Category: Menus

  • Хөвсгөлд амарч байсан 3 хүн живжээ

    Хөвсгөлд амарч байсан 3 хүн живжээ

    Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон 2 дугаар баг, Жанхайн Дээдмодотбулан гэдэг  газар аймгийн төвөөс хойд зүгт 130 км, Хатгал тосгоны төвөөс зүүн хойд зүгт усаар 20 км-т Хөвсгөл нуурын эрэг орчмоор амарч байсан 3 иргэн өнөөдөр усанд осолдлоо. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах аврах 69 дүгээр ангийн захирагч 4 алба хаагчтайгаа…

  • МУБИС-ийн баруун талын авто замыг хаана

    МУБИС-ийн баруун талын авто замыг хаана

    Дулааны 2А магистраль шугамыг өргөтгөх ажлын хүрээнд 7 дугаар сарын 27-ны бямба гарагийн 00:00 цагаас 29-ний 06:00 цаг хүртэл Энхтайваны өргөн чөлөө буюу Боловсролын их сургуулийн баруун талын авто замыг хаана. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу!  

  • Дундговийн Цагаандэлгэрт 34 мм бороо орлоо

    Дундговийн Цагаандэлгэрт 34 мм бороо орлоо

    Цаг уурын байгууллагын мэдээгээр 7-р сарын 23-ны өдрийн 08:00 цагаас 24-ний өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд Увс, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Төв, Дундговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн зарим газраар бороо орлоо. Үүнээс хамгийн их нь Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутгаар 34 мм, Сайнцагаан сумын нутгаар 24 мм, бусад нутгаар 0.0-15.0 мм бороо орсон байна.  Өнөөдөр буюу 7-р…

  • Улсын харцага Т.Бэгзсүрэн уучлалт гуйжээ

    Улсын харцага Т.Бэгзсүрэн уучлалт гуйжээ

      Завхан аймгийн Отгон сумын баяр наадамд барилдахдаа улсын харцага Т.Бэгзсүрэн 14 настай хүүг хүчтэй савж, унагаасныг үзэгчид шүүмжилж байна. Улсын харцага Т.Бэгзсүрэнд унасан хүүгийн аав нь “Нутаг орныхоо баяр наадмыг хүндлээд, хүүгээ зодоглууллаа. Гэтэл улсын харцага Т.Бэгзсүрэн хүүхдэд эр бяраа гаргаж, хүчтэй савлаа. Хөлөө хүрэх газар хүртэл нь явна. Монголын үндэсний бөхийн холбоо болон баяр наадмын комисс энэ…

  • Парисын олимпын үеэр өдөр бүр 35,000 цагдаа ажиллана

    Парисын олимпын үеэр өдөр бүр 35,000 цагдаа ажиллана

    Парист зуны Олимпын наадамд оролцохоор олон мянган тамирчид ирснээс гадна сая сая жуулчид цугларч байна. Тиймээс зохион байгуулагчдын зүгээс ямар нэг жагсаал, цуглаан, терроризм, кибер халдлагад өртөхөөс сэргийлж шат шатандаа арга хэмжээ авч байгаа аж. Олимпын өмнө халдлага бай байсаар ирсэн. Тодруулбал 1972 оны Мюнхений наадмын үеэр Палестины “Хар есдүгээр сар” террорист бүлэглэлийн гишүүдийн гарт…

  • 700-аад мянган даатгуулагч 100.7 тэрбумын бодит хуримтлалтай болжээ

    700-аад мянган даатгуулагч 100.7 тэрбумын бодит хуримтлалтай болжээ

    Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өчигдөр Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ), Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ажиллалаа. НДЕГ 60 мянган ажил олгогч, 1.3 сая даатгуулагчийг нийгмийн даатгалд хамруулдаг. Сар бүрийн 1-ний өдөр 500 мянган ахмадад тэтгэвэр, 300 мянган даатгуулагчид тэтгэмж олгож байна. Энэ оноос шинэчилсэн Нийгмийн даатгалын багц хууль хэрэгжиж буй. Манай улс Дэлхийн жишигт нийцсэн тэтгэврийн хагас хуримтлалын тогтолцоонд…

  • 2 хүний амь аварлаа

    2 хүний амь аварлаа

    Өнөөдөр Налайх дүүргийн 6-р хороо, Хөхдавааны энгэр орчимд  2 хүн машинтайгаа Туул гол гатлах гэж яваад усанд боогдсон байна. Тэдний тусламж хүссэн дуудлагыг онцгой байдлын алба 12:28 цагт авчээ. Уг дуудлагын дагуу Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид шуурхай ажиллан, уг 2 иргэнийг уснаас аюулгүй гаргаж, амь насыг нь аварчээ. Дуу цахилгаантай аадар бороотой үед үер, усны аюулаас сэрэмжтэй байх,…

  • Хог хаяж буй хүний зургийг авч илгээгээрэй

    Хог хаяж буй хүний зургийг авч илгээгээрэй

    Нийслэлийн засаг даргын санаачилгаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, Тээврийн цагдаагийн алба хамтран “Цэвэрч иргэн-цэмцгэр хот” аяныг энэ оны 6 дугаар сарын 18-наас 8 дугаар сарын 18 хүртэл хоёр сарын хугацаатай зохион байгуулж байна. Улаанбаатар хотын гудамж талбай, олон нийтийн газарт үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, дахин хог үүсгэхгүй байхад…

  • Mонгол Улс, АНУ-ын Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээ болов

    Mонгол Улс, АНУ-ын Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээ болов

    Mонгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын анхдугаар Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээ  7 дугаар сарын 23-нд Вашингтон хотод болов. Яриа хэлэлцээг Монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, АНУ-ын талаас Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт М.Кэмпбэлл нар тэргүүлж, хоёр талаас нийт 6 байгууллагын 40 орчим төлөөлөгч оролцлоо. Энэхүү яриа хэлэлцээ хоёр улсын харилцаа Стратегийн гуравдагч хөршийн түншлэлд хүрснээс…

  • Үерт Сайншанд-Хамарын хийдийн зам эвдэрчээ

    Үерт Сайншанд-Хамарын хийдийн зам эвдэрчээ

    Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт өнөөдөр буюу 7-р сарын 24-ний 11:00-12:30 цагийн хооронд  орсон  хүчтэй аадар борооны улмаас Сайншанд-Хамарын хийд чиглэлийн авто зам их хэмжээгээр угаагдаж, зорчих хэсэгт нүхэн эвдрэл үүссэн байна. Иймд иргэд, тээвэрчид та бүхэн анхаарал болгоомжтой зорчоорой!