Category: Menus

  • “Оюутолгой” монгол ажилчдадаа илүү цагийн мөнгө өгөхөө байжээ

    “Оюутолгой” монгол ажилчдадаа илүү цагийн мөнгө өгөхөө байжээ

    Сүхбаатарын талбайд өнөөдөр “Оюутолгой” компанийн ажиллагсад тайван жагсаал зохион байгууллаа. Тус компанийн 4000 орчим үндсэн ажиллагсад 14 хоног ажиллаад, 14 хоног амардаг байжээ. Гэтэл тус компанийн гүйцэтгэх захирал 2021 оны 12 дугаар сарын 31-нд тушаал гаргаж, 168 цаг ажиллавал илүү цагийн хөлсийг нь тооцдог, үүнээс цөөн буюу 14 хоног ажиллавал илүү цагаар ажилласны хөлсийг тооцдоггүй болсон байна. Ажлын…

  • Нэг айлын байшин үерт автжээ

    Нэг айлын байшин үерт автжээ

    Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багт өчигдөр 17:50-16:18 цагийн хооронд дуу цахилгаантай, аадар бороо орсон байна. Энэ үеэр 1 айлын байшин усанд автжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн албан хаагчдыг очиход, иргэн О-ийн 7х8 метрийн хэмжээтэй байшин усанд автсан байсан аж. Уг усыг соруулахад 1 цаг 9 минут зарцуулжээ.

  • Дарханд 25 монгол тарвага нутагшууллаа

    Дарханд 25 монгол тарвага нутагшууллаа

    Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, “Амьтны эрх хамгаалах нийгэмлэг” ТББ хамтран, тус аймгийн Хонгор сумын хоёрдугаар багийн нутагт 25 монгол тарвага нутагшууллаа. Үүнд Дарханы төмөрлөгийн үйлдвэр тусалжээ.  Үүний өмнө дээрх байгууллагууд Хонгор сумын нутагт 2021 онд 10, 2022 онд 25 тарвага тавьж, орон нутгийн иргэд, нөхөрлөлүүд, байгаль хамгаалагчдад харж хамгаалахыг даалгажээ. Тарвага бол газрын хөрсийг сийрэгжүүлэх, ургамлын гарцыг нэмэгдүүлэх,…

  • Хүдэрийн түймрийг 10 хоног ажиллаж, унтраалаа

    Хүдэрийн түймрийг 10 хоног ажиллаж, унтраалаа

    Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн Цагаан зүрийн голд энэ сарын 14-нд гарсан ой, хээрийн түймрийг 10 хоногийн дараа бүрэн унтраалаа. Анх 7-р сарын 14-ний 22:10 цагт уг түймрийн дуудлагыг онцгой байдлын алба хүлээн авсан юм. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, Үндэсний аврах бригадын албан хаагчид 2 бүлэг болон хуваагдаж,…

  • 12-р анги төгсөгчдөөс жилд 2 удаа элсэлтийн шалгалт авахаар болов

    12-р анги төгсөгчдөөс жилд 2 удаа элсэлтийн шалгалт авахаар болов

    Боловсролын сайдын тушаалаар жил бүрийн элсэлтийн шалгалтын товыг баталлаа. 2024-2025 оны хичээлийн жилээс эхлэн, 12 дугаар анги төгсөх сурагчдаас их, дээд сургуульд элсэн суралцах шалгалтыг жилд 2 удаа авч байхаар болов. Үүнд: Өвлийн элсэлтийн шалгалт: 2024 оны 12 дугаар сарын 5, 6, 7, 8-нд 2025 оны элсэлтийн шалгалт: 2025 оны 6 дугаар сарын 18, 19,…

  • Өнөөдөр Усанд живэхээс сэргийлэх Дэлхийн өдөр

    Өнөөдөр Усанд живэхээс сэргийлэх Дэлхийн өдөр

    Усанд живэхээс сэргийлэх Дэлхийн өдрийг жил бүрийн 7-р сарын 25-ны өдөр тэмдэглэж байхаар Нэгдсэн Үндэсний Байгууллага шийдвэрлэсэн юм. Усанд живсний улмаас Дэлхийн хэмжээнд 6 минут тутамд 1, өдөрт 224, сард 6810 хүн, жилд 81720 хүн амиа алдаж байна. Монгол Улсад жилд дунджаар 17 хүн усны ослоор амь насаа алдаж байгааг Онцгой байдлын ерөнхий газар мэдээллээ.

  • Хамгийн гоё медальтай олимп аль нь вэ

    Хамгийн гоё медальтай олимп аль нь вэ

    Зуны олимпын 33 дугаар наадам маргааш моодны хот Франц улсад албан ёсоор нээлтээ хийнэ. Тус улс ийнхүү 3 дахь удаагаа олимпын наадмыг зохион байгуулж буй юм. Бид уншигч та бүхэнд олимпын талаар мэдээ, мэдээллийг хүргэсээр байгаа билээ. Тэгвэл энэ удаа олимпын наадмуудын медалын загвар хийц ямар байсан талаар сонирхуулахаар бэлтгэлээ. “Сидней 2000” Диаметр: 68 мм…

  • Түр хаасан авто замууд

    Түр хаасан авто замууд

    Дулааны шугам сүлжээ татах, шинэчлэхтэй холбоотойгоор Улаанбаатар хотын 3 дүүргийн 9 байршилд авто зам хаагаад байна.

  • Нийтийн тээврийн 23 чиглэлийг түр өөрчилнө

    Нийтийн тээврийн 23 чиглэлийг түр өөрчилнө

    Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, МУБИС-ийн урд талын авто замд өргөтгөл,  шинэчлэл хийхтэй холбоотойгоор 07 дугаар сарын 27-ны өдрийн 06:00 цагаас 07 дугаар сарын 29-ний өдрийн 06:00 цагийн хооронд тухайн замыг хаана. Тус замаар зорчдог нийтийн тээврийн 23 чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт оруулахаар Нийтийн тээврийн бодлогын газар төлөвлөөд байна. Үүнд: М:1 5 шар – Офицеруудын…

  • О.Алтангэрэл: Цагдан хорьсон хүн нас барсанд буруутай албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэнэ

    О.Алтангэрэл: Цагдан хорьсон хүн нас барсанд буруутай албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэнэ

    Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан иргэн нас барсан хэрэг гарсан юм. Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан 21 настай залуугийн бие муудаж, Улсын гуравдугаар төв эмнэлэгт энэ сарын 22-ны өдөр хүргэгдэн ирээд, 23-ны өдөр нас барсан байна. Ар гэрийнхнийх нь зүгээс түүнийг цагдаагийн албан хаагчдад зодуулсны улмаас амь насаа алдсан гэж үзэж…