-
Лүн-Дашинчилэн-Батцэнгэлийн зам эвдэрчээ

А27 дугаартай Лүн-Дашинчилэн-Батцэнгэл чиглэлийн засмал замын 135 дахь км-т үер бууж, 100 м замын далан, хөвөөг угаажээ. Эвдэрсэн хэсгийг засахаар шуурхай ажиллаж байгаа тул хурдаа тохируулан, анхаарал болгоомжтой зорчихыг Зам, тээврийн хөгжлийн төв сэрэмжлүүллээ.
-
Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Монголд ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирэв. Ерөнхийлөгч Виола Амхерд болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Юрг Бурри болон бусад албаныхан угтав.…
-
Дархан-Эрдэнэт чиглэлийн замд үер буужээ

Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн нутгаар өчигдөр үргэлжлэн орсон борооны үеэр А1001 дугаартай Дархан-Эрдэнэт чиглэлийн хатуу хучилттай авто замын 60-63 дахь км эвдэрчээ. Борооны үеэр уулнаас үер бууж, 2 төмөрбетон хоолойн хажуу налуу, буцаан дүүргэлт угаагдан, хажуугийн шуудуу, хажуу налуу угаагдсан байна. Уг замыг хариуцагч “Дархан АЗЗА” ТӨХК тухайн замд үзлэг шалгалт хийж, яаралтай арга хэмжээ авч…
-
Чойр, Мандалговийн зам эвдрээд байна

А0101 дугаартай Улаанбаатар-Чойр чиглэлийн авто зам өнөөдөр эвдэрсэн байна. 106 дахь км-т хөвөө угаагдсан, 137 дахь км-т Танангийн гүүрний хөвөө, бэхэлгээ угаагдсан, 146 дахь км-т хоолойн орох гарах амсрын шороо угаагджээ. “Налайх АЗЗА” ТӨХК уг эвдэрсэн хэсэгт анхааруулах тэмдэг байрлуулан, эвдрэлийг засахаар шуурхай ажиллаж байна. Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замын 61-62 дахь км-т үер бууж, замын…
-
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын айлчлал өндөрлөв

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын түвшинд 8 жилийн дараа хэрэгжсэн энэхүү айлчлалын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийв. Айлчлалын үеэр хийсэн уулзалт, хэлэлцээний дүнд Улаанбаатар хотноо англи хэлний багш нарыг чадавхжуулах мэргэжлийн төвийг хамтран нээх, “Уул уурхайн…
-
Мөрөн-Цэцэрлэгийн зам дээр чулуу овоорсон байна

Хөвсгөл аймгийг Архангай аймагтай холбосон А31 дугаартай Мөрөн-Жаргалант-Цэцүүх-Цэцэрлэг чиглэлийн засмал зам үерт өртжээ. Уг замын 26-31 дэх км-т буюу Цагаанбургасны даваанд 7 дугаар сарын 31-ний орой үер бууж, уулын чулуу, шороо үерийн усаар зөөгдөн, тус замын зорчих хэсэгт овоорсон байна. “Хөвсгөл АЗЗА” ТӨХК уг замыг цэвэрлэж байгаа аж.
-
Маргааш олимпын наадмын жүдо бөхийн багийн тэмцээн эхэлнэ

“Парис-2024” зуны олимпын наадмын жүдо бөхийн багийн аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ. Манай баг, тамирчид С хэсэгт сугалаа татсан. Тэд эхлээд Израйлын багтай учраа таарна. Израйлын багтай өрсөлдөх тамирчдын нэрс тодорлоо. Эмэгтэй -57 кгд Олон улсын хэмжээний мастер Л.Сосорбарам -70 кгд Монгол Улсын гавьяат тамирчин Л.Энхрийлэн +70кгд Олон улсын хэмжээний мастер А.Адьяасүрэн Эрэгтэй 73 кгд …
-
Орхон аймгийн наадмын хөтөлбөрийг тэнгэр өөрчлөв

“Илгээлтийн эзэд” хөтөлбөрийн 50 жилийн ой, Хангайн бүсийн хурдан морины уралдаан, Орхон аймгийн баяр наадам өчигдөр эхэлсэн. Өнөөдөр тус аймгийн Баяр наадам зохион байгуулах комисс мэдээлэл хийж, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан, зарим үйл ажиллагааны цагийн хуваарь болон байршлыг өөрчилж байгаагаа мэдэгдлээ. Үүнд: Хурдан морьдын уралдаан тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Хүчит бөхийн барилдааны гурвын даваа өнөөдөр 12:00…
-
Монгол Улсын буудлагын тамирчид олимпын наадамд өндөр амжилт үзүүлж чадлаа

“Парис 2024” зуны XXXIII Олимпын наадмын буудлагын спортын төрөлд Үндэсний шигшээ багийн тамирчид болох ОУХМ Н.Баяраа, О.Есүгэн, Э.Даваахүү нар цэц сорьж байгаа билээ. Олимпын наадмын 7 дахь өдрийн байдлаар манай тамирчид дараах амжилтуудыг үзүүлээд байна. Эрэгтэйчүүдийн 10 метрийн гар бууны дасгалд ОУХМ Э.Даваахүү 578 оноогоор шилдэг наймд шалгарч, финалын шатанд 115.7 оноогоор 8-р байр эзлэн…
