-
ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Л.Мөнхзулыг томилов

Засгийн газар өнөөдөр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Л.Мөнхзулыг томилов. Л.Мөнхзул хөдөлмөрийн эдийн засагч мэргэжилтэй, 2002-2019 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газрын орлогч дарга, газрын дарга, 2019-2023 онд Дэлхийн банк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ЖАЙКА байгууллагад төслийн багийн ахлагч, зөвлөх, шинжээч, 2023 оноос Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар…
-
Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөгийн зам үерт өртжээ

А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн авто замын 0-1 км-ийн хооронд түр зуурын хүчтэй аадар бороо орсны улмаас айлуудын гудамж дундуур үерийн ус урсаж, уг замын хөвөө угаагджээ. Мөн замын зорчих хэсэг дээр шороо, лаг шавар хуримтлагдсан байна. Уг замыг хариуцагч “Архангай АЗЗА” ТӨХК, бүс нутаг хариуцсан хяналтын инженер замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс замын зорчих хэсэг…
-
АПУ түрүүлсэн бөхийг 15 сая төгрөгөөр байлна

АПУ компанийн түүхт 100 жилийн ойн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан 8 дугаар сарын 4-ний өдөр “Цонжин болдог” цогцолборт болно. Энэ барилдаанд уран мэх, ид хаваараа гайхагдсан 64 бөх оролцох юм. Түрүүлсэн бөхийг 15 сая, үзүүрлэсэн бөхийг 10 сая төгрөгөөр байлахаа АПУ компани зарлалаа. Шөвгийн 4-д үлдсэн бөхчүүдийг тус бүрийг нь 5 сая, шөвгийн 8-д шалгарсан бөхчүүдийг тус бүрийг…
-
“Ачит-Ихт” ХХК-ийн цахилгаан, усыг хязгаарлажээ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хүдрийн овоолгыг ашиглаж байгаа “Ачит-Ихт” ХХК-ийн катодын зэсийн үйлдвэрийн нөхцөл байдалтай танилцсан талаараа Засгийн газрын гишүүдэд өнөөдөр мэдээлэл өглөө. Тус компанийн ашиглаж байгаа хүдрийн овоолго, катодын зэсийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд цахилгааны болон усны хязгаарлалт тавьжээ. Үүнтэй холбоотойгоор цөөрмийн ус нэмэгдэж, далангаас халих, уусмалын ууршилт температурын бууралтаас хамаарч…
-
Увсын 3, Завханы 1, Ховдын 1 суманд аянга бууж, 1 хүн өртжээ

Өчигдөр баруун аймгуудын нутгаар дуу, цахилгаантай бороо орж, Увс аймгийн 4 сум, Завханы 1 суманд аянга бууж, олон тооны мал, 1 хүнийг ниргэлээ. 3 айлын 31 бод, 30 бог уг аянганд өртөн хорогджээ. Үүнд: Увс аймгийн Ховд сумын Халиунбулаг багийн Олон нуурын бэлчирт 06:00 цагийн орчим аянга бууж, 14 үхэр ниргэжээ. Халиунбулаг багийн засаг даргаар ахлуулсан ажилтнуудыг газар дээр нь очиход,…
-
Домогт Пласидо Доминго Монголд ирлээ

АПУ ХК-ийн урилгаар сонгодог урлагийн амьд домог, алдарт Placido Domingo Монгол Улсад өнөөдөр анх удаа хүрэлцэн ирлээ. Тэрээр 8 дугаар сарын 3-нд 16:00 цагаас Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт болох “Centennial Celebration” тоглолтод оролцох юм. Энэ тоглолтод оролцох алдартнууд: Алдарт гурван тенорын нэг, удирдаач, баритон, 150 гаруй дүр бүтээсэн эклектик уран бүтээлч, Грэммигийн 12 шагналын эзэн…
-
Онон гол 34 жилийн дараа 305 см хүрч үерлэлээ

Онон гол өнөөдрийн байдлаар Хэнтий аймгийн Дадал сумын орчимд үерийн аюулын түвшинг 1-2 метр орчим даван, үерлэж байна. Онон голын гүүрний наад далан сэтэрч, уг голын эрэг, гүүр усанд автан, машин техник зорчих боломжгүй боллоо. Тиймээс энэ чиглэлд явахгүй байхыг жолооч, зорчигчдод тус сумын онцгой байдлын мэргэжилтэн анхааруулж байна. Онон гол 1990 онд Биндэр орчмоор үерийн аюул…
-
Архангай, Өмнөговьд үер буужээ

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт өчигдөр 17:00-17:45 цагийн хоорон аадар орж, олон айл усанд автжээ. Тус аймгийн Онцгой байдлын газар, сумын мэргэжлийн анги, Мэдээлэл, харилцаа холбооны газар 7 орон сууцны зоорийн давхар, 13 гэр, байшингийн усыг соруулж байна. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн Цэций-Уулын 7 дугаар гудамжны айлууд өчигдөр орой усанд авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал…
-
ГССҮТ-ийн Алсын дуудлагын баг осолд орсон хүнд мэс засал хийжээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Мэс засал, мэдээгүйжүүлэгийн нэгдсэн тасгийн сувилагч Б.Алтанцоож, жолооч М.Пүрэвбаатар нараас бүрдсэн алсын дуудлагын баг энэ сарын 26-ны өдөр Говьсүмбэр аймагт ажиллаж, авто ослын улмаас цээжний хөндийн хавсарсан хүнд гэмтэл болон олон хавирга нь хугарч, амьсгалын дутагдалд орсон өвчтөнд яаралтай хагалгаа хийлээ. ГССҮТ-ийн эмнэлзүй…
-
2020 онд барьж эхэлсэн эмнэлгийг ашиглалтад оруулахаар болов

Өнөөдөр УИХ-ын гишүүн Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд баригдаж буй Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн Салбар амбулаторийн барилгын ажлын явцтай газар дээр нь танилцаж, барилгын ажил удааширсан шалтгаан, тулгамдаж буй асуудал, асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар холбогдох албаны хүмүүстэй…