…
-
60 м далан байгуулж, 40 м шуудуу ухав

Нийслэлийн хэмжээнд 22:00 цагийн байдлаар Налайх дүүрэгт-5, Хан-Уул дүүрэгт-2, Сонгинохайрхан дүүрэгт-1, Баянгол дүүрэгт-1, Баянзүрх дүүрэгт-2, Багануур дүүрэгт-4, нийт 15 удаагийн үер, усны дуудлага мэдээлэл бүртгэгдлээ. Үүнээс ажиллаж дууссан 9, заавар, зөвлөмж өгсөн 4 дуудлага мэдээлэл байна. НОБГ-аас нийт 158 алба хаагч, 21 автомашин, 22 помптой 539.5 тн ус соруулж, 60 метр далан босгож, 40 метр шуудуу…
-
Түргэний голд хүнгүй машин урсаж байжээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, “Түргэний голд машин урсаж байна” гэсэн дуудлага 8-р сарын 1-ний өдрийн 16:09 цагийн үед онцгой байдлын албанд иржээ. Уг дуудлагаар нийслэлийн Аврах ангийн албан хаагчид 17:10 цагт очиход, эзэмшигч нь тодорхойгүй “Subaru Forester” загварын суудлын машин голын усанд живсэн байсан аж. Уг машиныг татан гаргахад 30 минут зарцуулжээ.
-
Монгол, Швейцарын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд 8 дугаар сарын 2-4-нд төрийн айлчлал хийж байна. Төрийн айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн “Монгол, Швейцарын хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурлаа. “МОНГОЛ, ШВЕЙЦАРЫН ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ” Хамтарсан тунхаглалаар 60 жилийн хамтын ажиллагааны ололт, амжилтыг бататгаж, цаашдын чиглэлийг тодорхойллоо. “Энхтайвны төлөөх Монгол, Швейцар” хэмээх…
-
Ховд хотын түүхийн “Алтан цадиг оршвой”

Монголын улс төр, шашны нэрт зүтгэлтэн, Зүүнгар улсын хаан Галдан бошготын мэндэлсний 380 жилийн ойд зориулан, Галдан бошгот хааны байгуулсан Ховд хотын түүхийг өгүүлэх “Алтан цадиг оршвой” номын нээлт өнөөдөр (2024.08.02) Ховд аймгийн Нутгийн удирдлагын ордны Иргэний танхимд боллоо. “Алтан цадиг оршвой” 3 боть номыг Лацав Тангуд овогт зохиолч Доржийн Ганболд аймгийн ИТХ-ын дэмжлэгээр бүтээсэн юм. Номын нээлтэд аймгийн…
-
Зүүн хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалт эхэллээ

Зүүн хойд Азийн хотуудын өмнө тулгамдаж буй нийтлэг асуудал, хотуудын сайн туршлагыг сурталчлан таниулах, цаашид хамтдаа хөгжих, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор энэхүү чуулга уулзалтыг 2014 оноос уламжлал болгон хоёр жил тутамд зохион байгуулдаг. Энэ удаагийн Зүүн хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалт өнөөдөр эхэллээ. Чуулга уулзалт “Зүүн хойд Азийн хотуудын тогтвортой хөгжил,…
-
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Виола Амхерд нар албан ёсны уулзалт хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд нар Төрийн ордонд албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч нар хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим зэрэг ардчиллын үнэт зүйлд суурилсан Монгол, Швейцарын найрсаг харилцаа улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол болон хүмүүнлэг зэрэг салбарт өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа…
-
Туул, Түргэний голын далан сэтэрч, Хан-Уулын 2 хороо үерт автлаа

Нийслэлд өчигдөр үргэлжлэн орсон борооны талаар нийслэлийн Онцгой комисс мэдээлэл өглөө. 8-р сарын 1-ний 22:00 цагийн байдлаар нийслэлийн Онцгой байдлын газарт үер, устай холбоотой 22 дуудлага бүртгэгдлээ. Үүнээс 15 дуудлагаар аврагчид очиж, 11 иргэнийг аварлаа. Геодез, усны барилга, байгууламжийн газар 10 дуудлагаар 35 хүн гарч, гудамж, талбайд тогтсон усыг соруулж байна. НОБГ, НЦГ, Гэр бүл…

