Category: Menus

  • Баг өмсөн, гадаадын иргэдийг дээрэмджээ

    Баг өмсөн, гадаадын иргэдийг дээрэмджээ

    Монгол Улсад зорчиж байгаа гадаад улсын иргэд их хэмжээний бэлэн мөнгө хадгалж буй тухай мэдээллээ бусдад дамжуулсны улмаас дээрмийн гэмт хэргийн хохирогч болж байна. Тухайлбал, Хан-Уул дүүрэг дэх “Кинг тауэр” хотхонд оршин суух БНХАУ-ын иргэн Ж, эхнэр Л нарыг 7 дугаар сарын 5-ны өдрийн 15:00 цагийн үед дээрэмджээ. Тэдний гэрт баг өмссөн үл таних 2 эрэгтэй хүн орж, гар буу тулган, 1…

  • Зайсан орчмын 5000 хэрэглэгчийг төвийн шугамд холбож байна

    Зайсан орчмын 5000 хэрэглэгчийг төвийн шугамд холбож байна

    Нийслэлийн Хан-Уул дүүргийн Зайсан орчмын суурьшлын бүсийн иргэд, аж ахуйн нэгжүүд цэвэр ус, дулааны шугам сүлжээнд холбуулахаар олон жил хөөцөлдсөн  юм. Зайсан орчмын хотхонуудыг 2019 онд улсын төсвийн хөрөнгөөр төвлөрсөн шугамд холбож эхэлсэн ч газар чөлөөлөх, нөхөн сэргээх асуудлаас болоод удааширчээ. Уг ажлыг эрчимжүүлэх үүднээс өчигдөр УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, нийслэлийн засаг даргын орлогч Л.Хосбаяр нар Зайсан орчимд ажиллалаа.  Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга…

  • Цэцэрлэгүүд хүүхдээ маргаашаас бүртгэж эхэлнэ

    Цэцэрлэгүүд хүүхдээ маргаашаас бүртгэж эхэлнэ

    Боловсролын ерөнхий хуулийн 28.8-д “Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан аргачлалын дагуу хамран сургах тойргийг боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага тогтооно” гэж заасан байна. Үүний дагуу Боловсролын ерөнхий газрын даргын 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн “Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог тогтоох аргачлал батлах тухай” А/82 дугаар тушаалыг Захиргааны…

  • Багшийн ёс зүйтэй холбоотой 10 гомдол иржээ

    Багшийн ёс зүйтэй холбоотой 10 гомдол иржээ

    Өнгөрсөн хичээлийн жилд бүх түвшний боловсролын сургалтын байгууллага болон насан туршийн суралцахуйн төв, аймаг, нийслэл, дүүргийн Боловсролын газар, хэлтсийн түвшинд төлөвлөгөөт 71 удаагийн, төлөвлөгөөт бус буюу эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн гомдол, хүсэлтийн дагуу 54 удаагийн хяналт шалгалтыг Боловсролын ерөнхий газраас хийсэн байна. Боловсролын ерөнхий газарт бичгээр ирүүлсэн болон Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах…

  • “Pearson” англи хэлний хөтөлбөрийг 3-4-р ангид туршина

    “Pearson” англи хэлний хөтөлбөрийг 3-4-р ангид туршина

    “Pearson” англи хэлний сургалтын цогц хөтөлбөрийг 2024-2025 оны хичээлийн жилд 5-7 дугаар ангид хэрэгжүүлэх бол 3-4 дүгээр ангид туршиж үзэхээр Боловсролын ерөнхий газар бэлтгэж байна. Английн “Pearson” байгууллага Монгол Улсын сургалтын үзэл баримтлал болон НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтод тулгуурлан, 7 дугаар ангийн англи хэлний сургалтын хөтөлбөрийг боловсруулан, өнөөдөр Монголын талд хүлээлгэж өглөө. Энэ хөтөлбөрийг англи хэлний олон улсын түвшинд…

  • Сургуулиудад 648 цахим анги байгуулжээ

    Сургуулиудад 648 цахим анги байгуулжээ

    Монгол Улс 2022 оноос эхлэн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хувьсах зардлын бүрэлдэхүүнд мэдээлэл, технологийн зардлыг тусгасан. Энэ зардалд 2024 онд сургууль 27.3 тэрбум, цэцэрлэг 1.3 тэрбум төгрөг төлөвлөсөн байна. 2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 487 сургууль LMS буюу сургалтын удирдлагын системийг ерөнхий гэрээний дагуу сонгож ашигласан бол нийт 145 цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль хоол үйлдвэрлэлийн систем ашиглажээ. Улсын…

  • Өнөөдөр Хүн худалдахтай тэмцэх Дэлхийн өдөр

    Өнөөдөр Хүн худалдахтай тэмцэх Дэлхийн өдөр

    НҮБ-ын Ерөнхий ассамблейн дээд хэмжээний уулзалтаар 2013 онд гишүүн орнууд A/RES/68/192 тогтоол баталж, жил бүрийн 7-р сарын 30-ныг Хүн худалдах гэмт хэрэгтэй тэмцэх Дэлхийн өдөр болгон, хүн төрөлхтний анхаарлын төвд энэ хэргийг аваачихыг эрмэлзэх болсон юм. Хүн худалдах гэмт хэрэгтэй тэмцэх ажлын нэг чухал хэсэг нь хохирогчийг хамгаалах юм. Хохирогчийг авран, хамгаалж, уг гэмт хэрэгт дахин өртөхгүй байх нөхцөл бүрдүүлбэл…

  • Жаргалантын аманд дутуу орхисон үерийн даланг барьж дуусгана

    Жаргалантын аманд дутуу орхисон үерийн даланг барьж дуусгана

    Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалантын аманд 2022 оноос эхлэн үерийн хамгаалалтын 1.8 км далан барихаар төлөвлөжээ. Үүнээс өнөөдрийн байдлаар 800 метр далан байгуулаад байна. Үлдсэн 1 км даланг байгуулах ажил өнөөдөр  эхэллээ. Уг ажлыг сарын хугацаанд хийж дуусахаар төлөвлөж буй. Энэ онд Энхтайваны гүүрэн доорх далавч хана, Хайлаастын үерийн хамгаалалтын далан, 25 дугаар эмийн сангийн хойно,…

  • Замын хажуу руу онхолдсон машин шатжээ

    Замын хажуу руу онхолдсон машин шатжээ

    Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Говь”-ийн автобусны буудлын харалдаа автозамын зорчих хэсгийн хажуу өчигдөр суудлын автомашин онхолдон, шатжээ. Онцгой байдлын алба энэ дуудлагыг 07-р сарын 29-ний өдрийн 15:22 цагт хүлээн авсан байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн албан хаагчдыг 15:31 цагт очиход, иргэн Н-ийн жолоодож явсан “Тоёота рав-4” загварын суудлын автомашин автозамын зорчих хэсгийн хажуу тал руу…

  • Дарханы айлуудын 1/3 нь цахилгаангүй боллоо

    Дарханы айлуудын 1/3 нь цахилгаангүй боллоо

    Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй нэгэн аж ахуйн нэгж газар шорооны ажил хийх явцдаа газар доорх цахилгааны кабель шугам гэмтээжээ. Үүний уршгаар тус аймгийн төв дэх “Теди” төвийн уулзвараас Хабитат, Мангирт, “Альфа таун”, Зулзагын гол, Шийрийн бригадын айлууд цахилгаангүй боллоо.  “Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн засварын баг уг гэмтлийг илрүүлэн, засаж байна.