Category: Menus

  • Увсын 3, Завханы 1, Ховдын 1 суманд аянга бууж, 1 хүн өртжээ

    Увсын 3, Завханы 1, Ховдын 1 суманд аянга бууж, 1 хүн өртжээ

    Өчигдөр баруун аймгуудын нутгаар дуу, цахилгаантай бороо орж, Увс аймгийн 4 сум, Завханы 1 суманд аянга бууж, олон тооны мал, 1 хүнийг ниргэлээ. 3 айлын 31 бод, 30 бог уг аянганд өртөн хорогджээ. Үүнд:  Увс аймгийн Ховд сумын Халиунбулаг багийн Олон нуурын бэлчирт 06:00 цагийн орчим аянга бууж, 14 үхэр ниргэжээ. Халиунбулаг багийн засаг даргаар ахлуулсан ажилтнуудыг газар дээр нь очиход,…

  • Домогт Пласидо Доминго Монголд ирлээ

    Домогт Пласидо Доминго Монголд ирлээ

    АПУ ХК-ийн урилгаар сонгодог урлагийн амьд домог, алдарт Placido Domingo Монгол Улсад өнөөдөр анх удаа хүрэлцэн ирлээ. Тэрээр 8 дугаар сарын 3-нд 16:00 цагаас Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт болох “Centennial Celebration”  тоглолтод оролцох юм. Энэ тоглолтод оролцох алдартнууд: Алдарт гурван тенорын нэг, удирдаач, баритон, 150 гаруй дүр бүтээсэн эклектик уран бүтээлч, Грэммигийн 12 шагналын эзэн…

  • Онон гол 34 жилийн дараа 305 см хүрч үерлэлээ

    Онон гол 34 жилийн дараа 305 см хүрч үерлэлээ

    Онон гол өнөөдрийн байдлаар Хэнтий аймгийн Дадал сумын орчимд үерийн аюулын түвшинг 1-2 метр орчим даван, үерлэж байна. Онон голын гүүрний наад далан сэтэрч, уг голын эрэг, гүүр усанд автан, машин техник зорчих боломжгүй боллоо. Тиймээс энэ чиглэлд явахгүй байхыг жолооч, зорчигчдод тус сумын онцгой байдлын мэргэжилтэн анхааруулж байна. Онон гол 1990 онд Биндэр орчмоор үерийн аюул…

  • Архангай, Өмнөговьд үер буужээ

    Архангай, Өмнөговьд үер буужээ

    Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт өчигдөр 17:00-17:45 цагийн хоорон аадар орж, олон айл усанд автжээ. Тус аймгийн Онцгой байдлын газар, сумын мэргэжлийн анги, Мэдээлэл, харилцаа холбооны газар 7 орон сууцны зоорийн давхар, 13 гэр, байшингийн усыг соруулж байна. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн Цэций-Уулын 7 дугаар гудамжны айлууд өчигдөр орой усанд авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал…

  • ГССҮТ-ийн Алсын дуудлагын баг осолд орсон хүнд мэс засал хийжээ

    ГССҮТ-ийн Алсын дуудлагын баг осолд орсон хүнд мэс засал хийжээ

    Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Мэс засал, мэдээгүйжүүлэгийн нэгдсэн тасгийн сувилагч Б.Алтанцоож, жолооч М.Пүрэвбаатар нараас бүрдсэн алсын дуудлагын баг энэ сарын 26-ны өдөр Говьсүмбэр аймагт ажиллаж, авто ослын улмаас цээжний хөндийн хавсарсан хүнд гэмтэл болон олон хавирга нь хугарч, амьсгалын дутагдалд орсон өвчтөнд яаралтай хагалгаа хийлээ.  ГССҮТ-ийн эмнэлзүй…

  • 2020 онд барьж эхэлсэн эмнэлгийг ашиглалтад оруулахаар болов

    2020 онд барьж эхэлсэн эмнэлгийг ашиглалтад оруулахаар болов

    Өнөөдөр УИХ-ын гишүүн Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд баригдаж буй Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн Салбар амбулаторийн барилгын ажлын явцтай газар дээр нь танилцаж, барилгын ажил удааширсан шалтгаан, тулгамдаж буй асуудал, асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар холбогдох албаны хүмүүстэй…

  • Тогтоол усанд хүн живжээ

    Тогтоол усанд хүн живжээ

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Монгол” шилтгээний урд Туул голд сэлэхээр 1 хүн ороод гарч ирэхгүй байна гэсэн дуудлага өчигдөр 16:49 цагт онцгой байдлын албанд иржээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг 17:27 цагт очиход, 36 настай залуу согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд сэлэхээр ороод осолдсон байжээ. Түүний цогцсыг эрэн хайх ажиллагаа өчигдөр үр дүнд хүрээгүй тул 20:40 цагт…

  • Нөлөө бүхий 5 банк 867.8 тэрбумын цэвэр ашиг олжээ

    Нөлөө бүхий 5 банк 867.8 тэрбумын цэвэр ашиг олжээ

    Монгол Улсын системийн нөлөө бүхий 5 банкны татварын дараах цэвэр ашиг 2023 оны эхний хагасын тайлангаар 546.7 тэрбум төгрөг байсан бол энэ оны эхний хагаст 867.8 тэрбум төгрөгт хүрч өсжээ. Арилжааны банкуудын энэ оны II улирлын санхүүгийн тайлангаар “Хаан” банкны оны эхний хагас жилийн цэвэр ашиг 290.4 тэрбум төгрөгт хүрч, цэвэр ашгийн дүнгээр салбартаа тэргүүллээ. “Голомт” банкны…

  • Манай улс Уул уурхайн музейтэй боллоо

    Манай улс Уул уурхайн музейтэй боллоо

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд /хуучин нэрээр/-ын 2018 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/221 дугаар тушаалаар Хэнтий аймгийн Бэрхийн уурхайн хаалтын үйл ажиллагаатай холбогдуулан, тус уурхайг музейн зориулалтаар ашиглах талаар судалгаа хийж, цаашид авах арга хэмжээний тухай санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан Бэрхийн уурхайн “Уулын цех”-ийн хэсгийг түшиглэн, Монголын далд уурхайн музей, сургалт, судалгаа, аялал…

  • Борооны дараа ариутгал хийж байна

    Борооны дараа ариутгал хийж байна

    Улаанбаатарт энэ зун хур ихтэй байгаа учраас борооны дараах ариутгал халдваргүйжүүлэлтийг ус их тогтсон орон сууцны болон гэр хороолол, хүүхдийн тоглоомын талбай, үерийн далан, шуудуу, зах, худалдааны төв, хогны цэгүүдэд хийж байна.